Яагаад амьдралгүй гэж бодоод байгаа юм бол?

Би та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж байна. Би их сонин хүн болчоод байна хэнтэй ч ярилцаж дотно байж чадахгүй ганцаардмал нэгэн. Яагаад юм бол гэдгийг би сайн мэдэхгүй байна. Надаа 2 шалтгаан байгаа. 1.Би жаахан л махлаг (57) л даа би турах гэж их хичээдэг байсан. Тэгээд хоолоо хасна тэгээд гэнэт их иднэ. Энэ байдал минь үргэлжилсээр би дандаа л турахыг боддог болсон. Тэгээд бүр идсэн зүйлсээ буцааж огиж гаргадаг болсон. Энэ байдал маань 5 жил болжийно. Би их хичээдэг идэшний муухай асуудлаа хэнд хэлэхгүй өөрөө хэвийн болох гэж их хичээсэн. Одоо ч гутарсан үедээ заримдаа гэнэт маш их идчээд байдаг. Тэгээд яалтачгүй огиж гаргадаг. Гэхдээ одоо бол гуньж гутарсан үедээ л…

2 дахь шалтгаан нь би 1 залуутай үерхэж маш жаргалтай байсан. Би түүндээ их итгэж анхны гэсэн бүхнээ л зориулж анхны хайр маань ч байсан. Тэгсэн 1 өдөр тэр өмнө нь үерхэж байсан найз бүсгүй нь жирэмсэн болчиж гээл бид 2 салсан. Тэгсэн тэр худлаа хэлсэн юм билээ. Түүний найз бүсгүй нь гадаадаг сурдаг байсан юм билээ. Жирэмсэн гэдэг нь ч худлаа байсан байх тэр 2 салсан гэсэн. Би тэрнийг ийм хүн байсан гэжүү гээл маш их шаналсан.

Тэрнийг мсж, мэйлээр их ч харааж зүхсэн. Заримдаа үзэн ядна заримдаа зөөлөн явуулж буй юм бичнэ гээд л. Тэр огт хариу бичдэггүй байсан. Би ч ойлгомжгүй янз бүрийн юм бичээл байсан. Би өөрийгөө үнэхээр ойлгохоо больчоод байна. Тэр тэгсэн өчигдөр 2-лаа чамайг гадагшаа явтал хааяа уулзаж байя гэсэн. Би тэнэглэл гэж бодсон ч орой нь түүнтэй уулзсан. Бид 2 юу ч ярилгүй их удаан байсан. Тэр бид 2-т амьдрал байхгүй, би бол тэнэг арчаагүй муу хүн гээд өөрийгөө зүхэж байгаагаа хэлсэн. Би юу гэхээ мэдэхгүй байсан. Тэгээд намайг хүргэж өгсөн. Харих замдаа над руу би хааяа уулзаж байя гэж буруу юм бодож байж би буруу зүйл хийх гэж байж гэж мсж бичсэн.

Тэгээд одоо зүгээр л бие биендээ саад болохгүй явцгаая даа гэж бичсэн. Гэхдээ би сэтгэлээсээ явуулж чадахгүй юм. Би яавал дээр вэ? Тэр үнэхээр надаа сайн биш байсан юм болуу? Яагаад амьдралгүй гэж бодоод байгаа юм бол? Тэр үнэхээр муу хүн юм болуу? гэж бодоод л бас тийм байх гэж бодохоор итгэж чадахгви юм…

3 Comments

  1. H says:

    Yamar ih asuult be bi naad zamiig chn yron tuulsan tostein bn magadgui ihenh emegtei tuulsan bh maad zalui chn tom surgamj bolno ghimu dahij aldahgui hashir bolgoj ogno chmd yu dutuu bn gheer tolgoid chn tsegtstei bodol oortoo itgeh itgel alga, zorilgo chigleltei bol mash engiin odor tutmiin hemnelee zow bol yaj gjuu huswel sudlaad unsh med bas turah bish ooriin biye jhn ch gsn sudlaad unshaad uzeerei naad zaluu chn bol onts bishee ankhnii ugasa l iimerhuu hamag setgelee zoriulchdag , hamt bsn ch gsn ywaanda uidchihna terend chi hereggui gj medreel zaigaa sn barij bgaa shg ooriinho une tseniig meder ldde

  2. lady says:

    chi ooroo her ondor hun be? 57kg.g mahlag gj bgaa bol ayuuliin namhan hun uu ene chini odoo 140s doosh cm gsn uguu. sportoor hicheelle gj zovloyo doo. harahad turanhai yum shig hernee oohnii hemjee ni iluudchihsen hyatad gurilnii goimon shig sholboison turanhai l bna daa chi. sport ntreer hicheellej oorteigoo tulj ajilla huuhee, yun ter hogiin zaluu ve bas.

  3. зочин says:

    57кг таргаг биш шдээ,өндөр чинь 1,50см ээс доош биш биз дээ.Эргэж бөөлжиж гаргах чинь анароксия гээд аймаар өвчтэй болдгийг уншаагүй юу,үгүй бол блумия гэж бас бий.Өөртөө ямар нэг зорилт тавьж энэ байдалаасаа гарахыг боддогүй нэлээд арчаагүй хүний сонголт,Бас тэр залуу муу хүэ биш чамд хайргүй л байхгүй юу.Өөр ямарч шалтгаан байхгүй.Бодвол чи бөөлжөөд байдаг учир чамаас эвгүй үнэр их гардаг байх,ходоод хоол боловсруулахгүй бол маш эвгүй үнэр ялгаруулдаг юм шдэ.Байдаг байдагаар нь зөвөөр амьдарч байж чи аз жаргалтай амьдрана.Тоохгүй хүнд элдвийн юм бичиж бүү доошоо ор л доо,нэр нүүрээ бод чи эмэгтэй хүн,хаягдаж гологдсон байдлаа битгий тодруулаад бай.Түүний хувьд чи бүүр  юуч биш бнааа,хамтран амьдрагч ч биш,тэгээд л бод ,бүгдийг шинээр эхэл,бөөлжих гэдэг аюулаас хамгийн түрүүнд салаарай даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.