Залуухан Ван Дамм


Бельгийн алдарт жүжигчин Жон Клоуд Камиле Франциос Ван Варенберг буюу бидний нэрлэж заншсан Ван Дамм.

Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг аж. Түүнийг 16 нас хүртлээ балетийн чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз.


Хүчээр шахуу балет заалгаж байсан Ван Дамм өөрийнхөө амьдралд эргэлт хийхийн тулд карате, кикбокс, таеквондо зэрэг тулааны урлагт шамдан суралцжээ. Багаасаа тайзны урлагт сонирхолтой байсан тэрбээр хамгийн анх 1989 онд “Кикбоксчин” нэртэй кинонд тоглосноор Бельгид алдар нь түгжээ.

Улмаар “Шилдэг цэрэг”, “Хэцүү даалгавар”, “Цагийн зөрүү”, “Үхэдлүүдтэй ярилцагч” зэрэг кинонд 1992-1995 оны хооронд дарааллан тогложээ. Түүний дүр төрх, хатуу ширүүн байдал, тулааны урлагийг гарамгай эзэмшсэн зэрэг нь Холливудад хөл тавихад хангалттай байлаа. Бельгид түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүд 100 сая ам.доллараас хол давсан ашиг цуглуулсны дараа Ван Дамм төрөлх Брюселийг орхин явжээ.

Ингээд Холливудын амьд шүтээний нэг болох урт замын аяллаа эхлүүлсэн байдаг.

1 Comment

  1. baldan says:

    ter Thailandad zodolddog shilen beelii biluu kino nii bujigiig surchaad ovoo olon huuhniig noiton bolgoson doo THNX BRO

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.