Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон явдлаасаа бичихээр шийдлээ. Би 40 гарсан эрэгтэй. Өмнө нь амьдралтай байсан. Одоо хүнтэй суугаад хүүтэй болсон. Энэ амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдаг. Би архи их уудаг, нэг уухаараа нэлээд олон өдөр үргэлжлүүлэн уудаг. Эхнэр минь маш сайн эмэгтэй байдаг. Би архины асуудлаа шийднэ дээ л гэж боддог гэвч шийдэж чадахгүй л байна. Хажуудах хань ижил, үр хүүхдээ зовоож байгаагаа сайн ойлгодог ч гэсэн нэг л өдөр архийг хаяна гэж боддог. Заримдаа өчнөөн мөнгөөр ууж, эхнэрээ гомдоосноо бодохоор шаналж, үхмээр санагддаг. Бүр сая, сая төгрөг, үнэтэй утсаа хэд хэд хаясан.
Салсан эхнэрийн дагуул 1 хүү байдаг одоо 20 гарсан гэр бүлтэй. Миний өмнөх амьдрал эхний 1-2 жил сайхан байсан. Намайг хөдөө ажлаар яваад шөнө ирэхэд эхнэр маань ажлын газрын жолоочтой нэг оронд шал согтуу төрсөн биеэрээ унтаж байгаад баригдсан. 3 сартай жирэмсэн байсан. Тэгээд л хэрүүл, хэл ам салахаа больсон. Өмнөх амьдралдаа дэндүү гашуун, нохой шиг хөөгдөж, орцонд амьдарч, эхнэр гадуур хүнтэй явалдаж, хүүтэйгээ нийлж хөөж тууж, зодолддог байсан. Намайг хүн гэж үзэхээ больж, хүүтэйгээ гэр орныхоо асуудлыг шийддэг, надаас нууцалдаг болсон. Хааяа согтуу очихоор шөнө хөөгөөд явуулдаг. Би ч эхнэртээ хайртай гээд хөөгдөөд л амьдардаг байсан. Намайг зайлаад өг, намайг аваад явах хүн байна гээд л хөөдөг, хайртай гэхээр үхсэний чинь хайр, хөгширч үхэж байж гээд л загнадаг, хөөдөг байсан.
Тэгээд ажлынхаа газрын 2-3 жолоочтой явалдаж, гэртээ ч ирж хонохоо больсон. Сүүлдээ намайг хөөж явуулаад би ээж, аавтайгаа хамт амьдрах болсон. Миний хувьд зээл юм хөөцөлдөхөөр чи байхгүй дэмий байдаг юм гээд нэрийг минь амьдардаг газрынхаа бүртгэлээс хассан, байшин хашаа гээд бүх баримт бичгээ өөрийн нэр дээрээ болгож, өрх толгойлсон эмэгтэй болсон байсан. Би хаягаа аав, ээжийн хаяг дээр шилжүүлсэн. Ганцхан гэр бүлийн батлах дээр л нэр минь байсан. Эхнэр хааяа сайхан ааш нь хөдлөхөөр ирж, гэртээ аваачдаг, муухай ааш нь хөдлөхөөр хөөдөг тиймэрхүү маягтай ээж аавтайгаа хамт 6 сар амьдарсан. Эхнэр ирж гэр бүлээ салгая, эд хөрөнгийн маргаангүй биз дээ, гээд л ам авдаг байсан. Би ч архи уусан миний буруу гэж өөртөө бурууг өгч, сүүлдээ тэр амьдралаасаа залхаж эхэлсэн.
Тэгж яваад энэ эхнэртэйгээ танилцсан. Гэр бүлээ салгах, өөр хүнтэй суух болсноо өмнөх эхнэртээ хэлсэн салахгүй гээд энэ эхнэрийг мөрдөж, өдөр шөнөгүй хэл ам, хараал хийж, ажлын газарт нь өргөдөл бичиж, бүр шат дараалсан яам уруу хүртэл бичсэн байсан. Шөний 4 цагт мессеж бичиж, хараал хийж, аргаа бараад бид 2 цагдаад хандаж байсан. Би шүүхээр салах өргөдөл өгч 3-6 сар хэл ам хэрүүл хийж салсан. Салсан эхнэр өвчтэй хорт хавдар туссан гэж шүүхээр 8 сая төгрөг надаас нэхэмжлээд, худлаа ямар ч өвчний оношгүй байсан. Салсан ч суусан эхнэрийн ажлын газар, ер нь хаанаа л бол хаана мөрдөж, мөшгөж, салсан нөхөртэй нь суусан эхнэртэй нь нийлээд аль болох муу муухай болгоныг нь олж авах гэж тагнуул хүртэл явуулдаг байсан. Би архи уухаараа салсан эхнэртэйгээ утсаар ярихаар архи мөнгө бариад л хаана очих вэ? гээд. Одоо бүр хайрт минь гээд л өмнө байсан хүн биш их л хайртай гэдгээ мэдсэн бөөн хайр ярьсан хүн байдаг. Аль болох нууцаар уулзах санал тавьдаг, хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээж байна шүү гээд л нөгөө надаас салсан хүн биш ээ, хүн яаж ингэж өөрчлөгддөг байнаа гэж гайхаж байлаа.
Тэгсэн надад хараал хийж, сарын тэмдгээ архинд хийж өгсөн байсан. Тэгээд би архи уухаараа утсаар яриад очдог болсон. Эрүүл болохоороо би яах гэж тэр балай хүүхэн дээр очсон юм болоо гэж бодохоор шаналж үхмээр болдог. Хуучин эхнэр дээрээ очиж хонож явсан гэдгийг хэд хэдэн удаа эхнэр минь мэдсэн ч –Чи явмаар байвал яв гэж хэлдэг би салж чадахгүй. Миний одоогийн хань минь дэндүү сайхан, сайн эмэгтэй өөлж хэлэх ч зүйл байдаггүй. Салсан эхнэрээ хараад яаж би ийм царай муутай хүнд хайртай болж байсан юм бол гэж гайхдаг. Тэр муухай юмаа надад өгч намайг бузартуулсан байсанд одоо их дургүй хүрч байна. Ер нь хүнд муу муухай юм хийвэл өөрт нь эсвэл үр удамд нь нүгэл нь хүрдэг гэдгийг мэддэггүй л юм байхдаа. Би хүнээр хариу юм хийж болох ч ээжийгээ зовж, ядарч явахыг хүү минь хараад хамт л зовно шүү дээ гэж бодоод зүгээр л орхисон. Хамт байгаад сайхан амьдарч чадаагүй байж, намайг гайгүй амьдраад явахаар араас зулгаацалдаад чамгүйгээр амьдарч чадахгүй байна гээд хараал хийгээд байгаа хүнийг ойлгохгүй л юм…
17 Comments
Uuriinhuu hiisniig bitgii busad ruu chih!!
IIm adgiin um bicheed arhia uugaad suuj baihdaa taarsan um .Ter 2 huuhniig uruvduv chaavaas gej…
Za tegeed arhinaas garch amidralaa bodohgui bol end tend heden huuhen zovj baina shuu.Ingehee medsen bol yah gej 2 dahi udaa gerlej huuhedtei bolj terniigee bas zovooj baidag um ve.Ter ehnii avgai bish chi uuruu uiliin uree edlene shuu.Er n bol zasarch shadhgui bol gantcaara yav daa
Чи ч дээ эрийн шинжгүй л амьтан байна дөө амьдралдаа арчаагүй ийм болохоороо л ингэж амьдарч байгаа юм архины хамааралтай хүнийг ингэж хүлээн зөвшөөрч хамт амьдарч байгаа одооны хүүхэн чинь алдаж болохгүй л хүүхэн байна салсан эхнэр чинь хогоо хаяж чаддагүй л хүн байна хэнч хэрэглэхгүй гэж бодсон хогын хүн авчихаар хор нь хөдлөөд тэгж байгаан буцаж очиод хүндлэгдэнэ гэж бүү эндүүрээрэй дээ урьд нь хог байсан хог чигээрээ л үлдэнэ
Хөгийн амьтан. Ийм хогийн амьдралтай байж яах гэж өөр хүүхэнтэй гэр бүл болдог байнаа? Яаж тэр шинэ эхнэр чинь чамайг хайралсан юм байгаам. Чи хайрлуулах эрхгүй новш болохоор л игэж хоёр тийшээ хог шаар шиг хийсэж яваа юм. Чи олигтой амьтан байсан бол анхны эхнэртэйгээ байх л байсан. Чамд их учир байна шүү. Өмнөх эхнэр чинь хуурсан шалгаан нь чамд л байна. Чи юугаар дутааснаа бод. Тэнэг новш вэ
Ид насандаа яваа схан залуу бнашдээ. Өөрийгөө ялж эрүүл ухаанаар амьдраачдээ. Архи уухгүй л бол тэр муухай хүүхний арганд орохгүйшдээ.
уухаараа л дон шүглээд явчдын бол уухаа л больчооч даж эрүүл саруул ухаанаар амьдралаа аваад явчиж болохгүй байна уу.
yadarsanch er bol doo. negent 40 hursen bol chi oorchlogdohgui dee.
Мэдсээр байж яагаад очоод байдгийн. Очихоо л байчаач. Архиа уухаа болиоч. Заваан болохоор чинь ѳмнѳх эхнэр чинь хаясан байна шдээ. Чи ѳѳрѳѳ сэтгэл зүйн хувьд маш дорой эр байна. Хатуу чанд байгаач. Тийм хачин юманд итгээд л мунхраад л явж байдаг.
hu. Het bardam ihemseg chadaltai bhaar urgeed neg sul doroi tevcheertei bjiij neg um naaduul chin noed haad shig bjiih durtai. Bi odoo 31tei 26 tai zaluutai uulzahu yaahu gaihaal suuj bn. Ene zaluu maani aliin tom ih holiin bodoltoi zaluu bii. Bi bol joohon daichin sergelen mayagiin huuhen gehdee yag humuus dund hor nairuulj avch chaddag hun bol bish um bnle tiiimees nmg hundeldegui hun muutai gedeg yag dotnii ger buldee yugaa ch hairlahgui tsatsdag. Bi odoo huuhedtei bolohu yaahu geed esvel careeraa huuj ajillahu yaahu gaihaad suuj bn aa. Yaamaar ch um dee. Tuslaach zuvulguu uguich humuusee bi dajgui bolovsroltoi ar ger ch gsn davgui getel odoo yaag setgeldee hursen huntgee suuj chadkui tegd l oroitloo bas huuuhed oroitloo amidral oroitloo golj shilj yavsanii gai bas ueiin zaluus bugd 90 luu onii ohid luu harj yavaad hestuu umaa yaaval deer ve
chi uuruu archaagui taarailj, ergej butsaad 2dahi ehneree doromjlood bhad ariud ni 1deh chin chamaig doromjilj bhgui yu. huugdsun yum bol zailsan shig zailaad, surag aldraach p, myy tsus uudag eregchin guai.
ex chin chamaig slgaj bj sanaagaa amraah geed bgaaz dee, chi teneg yum bolohooroo exdee gaiguulah geed dahin ehner avch bgaagaa zarlaad yawj k bdg, chi ch gesen uuruu adilhan l buruutai, sul doroi bhaar ems tegj dawardag yum, 2ehneree hairlaj sur maka, huviin amidralaa bitgii zarlaad bai uher min, uheree, chadahgui bol chatga tsarailad yaw
Arhind tolgoigoo meduulne ter tsusiig uugaad bi ochdog boltson ch geh shig archaagui novsh bshd . hariutslaga huleeh chadvargui yumand buruutan haij uuriiguu zovtgoson muu mal bshd. uhsen zovlogoo huseed bgan uhej dald orooch nyalh huuhdees doloon dor sug tsarailsan arhichin.
Uuruu ch bas hulduu amitan bn doo, ingej yavahdaa taarsan mal.
Tsusaa uulgasan blaach tr emegteid l muu odiii bgag chn harahad haraal ene ter bish bitgii muharlaad bai shal mangar yum tgleech arhi uudag zaluus unendee orowdmoor tng bi law hezeech itgehgui zail l gene, arhi uuhad goy l bdg yum bhdaa oor yumand naas huch energiee gargaach uhtelee sel fitnesa hii bombog toglowol te, doo shn bga bol tgd bolooshdee jhn janhu shg huuhen arhi ongorsnoo orhi
Чи ямар эрийн шинжгүй арчаагүй лаларын амьсгаа вэ хачин юм хуцаад байх юм гөлөг чинь
Тэр цус чинь зүгээр л хараал идсэн мухар сүсэг. Бас тэр архи чинь зүгээр чиний нэг муу зан. Зүгээр л хая. Хараал идсэн өнгөрсөнийг хая. Новшын юм болж л байдаг (Shit happens). Чиний үлдсэн амьдралаас авах кайф л чамд байгаа бүх юм. Энэ кайфаа сайхан гэр бүл, сайхан амьдралаас аваад зүгээр л тултал амьдар
Chinii l uhamsar cv dee.arhiig neg shiideed l ahij uuhgvi bh heregtei.hajuud bga hania bvv zovoo