Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ!

Энэхүү захидалыг минь уншиж буй хүн бүрт захиаг минь унших өдрийн мэнд хүргэе.

Би энэхүү захидалаа тус сайтанд 2016 оны 7-р сард илгээгдсэн “Сэтгэл зүйгээр ижил хүйстнүүдийг ч хэвэнд нь оруулдаг” гэсэн гарчиг бүхий захидалыг уншсаны дараа илгээхээр шийдсэн болно. Би хувьдаа, уг сайтны ”Гей Лесби Бисекс” гэсэн энэ буланд л Монголын бэлгийн цөөнхи буюу ЛГБТИ хүмүүсийн тухай хамгийн халуун онлайн мэтгэлцээн өрнөдөг болов уу хэмээн боддог. Тийм учраас мэргэжлийн сэтгэл зүйч хүний хувьд бага ч болов ЛГБТИ хүмүүсийн талаар үнэн зөв, бодитой мэдээлэл хүргэе хэмээн бодлоо.

14518238_10155205030129045_892418876_n

Бидний Монголчууд өнөөдөр ямарваа юманд шинжлэх ухаанч хандаж сурах хэрэгтэй юм болов уу гэж сүүлийн үед их бодогддог болсон. Өнөөдөр бид 20-р зуун биш 21-р зуунд амьдарч байна. Аль өнгөрсөн зуунаар сэтгэх шаардлага бидэнд байхгүй. Дээрхи нэр дурдсан захидлийн эзний бодож буй шиг бэлгийн цөөнхийг сэтгэц эсвэл сэтгэл зүйн заслаар эмчлэгдэх боломжгүй гэдгийг өөрөө сэтгэл зүйч хүний хувьд батлан хэлмээр байна. Учир нь гей, лесби эсвэл бисекс бэлгийн чиг баримжаатай болж төрнө гэдэг маань ямар нэг өвчин эмгэг биш юм. Харин хүйсийн баримжаа илэрхийлэл болох трансжендер болон интерсекс (бидний хэлж заншсанаар манин хүнийг заах нэршил) хүмүүсийг disorder буюу эмгэг хэмээн үздэг. Энэ тохиолдолд тухайн трансжендер хүнийг хүйс солиулах (эсвэл шилжүүлэх) мэс засал хийснээр бие махбодь болон сэтгэлзүйн хүйсийн зөрөлдөөн буюу дисордерийг нь арилган, тэнцвэржүүлэх боломжтой хэмээн үздэг.

Харин эсрэгээрээ бэлгийн чиг баримжааг өөрчлөх сэтгэц засал нь тухайн хүнийг улам сэтгэл зүйн дарамтанд оруулж, улмаар өөрийгөө үгүйсгэх хоёрдмол байдалд оруулан амиа егүүтгэх хэмжээнд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Үүний тод жишээ нь, 2015 онд Оскарийн Шагналын шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшсэн Бенедикт Камбербэтчийн гол дүрийг нь бүээсэн Дэлхийн 2-р дайны үед Их Британид болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бүтээл болох “The Imitation Game” киноны гол баатар болох Английн нэрт математикч, Алан Тюринг нь 1950-иад онд энэхүү бэлгийн чиг баримжааг өөрчлөх сэтгэц заслын эмчилгээний ээлжит золиос, хохирогч болон эмчилгээний явцад үүссэн сэтгэл зүйн дарамтнаас шалтгаалан өөрийгөө цианидаар хордуулан амиа егүүтгэсэн юм. Харамсалтай нь иймэрхүү жишээ маш олон. Өнөө үед ч байсаар буй нь бүүрч харамсалтай. Энэхүү эмчилгээг АНУ, Англи г.м барууны олон оронд 1930-1970-иад он хүртэл ашиглаж байсан бөгөөд яваандаа энэхүү арга нь ямар ч шаардлагагүй болох нь судалгаагаар тогтоогдсоноор практикаас хасагдсан.

Дашрамд дурдахад, 1974 онд Америкийн Сэтгэц Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг баримжааны нэг юм хэмээн сэтгэц мэдрэлийн өвчний жагсаалтаас хассан байдаг.

Өнөөдөр ЛГБТИ хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь тэднийг өөрчлөх, үгүйсгэх эсвэл үзэн ядах бус харин эсрэгээрээ бид буюу нийгмийн олонхи болсон гетеросексуал хүмүүсээс ЛГБТИ хүмүүст өгөх ганц туслалцаа бол зүгээр л тэднийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэгэнт эдгээр хүмүүс өөрсдийн хүслээр бус төрөлхийн ЛГБТИ болж биднээс ялгаатай төрснөөс хойш хоорондоо гэр бүл болоод хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан амьдрах эсэх нь тэр хүмүүсийн л асуудал болохоос бидний хошуугаа дүрэх асуудал биш хэмээн хувьдаа боддог. Бас дээрхи нэр дурдсан захидалийн дор “ттт” гэсэн нэрээр коммент бичсэн иргэн шиг бидний олонхи нь гей харилцааг зөвхөн бэлгийн буюу сексийн харилцаа мэтээр хүлээн авч. маш өрөөсгөл ойлголттой явдаг. Угтаа гей буюу гомосексуал харилцаа нь зөвхөн бие махбодийнхоо биологийн хэрэгцээгээ хангахын тулд биш, хүн төрөлхтөний хамгийн гол хэрэгцээ болох “бие биенээ ХАЙРЛАХ” гэсэн хүний хамгийн анхан шатны сэтгэл зүйн хүслээ бүтэн болгохын тулд л энэ харилцаа үүсдэг.

Нэг үгээр, гетеросекс буюу нийгмийн олонхи болсон эр эм хосууд бие биендээ татагдаж улмаар хайрлан дурладагтай яг адилхан гей болон лесби хосууд ч адилхан бие биенээ хайрлах гэж, ганц олдох амьдралаа хуваалцах гэж л уулздаг бас учирдаг. Тэд бидэнтэй ав адилхан зүйлийг л хүсч буй энгийн л нэг Монгол Улсын иргэд юм. Ганцхан, нийгмийн олонхи болсон гетеросексуал хүмүүс эсрэг хүйстэндээ татагддаг бол тэд ижил хүйстэндээ татагддаг гэсэн ганц л ялгаатай. Өөр ялгаа үгүй ав адилхан тэгш эрхтэй, энэ хүмүүний орчлонд ирээд буцах тавилантай та бидний ижил эрдэнэт хүн юм. Хамгийн гол нь энд хүмүүний бие биенээ хайрлах ав адилхан “ХАЙР”-ийн тухай л яригдаж байгаа гэдгийг л ойлгоосой хэмээн хүсч байна.

Бас хүмүүс хүүхдээ уруу татагдан гомосексуалист болох вий гэж их эмээдэг. Энэ бол шинжлэх ухаан талаасаа ямар ч боломжгүй зүйл юм. Учир нь бид хэзээ ч өөрсдийн хүйс, үндэс угсаагаа, эцэг эхээ сонгож төрж чаддаггүйтэй адилхан өөрсдөө хүсээд бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаа сонгох эсвэл өөрчлөх боломжгүй юм. Хүн өөрийн бэлгийн чиг баримжаагаа шилжилтийн насны дараа буюу 14-16 нас гэхэд 100% тодорхойлсон байдаг. Энэ үедээ л мэдэрхүйгээрээ, бие махбодийнхоо сэрэл хүртэхүйн мэдрэмжээрээ олж тодорхойлсон бэлгийн чиг баримжаагаа хүн өөрчлөх ямар нэг боломж байхгүй.

Жишээ нь, нийгэмд олонхи болсон гетеросексуал хүмүүс ч адилхан өөрсдөө хүсээд л “за би эсрэг хүйстэнээ сонирхдог болно” гэж нэг өдөр шийдээд л эсрэг хүйснийхээ охин юмуу хөвгүүнд сайн болж эхлээгүй. Бид үүнийг зүгээр л бэлгийн бойжилтийн эхэн үеээсээ л бага багаар мэдэрсээр, өсвөр насандаа бүрэн дүүрэн тодорхойлж ойлгосон л хэрэг. Нэг үгээр, бид өөрсдийн дотоод ертөнцөөсөө л өөрсдийн бэлгийн чиг баримжаагаа олж, нээж илрүүлсэн гэсэн үг юм. Өнөөдөр эрдэмтэд хүний бэлгийн чиг баримжаа нь бүүр анхлан эхийн хэвлийд бүрэлдэн ураг байх үедээ тодорхойлогддог хэмээн үзэж буй. Тодруулж хэлбэл, ураг эхийн хэвлийд бүрэлдэн 10-12 долоо хоногтойд нь хүйс тодорхойлогдох хөгжил явагддаг бөгөөд энэ үед нь л ямар нэгэн генийн, эсийн эсвэл хромосомны (хүн 23 хос хромсомтой бөгөөд эдгээрийн хамгийн сүүлийн 23 дахь хос нь хүйсийн хромсом гэж нэрлэгддэг төдийгүй өөр хэлбэртэй байдаг) түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас болон эр эм бэлгийн дааврын ялгаралтын түвшиний ялгаанаас болж зарим ураг ЛГБТИ чиг баримжаатай болдог хэмээн үзэж буй. Яг нарийн шалтгааныг нь одоогоор хараахан тодруулж амжаагүй байгаа. Жаахан тааламжгүй жишээ боловч, “дауны синдромтой” хүүхэд яагаад төрдөгийг, яагаад хүний 23 хос хромсомний нэг нь хоёр биш гурав болдог шалтгааныг өнөөг хэр нь тодорхойлж чадаагүй байгаатай адилхан ойлголт юм.

Бас, заримдаа бисекс (эр болон эм аль аль хүйстэндээ зэрэг татагддаг хүн) хүмүүс их хожуу буюу бүр насанд хүрснийхээ дараагаар (20-40, бүүр 50 настайдаа) өөрийн бэлгийн чиг барилжаагаа бүрэн дүүрэн ойлгож тодорхойлох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хүмүүс буруугаар ойлгож хэн нэгэнд уруу татагдсанаас л ийм боллоо эсвэл өөрөө сонголоо хэмээн андуурах магадлал өндөр байдаг. Өнөөдөр нийгмийн олонхи болсон гетеросексуал хүмүүс бидний мэдлэг дутуу байдлаас болж маш олон ЛГБТИ өсвөр үеийн хүүхэд залуус маань өөрөөрөө байж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх боломжгүйн улмаас сэтггэл зүйн хувьд хүнд дарамтанд орж, улмаар нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, цаашдаа сэтгэл зүйн гутралд орох г.м олон олон бэрхшээлтэй тулгарсаар байна. Харамсалтай нь тэдний олонхи нь амиа егүүтгэх гэсэн замыг сонгосоор байгаа нь маш том эмгэнэл юм. Тэд бол та бидний дүү үр хүүдүүдтэй минь адилхан л бидний хойч үе ирээдүй минь шүү дээ.

Магадгүй, өнөөдөр таныг энд ЛГБТИ хүмүүсийн талаар авсан буруу ойлголтноосоо болон бэлгийн цөөнхийг муулж байх хойгуур тань таны үр хүүхэд, дүү эсвэл ах эгч, найз, хамаатан садан, хамт ажиллагсадын нэг тань ч гэсэн өөрсдийгөө нуун сэтгэлийн шаналал, ганцаардал болон дарамтан дунд амьдарч байхийг үгүйсгэх аргагүй. Бас ирээдүйд төрөх хүүхэд тань ч бас ЛГБТИ буюу бэлгийн цөөнх болон төрж ч магадгүй. Иймийн учир, эдгээр хүмүүсийг ад шоо үзэх биш харин эсрэгээр нь эерэгээр хүлээн зөвшөөрөх асуудал л өнөөдрийн бидний нийгэмд дутагдаж буй хамгийн чухал асуудлын нэг юм. Магадгүй өнөөдөр, өөрийнхөө бэлгийн чиг баримжааг мэдрэн ойлгосон ч цаашидаа хэрхэхээ мэдэхгүй буй өсвөр насны болон идэр насны залуус охидууд байгаа бол битгий ай. Та ганцаараа биш шүү. Хамгийн гол нь өөрсдийгөө 100% эерэгээр хүлээн зөвшөөрөөрэй. Бас нэг ч болов гэсэн өөрийг тань 100% ойлгон дэмжих гетеросексуал найзтай болоорой гэж зөвлөмөөр байна. Бүү ай, бүү шантар. Амьдрах сайхан шүү.

Эцэст нь, хүмүүс бид энэ хорвоод нэг нэгнээ хайрлах гэж, нэг нэгэндээ хайрлуулах гэж л ирдэг гэдгийг битгий мартаарай. Өнөөдөр таны хэн байхаас үл шалтгаалан бид бүгд энэ хорвоод ирээд буцах ав адилхан тавилантай төрсөн ухамсарт хүмүүс билээ. Тийм учраас, ганц олдох богинохон энэ амьдралаа бие биенээ, нэг нэгнээ ад шоо үзэн, үзэн ядах бус харин “бие биенээ хүндэлж хайрлаж” амьдарцгаая. Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ! хэмээс О.Дашбалбар агсаны алдарт шүлгийн мөрөөр захиагаа төгсгөе.
Дуустал нь уншсан танд баярлалаа.

21 Comments

  1. Lll says:

    Yr ni bol setgel zuigeer zasna gsn oilgolt bhgu l dee, ugaasa l tgd torchihson ym chin anh ehiig hevliid boijihdoo l belgiin chig handlaga ni tohorhoilogdchihson bdg. Tiimees oldmol gj bdggu zugeer ilreh uy ni l oor2 bdg. Tiimees ijil huisten humuusiig gaj gj niigmees shahhaas iluutei shinjleh uhaanii uudnees ji oilgoh gd uzhiig hicheegeerei humuuse, niigemd buruu ulger duiraalal uzuulne gj bdgu l bhgu yu. Tiimees joohon ym hum unshij medlegee telj bj eldveer yrina shuu! Ijil huisten l bol ijil huisten zasna zalguulna gsn ym bhgu.  Ghdee zarim neg toorogdold orson humuusiig bol zasaj boldog ym bnlee. Zarim humuus osvor nasandaa ch ymuu esvel ymar neg baidlaar ooriigoo ijil huisten gj bodoj toorogdold oroh tohioldol tsoongui bdg ym bnlee. Tiimees setgel zuich deer ochij yriltsaj ergelzeetei sanagdaad bval batalgaajuulj avah heregtei ym shig sanagddag. 

  2. зочин says:

    Лесби ордог бар, паб хаагуур байдаг юм бэ?

  3. ghjghjgh says:

    ene zarim neg com bichej bga hvmvvsiig bvvr haranhgvi gedeg ni medegdeed baih yma LGBT hvmvvsiin orond oorosdiigo tawiad vzeh ym bol bs ymar hetsvv amidardag yaj darmtluuldag ni ter geel ter bvh zuiliig ni medeh boluuda ger bvl niigem hamt olon ni ter geel gaduurhan zuil zondoo baiga baihoo
    +

  4. davaa says:

    баас гадгашлуулдаг үмхий баасны нүхрүү эрүүл хүн л лав эрхтэнээ хийхгүй. Эрүүл хүн бол хүндэрсэнийхээ дарааа бөгснийхөө нүхэндээ хуруугаа хүргэчихвий гарандаа баас хүргэчихгүй юмсан гээд болгоомжтой арчдаг байтал гомо хүмүүс бол тэр заваан, үмхий баастай нүхрүү эрхтэнээ хийж байдаг лав эрүүл хүний сэтгэхүй биш баасны хар батган ялаа л баасан дээр шавдаг да.Гей хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг европын гаж хүмүүс дунд очиж амьдар монголоос маань наад баастай эрхтэнээрээаваад зайл. Эрдэмтэд Америк хүмүүсийн 30 хувь нь сэтгэл мэдрэлийн өвчтэй, эхнэрээ зоддог мөн амиа хорлолт маш ихтэй гэж тогтоосон байдаг юм шүү.

  5. bella says:

    Baruund bol geed l yarih yum harin ene baruund gay trans yu yu ch bilee humuus ni mash avyastai bolovsoroltoi,niigemdee sain saihaniig tugeej yavdag mundag humuus bdag yumaa uuriin erhgui hundelmeer. GEHDEE!!!!!! ENE HUMUUS GUDAMJIND TEVERLEDEJ UNSELTSEED BIE BIENEE ILJ TAALAAD YAVDAGGUI L BAIHGUI YU!!!!!!!!!!!!!!! EIR NI BOL TIIM GAIHUULAAD BH ZUIL GEDEGEE MASH SAIN MEDDEG HUMUUS

  6. zaluu ... says:

    Ene bichleg ih taalagdlaa. ene setgel zuich iimerhuu setgel zuin ih daramtan dor amidardag humuust yer ni zuvlulguu ugdug yum bolov uu? Ugdug bol hayaga uldeegerei TNX

  7. Rocky, Dorlig nart says:

    Yum sain unshij bai, ul suuritai bod. Ene baidliig uur deeree tusgaad ta 2 neg bodood uz dee.
    Ene hend ch ireh zovlon shuu. Magadgui ur huuhed chin bi iim tiim geed heleed orood irehiin tsagt ta 2 jaahan oilgoh bh….  

  8. lady says:

    hotloltsood yavbal aluulchihaj medeheer l bna sh dee. boon uzen yadalt, durguihel unertej bna sh dee. Emzeg garuud uu gui yu.aas busdaas ni.
    Iim bj olon yum onholdtsgooh hereg yun

  9. lady says:

    hotloltsood yavbal aluulchihaj medeheer bgaa bizdee. boon uzen yadalt. Rocky, Dorlig metiin hudlaa mongol gj tseejee deldsen, hootei togoon dotroo bgaa shalchgar yumnuud

  10. Emzeg garuud ugui yu says:

    Ene zohiohch ni ene humuus yalgavarlan gaduurhagddag, erh ni zurchiiddgi gej um yariagui l bna sh de. Zugeer niigmeeseee bolood neelttei baij chadahgui nuugdaj amidraad setgel zuin huvid hetsuu bdg l gesen bna. Tegeed erdoo l bie bienee hariltsan oilgoy, hundley, evtei nairtai bai l gej bichsen bna sh dee. Tegeed neg iimhen um oigoj chadahgui emzeg delbee tsarailaad yamar ch ih olon doloon um hutsachgaadag um. Haa baisan bayan yaduu maduu gej baih shig lol. Hen ch yalgan gaduurhdaggui um bol ene humuusiig ch gesen gerledeg bolgoj huulia uurchilj shineer batlay.. Ene humuus tegvel bidentei adilhan gerlej, ger bul zohioh erhtei. Haa ni ter huuhed uruu tatsan jishee barimt chin haa bna. Bie uneldeg yanhanddag gevel heterosexual humuus ch adilhan sh dee. Harin barag ongon ohin shaahiimsaan geed ulundtuud erchuud ni yavdag biz dee. Minii medehiin ene Germand gay gej hudlaa helj tsagaachilsan engiin erchuud zaluusaar l duuren bnadag. Namaig mongold harival alna gesen ntr gej uilan dongodoj baigaad orognoh zuvshuurul avsan durakuudaar l duuren bna. Ichij amidraasai.

  11. Kaka says:

    Муу лалрууд зайл үзэцгээ. Яаж ч төсөөлсөн нэг нэгнийхээ бөгсрүү зооно гэхээр төсөөлөгдөхгүй байгаа юмдаа..

  12. Лол says:

    Хэхэ-тэй санал нэг бна. Гудамжаар хөтлөлцөөд явж бсан гей залуусыг зоджээ алчихжээ гэсэн мэдээ уншиж бгаагүйм бна шүү

  13. dorlig says:

    Rocky-giin zov, ene balairsan dontonguud oorsdiin durandaa ingej yavdgiig medii shuu. Tsag uee dagaj gaj huseldee avtaad ingej yavaa novshnuud. omno ni mongold hezee iim iheer iim balai yum bsii tun tsoohon bsan ardchilaliin har gainuudiin neg yu ch hiij bolno gej oriloldson hiih ajilgui setgeh chadvargui uheentsuudiig omoorch bicheed bgaa ene t1 gar unagan zayasan gej saihan shaahiimaa.

  14. хэхэ says:

    Гадуурхал гэдгээ сайн ойлгомоор байна аа. Эрх нь зөрчигдөж байна гэх мэт худлаа яриад байдаг. Хэн эрхийг нь зөрчөөд байгаа юм вэ? би лав хүний эрх зөрчих албан тушаалын хүн биш. эдгээр коммент бичигчид ч биш. Коммент бичээд эрхийг нь зөрчөөд байгаа юм уу. Лалар гээд хэлчихээр гадуурхсан болчихгүйшд. Намайг коммент бичсэний төлөө хэлэх хэлэхгүйгээр л дууддагшд. Монголд харин ядуусыг маш ихээр гадуурхдаг байх шүү. Ядуу байх нь тэдний буруу юм уу, ээж аав нь ядуу хүүхдүүд нь ядуу, ажилд орох гээд очно авах газар байхгүй. энэ чинь л гадуурхал шүү дээ. Гей болохоор нь ажилд авсангүй гэсэн үг сонсоогүй юм байна. Ядуугаасаа болоод сургуульд хүртэл сурч чадахгүй байна. Ангийн хүүхдүүд нь гадуурхаж дооглоод сургуулиас завсардаж байнашд. Гей гээд сургуулиас завсардсан нэг монгол хүн олоод ирдээ. Байхгүй юм чинь. Гадуурхал гэдгээ эхлээд тодорхойлчихоод дэмий донгос. Монголд ядуучууд маш их гадуурхагддаг мөн толгой баячууд элдвээр хэлэгдэн доромжлогддог. Тэдэнтэй харьцуулахад гей-үүд бол монголд диваажинд байгаа байх шүү. Жаахан ултай суурьтай ярьж бай, худлаа битгий гадуурхсан гэж жүжиг тавьж бай, өөрсдөө гудамжаар нэг ч хөтлөлцөж алхдаггүй байж гадуурхснаас болсон гэж хэлэх үндэс байна уу??? өөрсдийнх нь ухамсрын асуудал шүү дээ. Өөрсдөө ичээд чадахгүй байгаа болохоос гадуурхнаас болоод гудамжаар хөтлөлцөж явж чадахгүй байна гэж шаах хэрэггүй. Хөтлөлцөөд явж байвал манай монголчууд яах ч үгүй угаасаа нүүрэн дээр нь хэн ч юу ч хэлдэггүй манай монголд

  15. zochin says:

    Iim humuusiig unuudr mania ulsad neeh aihtar gaduurhaad baigaan zuun shdee.Uursduu l gaduurhagdaj baina,bolhgui baina geel guideg n ih biz dee.Huneer dandaa uruvduulj amidrah geed baigaa umuu?

  16. сэтгэгдэл13 says:

    гэй эрэгтэйтэй танилцъя гэсэн зар санхүү авна гэсэн хүүхнүүдийн зартай дүйж очдог гэхээр монголын гей бие үнэлэгчдээс ялгаагүй л болсон байгаа биз дээ жинхэнэ эрх чөлөөгөө эдлээд байгаа бус уу бүр чингис сүхбаатарын талбай дээр хүртэл жагсаал хийдэг биз дээ бас бүрэг ичимхийгээсээ болж охинтой үерхэж үзээгүй хөвгүүдийг гаргууд таньж өдөж хоргоодог нь үнэн биз дээ үүнийг бэлгийн дарамт гэдэг ер нь бол монголд ганц гей ч биш бүх л хүмүүс ямар нэг дарамтанд амьдардаг шүү тэр болгонд олон долой юм донгосоод барууны гэгдэх бүх улсууд руу би гей монголд амьдарахад төвөгтэй байна гэж захиа бичиж монголынхоо нэр хүнд унагаад явдаггүй шүү

  17. Х says:

    Rocky- доо, өөрийн чинь хачин лалрууд гэсэн үгэнд л үзэн ялгаварлан гадуурхалт ханхалж байгааг ойлгож байна уу. гадуурхагддаг болоод л нуугдаж амьдраад байгаа юм биш үү.. Тэрнээс биш бидэнтэй адил ил гараад л чөлөөтэй гудманд хөтлөлцөөд,тэврэлдээд алхах л байсан байлгүй. Хүнийг ялгаварлан гадурхсан зүйл биччиж байгаагаа ч мэдэхгүй гар байна даа чи чинь харин жинхэнэ,LMFAO…

  18. Өөрийн чинь энэ хачин юмнууд гэсэн үгнээс л үзэн ядалт ханхалж байгааг ойлгож байна уу. Гадуурхагддаг болоод л нуугдаж амьдраад байгаа юм биш үү. Хэрвээ тийм биш байсан бол ил гараад бидэн шиг чөлөөтэй гудамжинд тэврэлдээд , хөтлөлцөөд алхах л бөйсан байлгүй дээ.  Өөрөө дуустал нь уншаагүй бололтой. Эхлээд бүрэн гүйцэд уншиж дуусчаад коммент бичмээр юм даа. 

  19. Hulan says:

    Ug n neeh gAdurhaj uzen yaddagguishd dan ch zuger bhad uursduu eldev shaldav yum yarij biee unelj olnii tanil blloh ged yadad bdagt n durgui bdag gay trans gehere l bie uneleh yostoi gejuuu ter chin l nigmes jinhene gaj bgm daa

  20. lady says:

    @Rocky: chi mi yor ni haranhui togoonoosoo garch yum hum unshij bgaa ch. hootei togoon dotroo bsaar duuslaa.
    hudlaa tseejee deldsen shalchgar mini.

    ene Niitleliig mash sn undes ul suuritai bichsen bna shuu.

  21. Rocky says:

    Энэ нэг гачин лалруудыг хэн ч тоохгүй байхад дандаа өөрсдийгөө тоолгох гээл дандаа нэг гоншигнож байхын, та нар мэтийн лалруудыг монголд хүн тоож гадуурхдаг юмуудаа яс хэлэхэд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.