Сарын тэмдэг маань ирээд зогсохгүй байх юм


Би нэг зүйлд их санаа зовоод оо. Миний биений юм уг нь 22 хоногтоо 3-4 хоног ирдэг, хэвийн байсан юм. Тэгсэн энэ сарынх хугацаанаас 10 хоногийн  өмнө бага хэмжээтэйгээр ирээд одоо болтол буюу 14 хоног ирчихлээ. Өдөр тутам хэрэглэж болохоор бараг зураас төдий. Би бодохдоо 14 хоногийн өмнөөс гэнэт их ачаалалтай ажил хийж эхэлсэн юмаа, байнгын зогсоо шахуу, өдөрт 12 цагаар ажилладаг ажил хийж байгаа юмаа, бас ядаж байхад нь бас 20 хоногийн өмнө жирэмснээс хамгаалах 72 цагийн эм уучихсан юмаа.

14518826_10155205107529045_564542178_n

Би яагаад биений юм маань зогсохгүй байгааг мэдэхгүй байна. Ингэж удаад байгаад нь үнэхээр санаа зовоод байх юм. Үүний шалтгаан нь юу юм бол, эмчид үзүүлэхгүйгээр яаж эмчлэх талаар өмнө нь надтай адилхан байдалд орж байсан хүн байвал зөвлөгөө өгөөч. Энд эмчид үзүүлэх их үнэтэй, би эрүүл мэндийн даатгалгүй юмаа. Баярлалаа.

4 Comments

  1. gantamaer says:

    savnii gaduur jiremselsen baij magad emchid uzuul

  2. i says:

    hoorhii end tend ohiduud ingeed zovohoor ooriin ohin duu nartaa adilhan sanagdaad setgel ovdoh yumaa. ohiduuddaa bandi nartai untval dandaa belgevch hereglej bai. 72 tsagiin emiin noloo bh gej bodoj bna. hunii gazar yamar ch hetsuu yum ve

  3. zochin says:

    Undguvchinduu horgui havdartai bij bolzoshgui.Esvel savnii hana zuzaarsan biluu uuch gedeg bile yamar ch baisan tceverluuldeg gesen .Barag l aborttoi adilhan tceverledeg gesen shuu.Ingeed tcus aldaad yavaad baih um bol anemid orno shuu tegeed haana ch um muuzhraad unaad ugvul yah um be chi .Ajil hiihiin told eruul saruul bietei baih heregtei bizdee???UUruse mungu haramlahiin orond uter turgen emleg baraadsan n amind halgi baihaa esvel chi haraar baidag umuu?

  4. Zochin says:

    Яаралтай эмчид үзүүл. савнаас шавхарга ч юмуу үлдэгдэл гараад байна гэсэн үг. жирэмслээд хүчээр зулбаад саванд юм үлдсэн байж магадгүй.
    миний сарын тэмдэг сард удаа ирээд сүүлдээ бүр 14 хоног шахуу ирээд зогсохгүй болохоор нь эмчид үзүүлсэн чинь савандаа хавдартай байна гэсэн. тйимээс эхлээд эхо-д яаралтай харуулаад цаашаа үзүүлэх эмнэлгээ сонго. зулбаж байгаа бол аборт хийдэг эмнэлэгт очиж цэвэрлүүлэх, саванд ямар нэгэн хавдрын төрлийн зүйл байвал хавдрын эмчид хандах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.