Нүцгэн зургаа даруулахын өмнө сайн бод


“Би бол нэртэй фото зурагчин, продюсер, алдартай моделийн агентлагтай хамтран ажилладаг” гэж худал яриад охид бүсгүйчдийн нүцгэн зургийг авдаг…

14518238_10155205030129045_892418876_n

Жүжигчин эсвэл модель болохын төлөө яахаа ч буцахгүй байгаа туршлагагүй, юм мэдэхгүй охид бүсгүйчүүдэд өөрийгөө “Ах нь алдартай фото зурагчин” эсвэл “Би кинонд жүжигчин хайж яваа продюсер байна” эсвэл “Алдартай моделийн агентлагтай хамтран ажилладаг” гэж танилцуулж мэхлээд зайлшгүй нүцгэн зураг даруулах хэрэгтэй гэж шахаанд оруулан зургийг нь дардаг явдал элбэг. Манайд ч хэд хэд гарсан та санаж байгаа байх.

Тэгвэл ийм явдал зөвхөн манайд байдаг төдийгүй бүр эртний түүхтэй. Тухайлбал, Америкийн фото зурагчин Крис Веренегийн гаргасан “Фото клуб” номонд охид бүсгүйчүүдэд дээр дурдагдсан үгсийг хэлж тархийг нь эргүүлэн нүцгэн шалданаар нь зургийг нь дардаг эрэгтэйчүүдийн клубыг 1940-50 оноос хойш өдийг хүртэл Америкт байдаг тухай өгүүлжээ. Сонирхогчийн түвшний зурагчдаас бүрдсэн энэхүү клуб нь өөрсдийгөө охид бүсгүйчүүдэд алдартай жүжигчин, нэртэй модель болж гараагаа эхлүүлэхэд тусална гэсэн утгатай зарыг тусгай сонин, сэтгүүлээр байнга явуулдаг үүнд нь хурдсан охид, бүсгүйчүүд ч тасралтгүй ирдэг байсан тухай тус номонд өгүүлсэн байна.

Зарын дагуу охид бүсгүйчүүдийн хулхин дээр нь цэцэг ургуулж байгаад нэр алдартай болохын тулд шаардлагатай хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй, харин нүцгэнээр зургаа даруулах нь тийм хүмүүсийн анхаарлыг татах хамгийн шилдэг арга гэж итгүүлдэг байж. Ингээд л хөөрхий охид, бүсгүйчүүд үнэ төлбөргүй модель болж харин нөгөө клубын зурагчид тэдний хүссэн янз байдлаараа нүцгэн зургийг нь дардаг. Ямар ч амлалт энэ тэр өгдөггүй төдийгүй авсан зургаа гол төлөв өөрийн дураар ашигладаг байж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.