Өөрөө сонгож ирчээд яах ч юм билээ гэж бодох юм

Сайн байна уу та бүхэнтэй нээх сайхан сэтгэгдлээ хуваалцмаар санагдчихлаа. Би хөдөө ажилладаг байлаа л даа тэгээд найз залуутай болоод тэрийгээ дагаад хотод шилжиж ирсэн. Тэгсэн ажил ч үгүй гэрийн авгай болж хувирсан. Өмнө нь би аав ээждээ тус дэм болж амьдардаг байсан чинь одоо хүний гар харсан хүн болчихлоо өдөржин л гэрт суугаад.

14518238_10155205030129045_892418876_n

Найз залуу маань ирсний дараахан хаашаа л явна цуг яваад л би бүх юманд нь оролцоод үүрэг роллтой баяр баясгалантай сайхан байдаг байлаа. Миний үгэнд их сайн ордог ухаантай сайхан залуу л байлаа. Тэгсэн одоо бүх зүйл өөрчлөгдөөд надад худлаа хэлж найзуудтайгаа архи ууна тэр уугаагүй үедээ ДОТА тоглоно.

Бөөн ажилтай гэж 10, 11 гэж гараад шөнө 10 цагт орж ирж хоол идчээд кино үзэж шөнийн 2 цаг болгоод л унтана намайг ер тоохоо байсан. Би буцаад гэртээ харьчихмаар л байна. 30 настай залуу байж сексийн ч идэвхи байхгүй тийм байж яагаад хүүхэдтэй болохгүй байна эмчид үзүүлэх үү гэж надаас асууна. Хажууд байгаа ер нь өөрт нь анхаарал тавихгүй тоохгүй байх зовлонг эдэлж байна даа.

Би тийм хүн тоохооргүй хүүхэн биш л дээ 😀 гэр бүлийн хүмүүжлээсээ болоод салаад явчихаж чадахгүй юм яалтай ч билээ. Дэмий л бухимдаад орой болгон л уйлахын ядаж ажилд орох гэхээр хэлний мэдлэг шаардаад би бүр яахаа ч мэдэхээ байсан л хүн байна. Ганцаараа ажлаа хийгээд явж байдаг байж л гэж харамсаж сууна.

Хүнд эргэж ирээд одоо өөрөө хог шаар шиг л байдалд орчихлоо. Уржигдар минь уур хүрээд машиных нь цонхыг хагалсан чинь минь нүд рүү цохичиж байна лээ. Хөх нүдийг яаж хурдан арилгах вэ хүмүүсээ. Миний ойрын зорилго хэл сураад сайхан ажилд орчихоод энэ залууг хаяад өөрийнхөө амьдралыг бодно. Хүн амьтанд ярих гэхээр өөрөө сонгож ирчээд яах ч юм билээ гэж бодох юм. Өнөөдөр харин сайхан бичиж сэтгэл уужирлаа…

12 Comments

  1. Яасан ч ядуу амьралав дээ… Хөдөөрүүгээ л буц гуйж байна.

    Чи ер нь бичсэн юмаа өөрөө уншиж үзэв үү. Таньд өөрт чинь бас олон асуудал харагдаж байна шүү. Та 2 хоёулаа түүхийгээрээ байна. Битгий л хүүхэдтэй болоорой. Тэрийг л гуйж байна. Дээд талын гуйлтаа ер нь буцаалаа. Та 2-ын харьцааг сайжруулна л гэж битгий хүүхэдтэй болоорой. Бүр үнэн сэтгэлээсээ гуйя. Бусад нь угаасаа аяндаа учир нь олдоод Та 2 сална. Тэр бол асуудалгүй. Хүүхэд л харин хэцүү…

  2. Хөдөө рүүгээ буц.

  3. xxx says:

    чи өөрөө арчаагүй, идэвхигүй байна. нэг л их шалтаг, зовлон тоочсон хүн. тэгээд хэл усаа сураач, тэр хоорондоо хэл шаарддаггүй ажил олж хийхгүй юу. чамайг гэрт илжрээд хэвтээд байхаар найз залуу чинь чамаас уйдаад байна. машины цонх хагалж нтр, ухаан муутай дээрээ танхай. чамайг арчаатай байвал найз залуу чинь гадуур тэнэхгүй гэр лүүгээ л яарна шдээ

  4. Гамбий says:

    Чи бол зүгээр л гэрийн үйлчлэгч мануухай болсон байна шүү дээ. Чамаар хоолоо хийлгэж хувцсаа угаалгаж гэрээ цэвэрлүүлээд мануулчихаад өөрөө хүүхэндээд жаргаад алга болдог баагий л байна. Салж чадахгүй бол үйлээ эдлээд залуугаараа чавганц болоод сууж бай өөр яая гэхэв

  5. gertee suuj bhaar helnii kursd suu niigemteigee harilts l da! oor olon bolomjuud neegdene shvv de!

  6. Zzzz says:

    Пенцилин усаар найруулаад уу. Хөхрөлт чинь хурдан арилна матраа.

  7. cahirmaa says:

    Tseverlegch ch gesen hiij boldoggui bolchihson umuu? Gertee zugeer suugaad hen ch chamaig hubdlehgui, gaduur showddag ni chi ngent ternii geriinh ni umch bolchihson um chin sonirhohoo baisan gesen ug baina. Huuhed l geh um, huuhed garahaar chi bur geriib awgai bolno, huuhed garchihval asuudal shiidegdene gej hen ni helchihsen um be

  8. sda says:

    yu ve sda, suugaachgui bj geriin awgai boloh chin uuriin chin buruu bna aa.

  9. зочин says:

    Ярьж хэлж болохгүй бол хуучинруугаа буцсан дээр дээ.Гэрийн хүмүүжлээ бодоод гэснийг ойлгохгүй бна.Ийм сонин амьдралд тэвчиу суух хүмүүжил биш,чиний доройнх шдэ.Хэл ус сураад ажил хийгээч,гэрт суугаад байхдаа яахав дээ.Хэл сурах чинь тусгай орчин цаг хугацаа заавал ганцаараа байх шаардлаггүй биз дээ.Машины цонхыг нь хагалдаг нь яаж бгаач юм,чи өөрөө.аль аль талаараа жаахан дутуу түүхий бнаа боловсрох хэрэгтэй.Аягүй бол бшр гологдох шинжтэй.Бичсэнээр чинь харахад тийм санагдлаа

  10. chi uuruu hetsuu aashtai hun yum bishuu? hunii ed hurungu hairlahgui bol ter hun chamaig hairlah uu? chi huuhed haraagui yum bol hen chamaig gert suu gesen be? chi durtaidaa gett suujiigaa biz dee, gert suumaargui bgaam bol garch ajil hiigeech chi, hunii hudulmur shimegchleed suugaad bj bolohgui biz dee. 

    salnaar bval yag odoo, huuhedgui bgaa uedee salaach, ajiltai boloh hurtelee tejelgecheed ajil oldonguut yawmaar bgaa yu? yawmaar bgaam bol yaaaaag odoo yaw, chadlaaraa gedsee tejee.

  11. Даваасүрэн says:

    Хүнтэй суусанч ажил хийж мөнгө олох, хэл сурах боломж байна. Чи өөрөө зүгээр залхуураад л байгаа хүн бн. Нөхөр тэжээх ёстой гэж бодож хүнтэй суусан бол чимээгүй амьдар. 

  12. салаач says:

    Наад  хүн хогоосоо хурдан салсан нь өлзийтэй чамд хайргүй юм байна    дээр нь сехсгүй  бас зодно  эсвэл чи наадахаараа алуулахаа хүлээгээд байгаа юм уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.