Сайн байцгаана уу? Миний асууж зөвлөгөө авах гэж байгаа зүйл энэ сайтын утга санаатай хамаагүй ч гэсэн та бүхэн харамгүй зөвлөгөөгөө өгөөрэй! Би их сургуулиа төгсөөд жил гаран болох гэж байгаа энгийн л нэг залуу. Ар гэрийн шалтгааны улмаас түр зур харуул хамгаалалтын компанид ажилд орсон юм. Ажилд ороод яг 6 сар болж байна. Ихэнхдээ үүрийн 6 хүртэл ажилладаг. Шөнө ажиллаж өдөр нь унтдаг гэсэн үг л дээ. Нойр солигдсоноос ч тэр үү маш мартамхай болж байх шиг байна.
Саяхан бодож байсан зүйлээ жаахан сатаархад л юу бодож байлаа гэж мартах юм, бас ямар ч баясалгүй болж байх шиг санагдах юм, ямар нэгэн тэмдэглэлт баяр ч юм уу эсвэл янз бүрийн зүйл болоход маш их догдолдог тиймэрхүү зүйлүүд огт байхгүй болсон. Сэтгэн бодох чадвар ч буурч байх шиг байна. Давхар хараа ч муудаж байх шиг байна, нүдний эмнэлэгт шалгуулахад 0 гэж гарах мөртлөө, 2 метрийн зайд байгаа зүйлийг ч уншиж чадахаа байлаа. Энэ бүхэн энэ нойртой холбоотой болов уу? Ажлаасаа гарсан нь дээр болов уу?
5 Comments
нойртой хамаатай чиний бичсэн шинж тэмдэг манай найзад илэрсэн нэг хэсэг шөнөжин ажиллаад өдөр нь унтаж байгаа гээд байсан хэсэг хугацааны дараа барьж тавьсан юм аа мартдаг юу ярих гэж байлаа гээд байдаг болчихсон байсан тэгээд яахав эмчид үзүүлээд шөнөдөө унтдаг болоод зүгээр болсон эртхэн ажлаасаа гар мэргэжлээрээ ажил хий
Tархины нэмэлт тэжээл витамин уу. Асуудалгүй.
noirtoi hamaagui baihaa. Tolgoi nutsgen yavbal magadgui yum.
Угаасаа ээлжийн ажил хийх, нойр солигдох чинь хүний биед асар их хортой гэдгийг шинжлэх ухаан нотолчихсоншдээ. Биологийн цагаараа хүний бие үйл ажиллагаа явуулдаг. Шөнө хүний бүх эд эрхтэн унтаа байдалд байх ёстой. Тэгэж байж маргаашдаа бэлтгэгддэг юм. Эсэргээрээ явагдаад ирэхээх мэдээж хамаг юм хямарна биздээ.
Tarhinii tsusan hangamj muudhaar hun martamhai boldog gesen shuu.Sudas hatuurahtai holbootoi herev chi tamhi tatdag davs ih heregledeg bol uzuulj shinjilgee uguh heregtei