1960-1980-аад онууд бол унисекс буюу ямар ч хүйстэй хүн ялгаагүй өмсөж болох байдлаар хийгдсэн хувцасны эрин үе байлаа. Тэгээд 90-ээд оноос байдал өөрчлөгдөж хүйсний ялгааг чухалчлаах болсон ч 2010-аад оноос хойш хүйсээр ялгахыг эсэргүүцэх хөдөлгөөн газар авч аав, ээж, хүү, охин гэж нэрлэх нь хүйсээр ялгаварласан хэрэг төрүүлэгч №1, төрүүлэгч №2, хүүхэд №1 гэж дугаарлах тухай яригдаж байгаа тул удахгүй энэ моод эргэн хүчээ авч таарах бололтой.