2011 оны 11 сард анх бид уулзаж байлаа. Бусдын адил таалагдаж шохоорхсондоо бус төлөвшөөгүй насны амарчилсан зангаасаа болоод амьдралдаа цөөхөн хэдхэн алдаа хийснийхээ үйлийн үрээр уулзаж байлаа. Тэр надад мөнгө өгдөг би түүнээс мөнгө авч хааяа уулздаг ийм харилцааг юу гэж нэрлэдгийг та нар мэднэ, гэхдээ би тийм хүн бишээ ямархан хүн гэдгийг одоо миний хэн байгаагаас аль эсвэл арай удаан байсан нөхөд минь мэднэ.
Анх тэр надад таалагдаж, сайхан залуу мэт санагддаггүй байсан бид бүүр хааяа хэдэн сард нэг удаа уулзана тэгээд сална. Өнгөрсөн өвөл л түүнийг анзаарч ямар хүн гэдгийг бас дэргэд нь байх дуртай болчихсоноо анзаарсан. Бид өмнөх шигээ уулзлаа тэгээд эрхлээд л эрхлээд байсан гараад ирсэн гадаа цас орчихсон дулаахан нэг тийм сайхан орой түүнээс л хойш түүнтэй уулзахыг хүсдэг бас өөрөө би залгадаг болчихсон. Ингэж явсаар бид саяхныг хүртэл маш дотно байж миний л хувьд жаргалтай байсан.
Гэтэл нэг л өдөр алга болчихсон өглөө нь үнсэж ажилдаа яваад дахин над дээр ирээгүй мөн утсаа ч авахаа больсон. Өмнө нь тэр амьдрал зохиож байсан. Өөртэй нь усны дусал мэт адилхан охинтой магадгүй би тэдэн дээрээ очсон байх гэж боддог. Тийм ч учраас түүнийг зовоож сэтгэлийг нь шаналгахгүй гэсэн дээ өөрийгөө хорьж бүх зүйлээр тэвчдэг юм. Өглөө орой өдөр бүр санана утсаа аваад залгахыг хүснэ даанч чадахгүй бас тэр надаас явсныг нь бодохоор гэр бүл нь чухал, тэдэндээ хайртай болоод л явсан гэж бодоод тэвчдэг бүхнийг хорьдог.
Гэтэл сая нэг нийтлэл олж үзээд магадгүй тэр тэдэн рүүгээ яваагүй бол яах вэ гэж бодох болсон түүний утсанд sms ирсэн ч би уншиж байгаагүй ээ. Тэр өөрөө эмэгтэй хүнээс сайхан амраарай гэж байна гэж хэлдэг байсан гэхдээ энэ одоо юу вэ сайхан амраарай ч гэх шиг гэж хэлж байсан л даа. Мөн түүн рүү sms бичдэг өөр нэг эмэгтэйг би мэднэ түүнийх нь sms- би харчихсан юмаа. Moogii гээд хадгалчихсан дугаараас тасарчихсан уу нэгээ яасан бэ ч билүү нэг тийм sms шөнө 12-т ирж байгаа юмдаа. Магадгүй энэ хүүхэн рүүгээ явчихсан ч юм боловуу гэж бодох юм.
Тийм бол би түүнийг алдмааргүй гэр бүлээс нь өөр хэнд ч өгмөөргүй байна. Уг нь бид хоёрт биенээсээ нуух зүйл байдгүй л байсан тэр намайг ажилтай байхад хэдэн цагт ч хамаагүй ирээд надруу нэг ч залгахгүй уулзах газраа хүлээдэг, намайг өвдвөл дэргэд минь байдаг, нүүрээ будаж үсээ янзлаагүй, яадарсан өвдсөн царайтай байхад тэврээд үнсээд л дэргэд байж байдаг байсан. Орой бүр унтахдаа намайг тэврээд гараас бариад үнсээд л унтаад байна. Хааяа муухай зүүд зүүдлээд цочиж сэрвэл тэр бас сэрчихнэ тэгээд айсан юмуу гээд эрхлүүлнэ үнсээд намайг унтуулчихна, дулаахан унтаж байхад л даарчихна гээд надад хөнжилөө өгнө ажил ихтэй ядраад ирэхэд надад хоол хийж өгнө, амттай гээд мах шарж өгөхөөр явсан гээд л ийм олон сайхан зүйл түүнээсээ авсан байна. Бодоход сэтгэлд хичнээн дулаахан дотно.
Би өгөхөөсөө илүү авч байсан юм шиг байна аа энэ бүхнийг тоочин бичсэн чинь тэгж л санагдлаа. Ийм л эр хүний дэргэд түрхэн ч гэсэн байсан би азтай байгаа биз! Энэ бүх сайхныг надад өгсөн атлаа миний утасны дугаар, файсбүүк хаягийг өөртөө нэмж, хадгалж авдаггүй. Би ч утсанд хадгалагдахыг хүсдэггүй тэр намайг ямар нэгэн зүйл дээр сануулаагүй ч мартахгүй үргэлж холбоотой байхад тэр тийм чухал уу гэж боддог байсан. Одоо бодсон чинь тэр намайг нэг л өдөр орхиод явах юм чинь гээд сануулахыг хүсээгүй юм байхдаа.
Одоо орхиод явсанд нь тэгтлээ харуусан шаналж гомдож цөхөрдгүй ээ сайхан байсан болохоор. Гэхдээ шунах юм дандаа тийм байхыг хүсэж. Энд захидал бичих болсны шалтгаан нь сэтгэлээ уудалмаар, бичээд хэн нэгнээс ямар нэгэн зүйл сонсохыг хүссэн юмаа. Би түүнийг буцааж авахад зөвлөөч гэхгүй ээ зүгээр ийм нэг өрөвдөлтөө хайраа бичмээр санагдаад. ТЭР НАДАД ХАЙРТАЙ БАЙСАН БОЛОВ УУ? Эрчүүд яагаад, ямар ч үед юу ч хэлэхгүй алга болчихдог юм бэ? Магадгүй би түүнийг хардахгүй, тийм ч их хайрлахгүй байгаам шиг болохоор нь тэр явчихаж байгаа юм байхдаа би дотроо л нандигнаж харамладаг байсан юм шүү дээ.
18 Comments
Ingej hvni hair tataj durluulj vzeh ymsan odoo bol mungunii hvvcheer goy2 ohidiig bavaaal ywjinadaa mungu bas l hvchtei shvv te
oilgomjtoi l baina shdee.Hudlaa halamj gargaj unegui huuhen tonshdog garuudiin l neg baina
Neeree yag l goliin olson uuriinhuu turshlagaas huvaaltsan comment bichdeg shuu. Ayataihan huuhen baidag baih gej boddog bichij baigaa zuiliin harhad. Bi emegtei hun shuu handarsan hereg bish shuu kkk
Mongoliin nuhtsuld yamarch mungugui arhichin archaagui zaluust shaah huuhen amarhan oldoh umaa. Yamarch araas n guih shaardlagaguigeee shde emegetichuud uursdud n ih uchir bn. Eej nar n eregtei huuhde erhluuleed usguchinu. Daraa n ohiduud uursduu amarhan uvuruuu neej guih umum ueiin zaluus bol neg daruuhan mayagiin duulgavartai huuuhentei suugaal araar n taviad uuruu mash jargaltai yavah ym. Mani metiin aihtar huuhnuud n bol ted nart tegj hezee ch darluulahgui gegdiin medeed jaahan zaigaa barih um
Za harin ch zuv zugeer hohirood gantsaraa uldej bsnaas harin chi mungu avdag bsiim bishu. Ter chin l boljiishd bi bol esregeeree saihan belen shaalgaal setgelee uguul huuhedtei bolool huuhedee avhuulsan ene ih stressneesee garcj chadku aimaar udaan yavsan barag 3n jil tegd neg um ungursnuu martsan chin ueiin zaluus n bugd 90 oniihon luu yavtsgaagaad odoo suuh oldku gantsaaraa l bn da. Chi gol n zaluu bn neg hohirood aldaad uzchihed gemgui
Ene NEEREE uneheer zuv surgamj ugdug hun schuu .
bur barag durlachihlaa baina hehehe
Chi zaluuhan, saihan ohin biz. Gants l zuil zahiya. Er hunii hoinoos buu charguutsald. Bardam bai. Gants huneer zaluu nasnii uchiral duusahgui✌
Chi halamjtai baidal zeregt ni jaahan dasaj baisan baih. Gevch chamd zoriulagdsan hun bish bna.
Гэнэн хонгор байнадаа бүсгүйчүүд минь. Чи улаан бабниктай учраад толгой чинь эргэчихсэн байнашдээ. Цаадах чинь зүгээр л хүүхнүүдтэй харьцаад сурчихсан этгээд нь бичсэнээс чинь харахад тодоорхой байна. Халамж, хайр гэдгийг чинь чамайг уяртал үзүүлж өгнө шүү дээ. Өөрөөр хэлбэл хүүхнүүдээр мэргэшчихсэн, юунд дуртай, юунд уярдаг гэдгийг эзэмшчихсэн байна. Чи бол жагсаалтынх л нэг. Би өөрөө залуу бүсгүй байхдаа яг тийм залууд урхидуулж байлаа. Харин эртхэн мэдээд өөрийг нь хаяад сураггүй алга болсондоо. Гэхдээ одоо бол огтхон ч харамсдаггүй. Маш тоом сургамж болсон. Одоо бол эрчүүдийн тал дээр мэргэжлийн болсондоо. Гэхдээ би мөнгө авдаггүй байсөөн. Чи мөнгө авдаг байсан болохоор магадгүй чамайг мөнгөниий хэмжээнд л үнэлдэг байсан байх. Яахав боловсон залуу байж таараад хүндэлж харьцдаг байсныг нь чи буруугаар ойлгоод сэтгэл алдарчихжээ.
modon tolgoig chin togshij chamd neg haruulahsan chi BVTKVEE!! Chi endee mynga sn muu zvil muruuduud dogdlood hereggvi. Ter chmas YBSAN. Chi haygdsan!! Odoo ali boloh hurdan huuchnaasaa salj uragsh harj ireedvirvvgee shine bvhen rvv temvvlj yarch amidar. ( Eswel huuchnaa ungursnuu dahin dahin bodoj ylihgvich gesen butsaj niileh bolomjiig haij modon tolgoigoo gashiltal bodoj shanalj uchnuun sariig dusal dusalhan nulimsuudtai unguruuj bolno)
Муусайн юмнууд тэгж л бдаг юм. Шаналвал чи л хохироод үлдэнэ. Чи ч гэннээрээ байнадаа хонгор минь. Амьдрал аяндах чамайг сургаад өгдгиймөө. Хагацал бүрт хохирогч.бололгүй өөрт ашигтайгаар эргүүлээд үлдээд сурчидгиймөө. Битгий шанла.
Сайхан дурсамж бнаа. Би найз залуугаа салмаар санагдуул санаа зоволгүй хэлээрэй л гэж захидаг юм. Ор сураггүй алга болчуул ингээл шаналах бхдаа.
Мэдээж хайртай бол яах гэж чамаас явах вэ,тэгээд бүр хэл усгүй шүү.Би бол зугтмаар тааралдахыг хүсэхгүй хүнээсээ л тэгэж холбоогоо тасладаг.Чи түүний хувьд биеээ үнэлэгч байдалаар эхлэсэн тэр чигтээ л үлдсэн учир тэр чамайг хайраар биш тэр талаас нь таашаадаг байж гэж ойлгогдож бна.Дараа дараагийнр даа учиртай байхгүй бол зөндөө олон шалдаа буух болно шүү,эо хүнийг өөрөөр харж хайрлаарай
chinii ireeduig bodson bxoo.
Chi yanhan l bn shdeee, arai deer yanhan yum shg bn, yanhaniig heregleed gandan bol tgeel garaad yawdag yumaa bitgii uuriiguu ih yumand bodooo
Naad hun chini oilgomjtoi. ger bultei hun l bn shde. chamtai zugaagaa l gargaj bsan. chi taalagddag bolovch, chamaas iluu 1 nomert ger bul ni baidag tul alga bolj bgaan.bitgii tuuruld duu mini
за гай л байна шд зүгээр л явалдаж байсныгаа нээх романтик болгоод бодчихсон. чамайг гэх өөр хүн амьтан байдаггүй муу.
ar ovroor eldev hor hutgaj yavaad bval neg l odor zailj oddog. bas solongos ruu yavbal suraggui bolno doo.
hehe , chamaas uidjee, erdoo l ene , chamaas duu huurhun duu ohintoi bolood terendee sain ah ni bolj halamjilj yvaa bailgui dee , kk chi huuchirsan bolgooo , erdoo l ene.buduuleg sonsogdoj bgaa ch ene unen shuu hehe , erchuud gedeg chin torolhiin jujigchin uls ylanguya huuhniii tal deer , chi bas uuriinhoo amidraliig bodson chin deer dee , ergen toirnii zaluusaa ajiglaad dajgui bol bolzood haritsaad yv , bolgoomjtoi l baigaarai , bi gegdee eregtei hun harah ni baitugai bolodhoos ch durgui hurdeg bolchihson hun. lesbi ch bish l dee , gehdee l eregtei hun harahaar ogiudas hurdeg bolchihood baina .