Яг дур тавихын өмнөх үед чиний гэрийн тэжээвэр амьтан бүх тавилгыг чинь өөрчилж байсан ч чи анзаарахгүй. Ухаан санаа балартахтай төстэй “зүйл” явагддаг учраас таашаалын дээд цэгт хүргэхийн тулд биед маань ямар гэнэтийн өөрчлөлтүүд болж байгааг бид бараг мэдэрдэггүй юм.
Оршил хэсгийн үеэр төрдөг халуу оргисон, биеэр цахилгаан гүйсэн тэр мэдрэмж бол чиний хэлүү болон үтрээ рүү цус гүйж байгаагийн үр дүн. Яг энэ үеэр үтрээ нь өөрөөсөө чийгийн дуслуудыг ялгаруулж тэр нь томорч, урсан хангалттай чийглэг болгодог.
Чиний сэрэл хөдлөх тусам аарцаг руу цус юүлэгдэх нь нэмэгдэж, амьсгаа түргэсэн, зүрхний хэмнэл хурдасч, хөхний толгой сэрийн, юу юугүй орж ирэх гэж байгаа эрхтнийг “атгаад авах”-ын тулд үтрээний амсар хэсэг нарийсч, харин орж ирснийх нь дараа чөлөөтэй хөдлөх орон зайг нь бэлдэхийн тулд үтрээний дээд хэсэг нь өргөсдөг. Хэрэв бүх зүйл сайнаар үргэлжилвэл (гар утас гэнэт цочоож дуугарахгүй, бас хамтрагч чинь юу хийгээд байгаагаа мэдэж л байвал…) маш олон тооны мэдрэлийн болон булчингийн хүч умдаг, өгзөг, гуяуудад цугларч зангирдаг. Энэ нь чамайг таашаалын давалгаанд нэрвэгдэн бүх биеэ сул хаях-өөрөөр хэлвэл дур тавих хүртэл хэвэндээ байна.
Яг их тэсрэлт явагдах үеэр умай, үтрээ, анус гурав нэгэн зэрэг, 0.8 секундын интервалтайгаар холбогддог. Багахан дур тавилт 3-5 агшилтаар өндөрлөдөг бол “нүсэр” дур тавилт 10-15 агшилттай явагддаг.
Эмэгтэйчүүд үтрээгээр, хэлүүгээр, хоёулангаар нь гэсэн гурван төрлөөр оргазмыг мэдэрдэг. Үүний шалтгаан нь хүн тус бүрийн хувьд үтрээний өөр өөр хэсгүүд бусдаасаа илүү мэдрэмтгий байдагтай холбоотой.
Үүнээс гадна биеийн бусад хэсэг дэх булчингууд энэ үед санаандгүйгээр зангирах тохиолдол ч бий. Дур тавихдаа хөлөө байдгаар нь сарвайлгаж, царайгаа нэг тийш нь татчихдаг бүсгүйчүүд яг ямар маягаар гэдгийг нь сайн ойлгож байгаа байх.