АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Меланиа Трамп

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн эхнэр шинэ тэргүүн хатагтай Меланиа Трампыг танилцуулж байна. Америкийн нэгдсэн улсын шинэ тэргүүн хатагтай 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд төржээ. Меланиа Трамп 16 наснаасаа эхэлж загварын салбарт ажиллаж моделийн гараагаа амжилттай эхлүүлжээ.

14518238_10155205030129045_892418876_n

1998 онд Нью-Йоркт болсон загварын шоуны үеэр тэрбумтан Трамп, загвар өмсөгч Меланиа нар анх уулзжээ. Харин 2005 онд Флоридад албан ёсоор хуримаа хийсэн байна. Меланиа 2006 онд Барон Виллиам Трамп хэмээх хүүгээ төрүүлсэн юм.

Хуучин Югославт төрсөн 46 настай Меланиа нь Америкийн түүхэн дэх хамгийн онцгой содон тэргүүн хатагтай болж байгаа юм. Түүнийг онцгойруулж байгаа таван “анхны” гэсэн тодотгол бий. Эдгээрийг жагсаавал:

191 жилийн хугацаанд анхны гадаадад төрсөн тэргүүн хатагтай. 1970 онд Зүүн Европт, хуучнаар Югослав, өнөөдрийн Словенид төрсөн Меланиа нь сүүлийн 191 жилийн хугацаанд анх удаа Америкт бус, гадаадад төрсөн тэргүүн хатагтай болж байна. Түүнээс өмнө ерөнхийлөгч Жон Куинси Адамсын эхнэр Луиза Адамс нь 1775 онд Британид төрсөн эмэгтэй байв. Тэрээр 1825 онд тэргүүн хатагтай болж байсан юм.

Анхны 3 дахь эхнэр. Өмнө нь хоёр дахь удаагаа гэрлэсэн ерөнхийлөгч нар байсан (Рейган, Форд, Уилсон, Теодор Рузвельт) хэдий ч Трамп шиг гурван удаа гэрлэсэн ерөнхийлөгч байгаагүй юм. Энэ утгаараа Дональд Трампын гурав дахь эхнэр Меланиа нь АНУ-ын түүхэн дэх анхны гурав дахь гэрлэлтийн тэргүүн хатагтай болж байна.

Анхны модел байсан тэргүүн хатагтай. АНУ-д цагаачилж ирэхээсээ өмнө болон хойно Меланиа нь хувцас загварын модел байсан. Тэрээр хувцас загварын шоун дээр Трамптай танилцаж 2005 онд гэрлэсэн юм. Тэд Барон хэмээх нэг хүүтэй.

Нүцгэн зургаа авхуулсан анхны тэргүүн хатагтай. Хоёр ч удаа нүцгэн зургаа авхуулж байсан Меланиа нь энэ үзүүлэлтээрээ тэргүүн хатагтай нарын дунд цахиур хагалж байна. 1995 онд тэр The New York Post сэтгүүлд зургаа авхуулсан бол 2000 онд Британий GQ сэтгүүлд гарч байжээ.

Англи хэл нь төрөлхийн биш анхны тэргүүн хатагтай. Меланиагийн төрөлх хэл Словени. Бас тэр Англи, Франц, Серби, Герман хэлтэй. Түүнээс өмнө Жаклин Кеннеди Франц, Испани хэлээр ярьдаг байсан гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.