Үр хөндөлт үү, эм үү?


Би одоо 22 настай. Саяхан жирэмсэн болсон гэдгээ мэдлээ. 3 долоо хоногтой. Энэ миний анхны жирэмслэлт. Найз залуудаа жирэмсэн болсноо хэлтэл найз залуу маань эхнэр 2 хүүхэдтэй гэдгээ хэлж, энэ хүүхдийг төрүүлмээргүй байна гэж хэлсэн. Би өдийг хүртэл найз залуугаа гэр бүлтэй байсныг нь мэдээгүй, хүүхэдтэй болчихоод сэтгэл санааны хямралд орчихоод сууж байна.
14518826_10155205107529045_564542178_n

Манай гэр бүлийнхэн их хатуу хүмүүс байдаг. Би хатуу гараар өссөн болохоор ийм орчинд хүүхдээ төрүүлж өсгөмөөргүй байна. Бас надад одоогоор хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй, намар мастерт гадаадад сурахаар тэнцсэн байгаа болохоор хүүхдээ яах вэ гэсэн бодол толгойд дүүрэн эргэлдээд байна.

Та нараас асуух гэсэн зүйл гэвэл ямар эмнэлэг үр хөндөлт хамгийн сайн хийдэг бол? Аборт, зулбуулах эм 2-ын аль нь зүгээр, эрүүл мэндэд хор багатай вэ? Үнэ ханш нь ямар байдаг талаар зөвлөгөө өгөөч.

20 Comments

  1. Х says:

    Манай дүү бас яг чам шиг байдалд ороод бөөн юм болж байлаа. Одоогоос 3 жил гарангийн өмнө. Аав бид 2 эхлээд дүүгийнхээ ирээдүйг нь бодоод авахуулах санал гаргасан юм. Тэгсэн ээж дүргүйцээд , анхны хүүхэд дэмий дараа нь яах ч юм билээ. Тэгээд ч би өөрийн үр удамаа тэгж чадахгүй гээд л гаргахаар болсондоо. Одоо манайх гэдэг айл нэг дүрсгүй жаалтай л болсон. Ккк. Дараа нь, эцэггүй хүүхэд төрүүллээ гэж л дүүг маань хүмүүс их л муу хэлж зовоосон доо. Хамаатан садан, найз нөхөд нь, хажуу хөрш мөрш гээд л… Ер нь хүнээс юм гуйсан биш, энэ манай гэр бүлийн л асуудал юмсан гэж бодогдох, нөгөөтэйгүүр Монголчуудийн айхтар хэрэгт дурта, хүн муулж бахаа хангадаг занг нь харин ч нэг бие махаараа мэдэрсэн. Би өөрт чинь бол янз бүрийн юм бол хэлж чадахгүй. Энэ чиний амьдрал учир өөрөө л шийд. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм. Зүгээр л өнгөрсөн юм санаанд ороод бас эцэггүй хүүхэд гаргах их хүнд юм байна лээ шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Нийгмээс ирэх тэр их дарамт, хүйтэн үг, харцыг төсөөлөхөд ч бэрх юм билээ…

  2. Алуурчин хатуу боловч үнэн үг хэллээ. Эцсийн эцэст түүний эцэг хэн байх нь хамаагүй. Чи ичгүүрт орохоор айж байна уу. Хамгийн гол нь нэг хүний амь насны асуудал. Чиний ирээдүй, чиний амжилт бяцхан хүүхдийн амьнаас үнэтэй гэж чи бодож байна уу. Хорвоо эргэдэг хүүхдээ алдаг хүмүүст хожим амьдрал гэсгээдэг юмдаа Харамсалтай

  3. Алуурчин says:

    Энд нэг хүүхэд явж байна аа Хор өгөөд алчих уу? эсвэл өөр нэг хүнтэй нийлж байгаад гар хөлийг нь таслаад мөчлөөд алчих уу? гэж байгаам шиг сонсогдоод байна. Бузарын үйлдэлээ ганцаараа л үйлд

  4. mujak says:

    minii duu duriin gazraa ehod uzuuleed mazokin shinjilgee ogood shinjilgeeni hariu ehoni zurgaa bariad 1r torohiin ambultorder och,,,, 1r emnelgiin emch nar buh asuudliig n shiidverleed ogno,,,, ur hondoltin tuhai shine huuli batlagdaaad huviin emnelguuddeer tiim ajilbar hiihee bolisonshdeee,,,,, 1r torh hamgiin naidvartai… baliar zaluugaa ehnert n helne gj ailgaj surduuleed ch hamaagu emnelegruu daguulj yavaad tolbor mongii n toluuleed, shiiduulsen n deer ee minii duu

  5. хмм says:

    Эмэгтэй хүмүүс хүүхдийг үзэн яддаг болсон юмуу

  6. hnm says:

    Хүүхэд ямар тоглоом юм уу. Аборт гэнэ. Хүн нас ахих тутам үр хүүхдээ хэнээс ч илүү хайрладаг болдог. Нөхөр, эхнэр гээд хэн ч төрсөн үрийг орлохгүй. Бүр хэд дэх амьдралаа зохиож байсан ч хүүхэд бол хүүхэд л байдаг. Наад хэвлийд чинь амьд хүн байгаа шүү.

  7. ... says:

    Зардлыг нь өөрөөс нь гаргуулаад сорлуулах абортанд ороорой. Ямар ч тохиолдолд зулбуулах эм ууж болохгүй шүү. Таньж мэдэхгүй эм уугаад дараа нь үргүйдэж магадгүй маш аюултай. Дараагийн удаа хашир байгаарай. Эрчүүдэд итгэж болдогүйм шүү!

  8. Бо says:

    охидууд иймэрхүү зүйл дээр их алддаг юм шиг санагддаг. эцсийн эцэст ямар ч тохиодолд эмэгтэй хүн хохирч үлддэг болохоор охидууд минь аль болох анхааралтай, өөрийн эрүүл мэндээ хамгаалж байхгүй бол хэцүү шүү. нэгэнт өмнө чинь дурайсан сайхан амьдрал байна юундаа гутрахав. амьдралдаа нэг алдаа л биз гэж бод. би нодлин нэг жирэмслээд мэдэлгүй зулбаад нэг эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байсан юм. бараг 120 мянга болж байсан. “Бүсгүй “эсвэл “АСЭ” гээд арай томдоо ордог тусдаа байр савтай гайгүй эмнэлэг л дээр шүү. эм бол шал ёстой дэмий. уугаад цус алдсан хэд хэдэн хүнтэй таарч байсан юм.

  9. Haluyn says:

    Odoo eldev bagajaar uhaj tunhuj zulgaaj tatahaa bolison soruuldag bolson gej bnle bi sayhan usultgui bolood 1-r turuh deer tseverluulsen soruulj avch bnle 3 minutch boloogui nad shig humuus huseed huseed huuhed olj chadahgui arai gej olohooroo ingecheed baihiin getel zarim olchood avhuulah gejch baih gej de ene huseegui huuhduud ni nad deer bugd hureed ireesei

  10. баагийй says:

    Наад муу новшоо Эхнэрт чинь хэлнэ гэж айлгаж байгаад Аборт хийлгэх мөн бусад эмчилгээний мөнгийг нь гаргуул.  Хариуцлага хүлээх чадваргүй өөдгүй новш вэ? Чамаас таашаал авч жаргаж байсан бол Одоо хариуцлага хүлээх ЦАГ нь болсон байна.

  11. zaluuuuuuuuuu says:

    GENEN TSAILGAN BSNII CHIN GAI Bolj bgamdaa chi neeree oroin tsagaar zalgaj ehner hvvhedteig ni dor ni medej boloh uchnuun arga bhad jaahan Sanaatai bhgvideeeeeeeee

  12. mongolian life yumdaa says:

    busdiin amidralaar togoldog erchuudiig burhan ni ch yumu shiitgedeg huuli ch yumu neg hashraadag arga bdag ch boloosoi.  neg ni amidraltaigaa nuugaad zugaagaa gargaad yawj bdag, eswel neg ni medeegui geed yawj bdag, 2uland chini l buruu bgaa gj bodogdchloo. turuulsen ch yalaa baisan ch yalgaaguu ter huuhdiig burelduulsen ezed ni l hariutsah asuudal bn. 

  13. handaa says:

    Yamar muuhai adgiin amitantai oroozoldoj iim baidald orchihvoo chi chin ,
    odoo yahav tom surgamj bolj dee chamd.
    Hamgiin unetei sain emnelegt avahuulaarai . Tegeed daraa ni bas hed honog hevtej uuriiguu suviluulah heregtei. Ter buh zardaliig naad uudgui ereesee zaaval av. Uguhgui bol avgai huuhed ajliihand chin helne gej surduuleerei Zaaval ter hunees buh zardaliig garguulaarai . Daraa ni ambaardaad huuj yavuul!
    Hun anhnii huuhdee avahuulna gedeg nasan turschid chin tom sev, haruusal bolj ulddeg yum daa,
    naadahaasaa avch bgaa heden haltar tugrug yu ch bisch!
    Odoo dahij aldaj l bolohgui schuu

  14. man says:

    ingej helehed hetsuu ch, er ni uuriiguu bodson chin deer bhdaa, daraa ni uur negentei gerleh bolloo ch gesen, uurt chin asuudal baga bh bizee, er ni tegeed hamaargatai, enger changatai baij suraarai, er haranguutaa enger, hormoigoo zereg suhduguu bolih heregtei.

  15. zochin says:

    er n bol ter huntei neekh ih gerleh tuluvluguu baihgui baisan bol bolgoomjtoi l baikh heregtei baisan baih jaahan medremjtei bail daa manai ohid busguichuud suulden ursduu l zovno shuu dee.eregteichuud bol yakh ch ugui ,dahial negiig olood avna

  16. zochin says:

    Эм зүгээр гэж зөвлөж байгаа хүн ямар ч анагаахын мэдлэггүй хүн зөвлөж байгаа шүү. Ямар ч эмч аборт найдвартай арга гэж зөвлөдөг. Харин янз бүрийн эм уугаад саванд юм үлдэх, насан туршдаа үргүй болох зэрэг хортой үр дагавартай шүү. Жирэмслэлт бага дээр нь бол соруулах аргаар авдаг. Энэ нь эрсдэл багатай, найдвартай арга. Эмэгтэйчүүдийн эмчид яаралтай үзүүлж зөвлөгөө аваарай.

  17. Даваасүрэн says:

    Эм цус бүлэгнэхгүй, цус алдаж үхсэн хүүхнүүд сонсогдож байсан. Бас дараа нь үргүй болдог гэх. Сайн эмчээр оборт хийглэ.

  18. Нээрээ says:

    Ээ анзааргатай байхгүйдээ. Гэр бүлтэй хүн чинь ямар нэг байдлаар сэжиг бүхий байдаг шүү дээ. Эм дэмий. Цаад шаар чинь хариуцлага үүрэх ёстой. Дарамталж байгаад хамгийн чанартай эмнэлэгт оч. Даварчихсан хөгийн новш вэ яасан.

  19. зочин says:

    Ийм зүйлд зөвлөнө гэдэг хүнд асуудал,яг өөрөө мэдэх хэрэгтэй.Жаахан буруу зүйлд бусдын тусламж зөвөлгөө авах шаардлаггүй.Чамаас гадна бас бус зүгээр хүмүүс нүгэл үүрэх хэрэггүй гэж үздэг шдэ.Эхнэртэй хүн шал өөр л байгаа даа чи мэдэж байсан байлгүй дээ.

  20. busgui30 says:

    em ni zugeer urguideh magadlal bagatai . tegeed spiral taviulaad gadagshaa yav hunii nutagt ochood dahij aldahguin tuld. hogiin novshnuudaas hol bai. amjit

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.