Миний амьдралд учирсан баяр баясал, харуусал гуниг, бас хамгийн эрхэм бүхэн минь. Амьдралд минь дэндүү хожимдож ирсэн хайр минь. Миний амьдралд хожимдсон биш би чамд хожимдож очсон ухаарал ч юмуу даа…
Хамгийн ихээр чамайг хайрлаж, бүхнийг чиний л төлөө хийж, бас чамтай л байвал би жаргалтай байна гэж төсөөлөн амьдралдаа үлдээхийг хүссэн хүн минь чи. Юу ч байсан уучлаад, юуг ч байсан өнгөрөөгөөд, ямар ч аргаар хамгаагүй чамтай л хамт байвал жаргана гэж бодсон тэнэглэл минь…
Би өнөөдрөөр чамайг хайрлахаа зогсоож байна. Би шантарч байна. Шууд л өргөс авсан юм шиг чи алга болчихдог бол юутай сайхан. Гэтэл би чамайг бодож, шаналж, зовох нь байсаар л байна.
Өмнө нь би чамтай хамт байхдаа цаг хугацаа яг одоо, ингээл зогсочихоосой гэж дандаа боддог байсан бол харин одоо цаг хугацаа хурдан өнгөрч чамайг хурдан мартуулаасай гэж хүсэж байна.
Амьдралын эрээн бараанд хөл алдахгүйн тулд би чамаас холдож байна, бас явж байна. Уйлмаар, уурламаар, бүр бүхнийг орхиод эндээс явмаар байгаа ч би чадахгүй байна. Сохроор дурлаж, сохроор хайрлах биш эрүүлээр сэтгэхийг хүсэж байна.
Хамгийн зөв алхам хийж байгаагаа мэдэж байгаа хэрнээ хамгийн ихээр шаналаад байх юм. Магадгүй хэдэн жилийн өмнө чамтай таарсан бол, эсвэл бүр огт чамтай тааралдаагүй бол, чи түүнтэй учраагүй бол, чиний гэсэн энэ бүхэн байгаагүй бол, тэр өдөр би чамтай яриагүй бол, чиний утсыг тэр үед аваагүй бол, тэр л үед чамайг орхисон шиг орхиж чадсан бол, чиний энэ бүх алдаа байгаагүй бол, яг л чиний харамсадаг шиг бид хоёр арай эрт учирсан бол…
Аз жаргал хүсье хамгаас эрхэм чамдаа
15 Comments
Nuhriiguu uur emegteid hairtai bolson gertee awchirch untsan gedgiig medsenees hoish nuhriiguu umnuh shigee hairlahaa bolison. Yamar ih gantsaardaj bnaa. Umnu n nuhriiguu joohon huuhed erhluulj bgaa yumshig erhluuldeg blaa. Buh zuil n huurhun hair hurmeer haragddag blaa. Amttai hool hiij uguhduu, huwtssiig n ugaaj induudehdee, nuhriinhuu muruudul husliig bieluulehdee erch huchtei jargaltai blaa. Odoo bol amidral utgaggui sanagdaad bna. Nuhurteiguu uerhej bhdaa ungurvvlsen much buhen nandin blaa. Hairiin ugtei messejuudiig n nandignaj hadgaldag blaa. Getel nuhur nuguu huuhnee erguulj bhdaa yag adilhan ug uildel gargasan bna. Yamar utgaggui yumbe. Nuhriinhuu huwid tsoriin gants ontsgoi neg n baih n emegtei hun bolj tursnii az jargal bsan baih…
:'(
. Yennifer …
Nomuun yaag onood khelchij… ..khezeech khun neg khundee khairtai bdagvu ym…eej aav,,vr khuukheddeel khairtai baidagiin….khairlyylamaar bgaa bolokhoorol khuntei syydaagiin..5 jil bolool zalkhana …dakhial shine khun garval dyrlaal yawna…amidaral ygaasaa iim shvv dee…
Хөөе та нар тэгээд тийм ариун явдалтанууд уу аан. Далавч ургаад сахиусан тэнгэр болоод нисчих вий дэ. Яадаг юм хүн хүнээ хайрлаж болохгүй юу тээ… Энэ хүн ч юун амархан шантардаг юм үнэн зүрхнээсээ л хайрласан юм бол салгаад аваад суух хэрэгтэй… Хоёр биендээ чинь сэтгэлээсээ хайртай бол хорвоо аяндаа л болно шүү дэ. харин худлаа шохоорхол дурлал гэж шалчигнвал эртхэн энэ нь дээр… эцэст нь хэлэхэд хэнд ч хэзээ ч хэзээ ч мартаж болдоггүй үргэлж тархинд зүрхэнд сэтгэлд бодолд явдаг хайр гэж байдаг юм шүү.
Гэр бүлтэй байж бас хүнд дуралчижээ гэж урьд нь бусдыг боддог байлаа Гэтэл би саяхан ийм зүйлтэй өөрөө нүүр туллаа Одоо ч марткуу байгаа ч Өөрийгөө гайхаад сууж байхдаа энэ нийтлэлийг уншлаа Гэхдээ энэ дурлал энэ тэр чинь шал дэмий балай хэрэггүй зүйл Бусдыг хурлаа гээд өөрсдөө л лайгаа өөртөө хураана гэж бодож байгаа учираас болих л хэрэгтэй байх.
Хүнд дурлана хайртай болно гэдэг түр зуурийн сэтгэл хѳдлѳл цаг хугацааны даажигнал байдаг юмаа. Үүрдийн хайр дурлал гэж хэзээч байхгүй. Хүн эцэг эх үр хүүхдээ л үүрд хайрладаг юм. Ханилсан эхнэр нѳхрүүд ч үүрд бие биедээ хайртай байдаггүй юм. Зүгээр л гэр бүл гэдэг нийгмийн шахалтанд амьдардаг юм. Чи удахгүй дахиад л нэг хүнд дурлана. Ѳмнѳх хүнээ таг мартана. Бодохоос дургүй чинь хүрнэ бүр. Тэгээд хамт амьдрахад тохирох 2 бол хамт амьдарна. Үгүй бол дахиад л дурлана. Тэгээд хамт амьдраад гэр бүлтэй болсон ч дахиад л дурлана хэн нэгэнд. Харин энэ удаа яахыгаа ѳѳрѳѳ шийднэ. Гэр бүлтэй юм чинь ѳѳр хүнд дурлаж болохгүй гэж ѳѳрийгѳѳ хорих эсвэл нэгэнт уйдсан хайргүй болсон эхнэр эсвэл нѳхрийнхѳѳ араар тавьж шинээр дурласан хүнтэйгээ цагыг ѳнгѳрѳѳх. Ингээд бодохоор хүн хэзээч ганцхан хүнийг хайрлаад үүрд шаналаад явдаггүй юм. Шаналахаа болиод цаг хугацаанд итгэ.
martdag yumaa, chi zuw gj bgaa bol zuw. uragshaa
Энэ комэнт бичсэн хүмүүс бүгд алддаггүй тийм сүрхий хүмүүс юм байхдаа хүний сэтгэлийг засч чадахгүйн бол дуугай өнгөрчихөж болдоггүйн байхдаа. Хүний амьдрал ер нь юу ч тохиож болно шүү дээ сэтгэл гэдэг жолоогүй гэдэг шүү дээ.хүн хэлсэн үг хийсэн үйлийнхээ үрийг заавал амсдаг жамтай гэдгийг л хүн бүр дор бүхнээ бодоод алдаа хийгээд гэмшиж байгаа хүнд урам хайрлаж гутарч байгаа хүний сэтгэлийг засаад ганц үг хэлчихдэг байгаасай гэж бодохын. Захидлын эзэнд хэлэхэд өөрийгөө завгүй тэр талаар бодох боломж олгохгүй байхыг хичээ. Амьдрал баян илүү сайхан учрал хаа нэгтээ хүлээж л байгаа. Өөр юм бод өөр юм бод өөр юм бод өөр л юм бодоод байгаарай.амжилт
Аа эхнэртэй эрчүүдээс иймэрхүү үг зөндөө л сонсож байлаа. “Чамтай арай л эрт учрахгүй яаваа эсвэл 10 жилээр хожуу төрчихгүй яаваа” бла бла. Сонссоор байгаад чих дөжирчихөж.
Uuriin gesen amidraltai humuus ingej iluu harj yavhaa boliood ehner ur huuhdee bodvol yasan um.Ehleed amidralaa oligtoi avaad yavchihk
Эрэгтэй хүн бичсэн байна аа, шалчиганаад л. “би чамд хожимдож очсон ухаарал ч юмуу даа…” гэж юу ч гэсэн үг юм.
Unuuh n olood unshchaasai daa
bla bla… драма драм
ger bultei hund durlasan bololtoi. ger bultei humuus chin ehner huuheddee l hairtai bdag yum daa
Авгайтай хүнд хожимдож дурлаж учирахаар ингэдэг л юмдаа хүүхээ.