Сайн байцгаана уу? Цагаан сар дөхсөн сайхан өдрүүдийн мэнд. Би жирийн л нэг ээж, албан хаагч. Хөөрхөн охин, настай ээж, эрх нохойнуудтайгаа амьдардаг даа. Одоо байгаа амьдрал минь надад таалагддаг. Охины минь аав гэж сайхан залуу байлаа. Даанч тэр минь айлын эрх хүү тул үрэх, тоглох, хуурах, амиа бодохоос өөрийг хийдэггүй байсан. Гэр бүлийнхэн нь намайг жирийн айлын, царай зүс, бие хаа гэж гайхуулах юмгүй, ажил төрөлгүй эмэгтэй гэж дүгнэж харьцдаг байсан. Нөхөр сүүлдээ охин бид 2-оос залхдаг болсон. Би өөрийгөө давуу олон хувьтай зөв гэдэг талд байсан гэж бодохгүй ээ. Хүн л юм хойно буруу зөрүү үг хэлдэг л байлаа. Охиныхоо хүүхдийн мөнгөөр аав нь наргиж байвал ямар ч ээж бачуурна даа. Ээж нь мөнгө өгөхөөр пиптин пиптинээр хуваагаад өөрийн хувиараа найзуудтайгаа наргиж би өөрийн хувиа охиндоо зарцуулдаг байлаа.
Сүүлд салж байх үедээ бэр эгчид минь тэр хэлэхдээ “Юу ч чадахгүй сул дорой эмэгтэй” гэж. Энэ үг надад хэчнээн их бодол, хүч тэнхээ хайрласан гэхэв. Хөөрхий эмэгтэй хүн хүүхэд гаргавал нөхрийнхөө гарыг л харах болно гэдгийг тэр хүн ойлгоогүй байх л даа. Охиноо аваад ээждээ очсон. Миний ээж цайны сүү л байвал сэтгэл өндөр налайж байдаг. Охиноо харуулаад хөхүүл би ажил хайлаа. Надад байгаа боломж мэргэжил, боловсрол байсан. Нөхөртэйгөө танилцахаас өмнө ажиллаж байсан чиглэлээрээ ажилд орсон. Нэг алхам урагш алхах хэчнээн сайхан билээ. Охиноо цэцэрлэгт өгөөд, нэлээн хугацааны дараа тушаал дэвшлээ. Тэгтэл нөхөр маань бид 2-ыг буцаад ир, ажлаасаа гар гэдэг юм байна. Тэр үед би нэг л бодолдоо үнэнч байж, явуулсан.
Ээж минь надад ганцхан удаа л олдоно. Би хэрвээ сайн сайхан явбал хань бол олдоно гэж бодоод. Охин минь одоо том болж гараас гараад их хэрсүү. Би цаашаа улам л хичээнэ гэсэн бодолтой ажиллаж, амьдардаг. Энэ бүх хугацаанд би олон зүйлийг сурч ухаарсан, бас алдсан ч байх.
Нэгт: Хүн хорвоод төрөөд нэг насаа элээх ханьтай болох нь зөв ч сонголт байдаг гэдгийг битгий мартаарай. Мөн хүүхэдтэй болох гэж яарахгүй, сайхан төлөвлөөд үерхэх хэрэгтэй. Тэр хүнийг таньж мэд.
Хоёрт: Эмэгтэй хүн ухаалаг байж, санхүүгийн эрсдэлээ тооцож байх хэрэгтэй юм билээ. Би чинь хэдэн төгрөг ч хийж чадаагүй эхнэр болж, хүүхэд гарган арчаагүй нэр дуулсан хүн. Гуравт: Эмэгтэй хүн бууж өгөхгүй, ажилсаг хичээнгүй занг л эрхэмлэх хэрэгтэй юм билээ. За тэгээд би нэг л сайхан Монгол эмэгтэй ийм ухаантай гээд өөрийгөө магтан бичиж байгаа хэрэг биш шүү. Эргэн тойронд минь гэр бүл салж бутрахыг харахаар хэцүү байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг болохоор л хүүхэдтэй ганц бие эмэгтэй хүнийг илүү, дутуу харах хүн аль ч давхаргад байж л байдаг. Хүний гэр бүл үймүүлэх вий, хэн нэгний гэргийн нулимсыг харахгүй юмсан гэж амьдарч байна даа. Охиноо амьдралд нь хүргэчихвэл ч би гэдэг хүн буцаад л 18 насандаа очсон мэт өөрийгөө эрхлүүлж, хүнтэй үерхэнэ гэж боддог. Та бүхэн минь сайхан шинэлээрэй. Гэр бүлээ хайрлаарай.
7 Comments
үнэхээр үнэн хэлжээ. эмэгтэй хүн заавал санхүүгийн эрсдлээ тооцож байх хэрэгтэй. баярлалаа.
Nuhurtei bgad ch biologiin heregtsee sanhuugiin hereglee setgel hanamjiin batalgaa hair halamj hurtej bayarlaj dogdloh edr dutagdaltai bol barag tegeed sajilj yavsan n deer biz. Gehdee ohin huuhed ah duugui ailiin ganc bolj usuud chi gej 40 shahsan huuhen uyerhej jinheneesee ail gerdej togloj uzeh geseer yavtal huuhdee duu nartai bolgoh unguruud uguhnee. Chamaas hoish orchlond ori gancaaraa uldvel jaahan asuudaltail yum te gehdee bolood bga bol busad n nichevo l blgui odoohondoo tegeed bj l bhgui yude ondoo zaluust ch bas open window bhd yahavde
МУУСАЙН ЗАВААН ЭРЧҮҮД СҮҮЛИЙН ҮЕД ИЙМ НОВШНУУД ИХ ОЛОН БОЛЖ. ТИЙМ НОВШТОЙ АМЬДАРСНААС САЛСАН НЬ БОЛЖ. ХЭЗЭЭ Ч ЭРИЙН ДАРАМТАНД БҮҮ АМЬДАР БАС МӨНГӨГҮЙ ГУЛГАЧИН ЭРЧҮҮДЭЭС ХОЛ ЯВ.ТЭД БОЛ ШИМЭГЧ ПАРАЗИТУУД ТЭД ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ ЮМ. БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ӨӨРИЙГӨӨ 1-РТ ХАЙРЛАРАЙ. ЗАЛУУ НАС, ЦАГ ХУГАЦААГАА ХЭН НЭГ АРЧААГҮЙ СЭТГЭЛГҮЙ, УНХИАГҮЙ МУНХАГ ЮМНУУДАД БИТГИЙ ЗАРЦУУЛАРАЙ
yu ch chadahgui sul doroi emegtei gej helsen ni uuruu emegtei huneer tejeelgeh yumsan gej bodoj yavsanii l ur dagavar yum shig bna
Энэ орчлонд Эхийн сэтгэл шиг агуу зүйл үгүй билээ. Таньд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайхан шинэлээрэй!
Uerhej, hair setgeltei bolson 2 hunii hoorond yu ch helj nemergui yum bna lee. Uhaalag hun bol zaya ni medeg geed chimeegui orhih ni deer yum bna gedgiig chinii zahianaas ulam ih oilgoj bna. “Er emiin hoorond iljig buu jorool” gedeg ug yal iim ued tohirno…
Chi uhaalag busgui bna. Zarim huuhnuud chn ergui bol uhej hatah geed bga yum shg dahiad l neg taarah taarahgui har yum olj avchaad “zovoj” bna geed l charlaad suuj baih yum.
Amjilt husie. Hun uhaalag, hudulmurch baihad saihan amidarch bolno?
Фифти/фифти гээч. Аль эсвэл 50:50 гээч… аль эсвэл адил тэнцүү таллаж хуваагаад… гэж ярь л даа.