Хятадын Гуйчжоу мужийн 58 настай эр Чен, өөрийн хүү Яняны хамт баахан хиймэл хүүхэлдэйнүүдтэй хамт амьдардаг гэнэ. Тэдгээр резин “бүсгүйчүүд” аав, хүү хоёрт хайртай амрагууд болон хамаатан саднуудыг нь орлодог аж.
Хиймэл секс хүүхэн нь жинхэнэ бүсгүйчүүдээс ялгаатай нь, тэднийг хэзээ ч хуурч мэхэлдэггүй хэмээн эрчүүд өгүүллээ гэж Mashable-д мэдээлсэн байна.
Энэхүү ер бусын гэр бүл 2010 онд Чен эхнэрээсээ салснаас хойш үүссэн аж. Тухайн үед тэрээр анх удаа хиймэл хүүхэн гэртээ авчирч байж. Түүнээс хойш хятад эр ахин зургаан хүүхэлдэй худалдаж авсан бөгөөд заримыг нь хүүдээ бэлэглэсэн гэнэ.
Хиймэл хүүхэлдэй тус бүрийн үнэ 1,4 мянган доллар орчим бөгөөд тэднийг гоёмсогоор хувцаслахад зориулж бас 400 гаруй доллар зарцуулж байжээ.
Хятад хижээл эр өөрийн хүүхэлдэйнүүдийг секс зорилгоор ашигладаггүй хэмээн мэдэгдсэн хэдий ч харин хүү Янян нь түүнийг үгүйсгэсэн байна. “Хэдэн жилийн өмнө аав надад хиймэл хүүхэлдэй бэлэглэхдээ: үүнийг хэрэгцээгээ хангахдаа ашиглаарай гэж хэлж байсан. Тэр намайг “тохиолдлын бүсгүйчүүдтэй” бүү унтаасай гэж хүсдэг байсан” хэмээн хүү нь өгүүлжээ.
1 Comment
huurhiiduu hah Mongolruu ireh bolomj oldono gewel bvh hvvheldeigee zaraadch hamaagvi irne geh bh daa XAAAAAAAAAAAXA!! Ireed shud harlaad jargana biz!