Гэтэл тэрний байж байгааг утсан дээр нь хүртэл гэр бүлийн зураг байна лээ

Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би 33 настай эгэл жирийн эмэгтэй. Төрийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Их сургуулиа төгсөөд ажиллах, ажлын хажуугааар сурсаар байгаад нэг мэдэхнээ 30 гарчихсан. Энэ хооронд хүнтэй үерхэж байсангүй. Сарын өмнө манай ажлын найз маань нэгэн залуутай танилцуулсан юм. Тэр 1-р ангийн нэг хүүтэй. Би ч хүүхдэд хайртай болохоор хүлээн зөвшөөрсөн. Урьдах эхнэр нь дагавар нэг хүүхэдтэй гэсэн. Найз залууг байхгүйд хүнтэй байж багаад гардуулсан гэсэн. Тэгээд салсан гэсэн.

Гэтэл хүүхэдтэйгээ танилцуул гэхээр 1 жилийн дараа, юу гэх бол гэж хэлэх юм. Бас дээр нь facebook дээрээ хуучин эхнэртэйгээ авaхуулсан зураг байна лээ. Өнөөдөр тэрийг хараад сэтгэл хэцүү л байна. Тэр залууд би дасчихсан. Тэр хэнэггүй өдөрт 1-2 удаа л залгана юм. Би яах ёстой вэ? Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор үнэхээр хэцүү байна. Манай аав ээж хүртэл хүнд хүн илүүдэхгүй хүүхэд хөөрхөн гэж их л дэмжиж байгаа. Гэтэл тэрний байж байгааг утсан дээр нь хүртэл гэр бүлийн зураг байна лээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө болидог ч юм уу гэж бодох юм…

11 Comments

  1. уншигч says:

    Сайн уу бүсгүй. Би бас чам шиг бүсгүй байна. Нас хүртэл адилхан.Бид 2 ын түүх их төстэй юм байна.чамд хэлвэл их л зүйл байна. Адилхан бүсгүй хүний хувьд бас алдсан хүний хувьд хэлэхэд жилийн өмнө би чам шиг сайхан сингл эрх чөлөөтэй явлаа. Гэхдээ одоо сингл мам болсон. Тэгэхээр өгөх зөвлөгөө юу гэхлээр хүнд 100% бүү итгэ. дор хаяж жил үерх. Бас энэ хугацаанд яавч жирэмсэлж болохгүй. Мөн хамт амьдрахгүй л бол тэр хүнээ бүрэн таньж мэдэхгүй. Зүгээр үерхээд явахад хүн бүрэн танигдахгүй. уг нь аль болох татлаа түлхээгүй хүнтэй танилцах нь чамд өлзийтэй. Товчхондоо ингэж л зөвлөе. 

  2. tesko temuulen says:

    udurt 1 2 l zalgah yum gej gomdoj ntr, udii 30 garchaad pisda yumaa neeree

  3. vbdd says:

    Цаанаасаа 1 шиманус санаатай хүүхэн бэ, хэдий салсан ч гэсэн хуучин гэр бүл, үр хүүхэдтэйгээ холбоотой байлгүй яадаг юм. Угаасаа чиний үзэл бодол ийм юм чинь битгий тэр залуутай сууж, хүүхэд зовоогоорой доо!!!

  4. цөхрөнгөө says:

    хэн ч байсан яахав гээд л танилцуулангуут нь өөрийгөө эхнэр нь гээд бодчихсон юм уу даа. Тийм арчаагаа алдчихсан хэн ч байсан яахав танилцаад л маргааш нь эхнэр нь болно гээд өөрийгөө бодчихсон юм байхдаа яахав дээ. Одоо наадхаа орхи. Тэгээд би нэг хүнтэй байсаан гэж дараагийн залууд хэлээрэй. Ингэж чадвал чиний туулах амьдрал арай гэгээтэй байна.

  5. lady says:

    Tabiltsaad dongoj sar bolj bj, ehner ni biloh gd dairaad bgaa yum uu haashaa yum.
    Mongol huuhnuuded asuudal bdag bhgui, yu yugui ehner blloh gj dairna, yu yugui huuhed gargana tgl araas ni gonshignood charguultsaldaad naagaad bna. odii 30 garchihaad joohon ul suuritai bgaach. ul suuritai bna gheeree ailiin ehner boloh yostoi gj oilgodog yum uu.
    bztehgui we

  6. bbb says:

    ymar yaaruu bhiinbee ylanguya huuhedtei huntei bol bvr ch yaaraad demii ydaj jil hulee td haritsaa chn vrgeljilbel huuhded n dasch uuriih ym shig hairlahdaa hairlaj surgahdaa surgaj chadaj bj daraa n hvvhedtei bolooroi tursun etseg ehchuud hvrtel shineer huuhedtei bolohooroo tom hvvhdvvdee martchih gd bdg tal bdg tevl hunii huuhdiig uuriin medelgv l martchihna tmerhvv naad tsaad uchriig sn tungaaj bodoj bj amidralaa ih bolgoomjtoi alguurhan ehelsen n dr shvv

  7. xmm says:

    chi taniltsaj udaagui bj yasan ih yum nehdeg yum be, cham ruu harin ch olon zalgadag yum bishuu, bi bol 1 doloo honogt 2 zalgah bh, dur hurvel.

  8. mon says:

    эхнэр хүүхдийнхээ ялангуяа хүүхдийнхээ зургийг утсандаа хадгалалгүй яадаг юм. бас өдөрт 1, 2 залгах чинь хангалттай шдээ. энэ янзаараа бол чи өөрөө тэр хүнээ өөрөөсөө үргээх юм байна л даа

  9. зочин says:

    Анхны авгай нь биш хоёр дахь нь болох гэж байж тэр байдалдаа дасахгүй бол болохгүй дэ,чи насан туршдаа тэдний дараа л байх бно үүнийг сайн бод

  10. zaluuuuuuu says:

    Heterhii ih olon yum bodoj sanaa bvv zoboo. 20 hvreegvi jhn ohin shig tabtirgvieh yun? Ymarch bsn tsaad hvn chin ali hediin amidraliin sn muug vzchihsen hvn shv dee. Taiban hvleetstei hand. Yundch bvv shah Bvteh estoi bol ayandaa bvh zvil bvtej tsaad hvnees chin sanaachlaga irj hairiin romance id urnunu shvdee. Za amjilt

  11. Гүнжээ says:

    Сарын өмнө танилцсан юм бол ядаж нэг жил тайван үерхэж, хүнээ таниачдээ, юун яаруу юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.