Хурьцах бүрдээ дур тавьж чаддаггүй бол маш аюултай


Хурьцлыг хүн хүссэн үедээ л хийх хэрэгтэй гэж үзсээр ирсэн билээ. Гэтэл үнэндээ хурьцлыг хэтрүүлэх мөн хэвийн байдлаас хэлбийх нь маш их хор нөлөөтэй байдаг байдаг байна. Хамгийн их хортой нь гэвэл эрэгтэй хүн удаанаар биеийн бах тавыг хангах зорилгоор хөдөлгөөнөө хорих засварлах зэргээр бэлгийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг.

14518238_10155205030129045_892418876_n

Yүнээс болоод сэрэл аажимдаа буурч хурьцал бүрэн төгсгөлгүй дуусдаг бөгөөд энэ олон тооны мэдрэлийн эд эсийг хямрааж бэлэг эрхтэн ч мөн адил хямралын байдалд ордог байна. Байнгийн тасалдуулсан хурьцал нь эмэгтэй хүний бэлэг эрхтэн болон сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж ойр тойрны булчирхайн янз бүрийн өвчин үүсгэх үндэс бүхий бэлгийн ба аарцагны эрхтэнүүдэд удаан хугацааны зогсонги байдлыг бий болгодог байна.

Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо айгаад эрэгтэйгээ гадуур нь тавиулах, гар хангалга хийлгэж тавулах зэргээр хэвийн бус хурьцлыг хийлгэдэг. Энэ нь яваандаа зуршил болж эрэгтэйгээ бэлгийн гаж хүсэлтэй болгох ч хор нөлөөтэй. Эмэгтэй та хурьцах бүрдээ дур ханаж чаддаг уу. Хэрвээ чаддаггүй бол энэ нь ч мөн хурьцлын хэвийн бус байдалд ордог. Yргэлж дур ханаж чаддаггүйгээс болж мэдрэлийн тогтолцоо алдагдаж үйл ажиллагаа нь хямардаг байна.

Мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар толгой байнга өвдөх, ааш зан муудаж цочир ууртай болох тэнхээ тамир сульдах зэрэг олон олон хортой үр дагаварууд гардаг юм. Хурьцал гэдэг бол зүгээр л нэг өдөр тутмын хийдэг энгийн ажил биш учраас та хурьцлыг үнэн сэтгэлээсээ таашаал авахын тулд хийвэл таны эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь ч сайнаар нөлөөлөх юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.