Эр нөхөр эхнэртээ ямар үед хэрэгтэй байдгаа мэдэх үү?


Эр нөхөр амьдралд хэр их хэрэгтэй байдаг вэ гэсэн асуултанд 500 эмэгтэй оролцсоноос 27% нь маш их хэрэгтэй 38% нь хэрэггүй 14% нь огт хэрэггүй гэсэн хариултыг өгчээ. Харин хэрэгтэй гэж хариулсан эмэгтэйчүүдийн 65% нь сэтгэл санааг нь ойлгон тусалж дэмжихэд тэдний хайр халамж нь хүүхдэд нь сайн эцэг хэрэгтэй байдаг. Мөн бие физилогийн хэрэгцээ гэж хариулсан байхад амьдралаа авч явах чадвар эр хүний нөмөр нөөлөгтэй байдал нь хэрэгтэй гэж 22% нь эд хөрөнгө мөнгө төгрөг байр сууц албан тушаал нь хэрэгтэй гэж 13% нь хариулсан байна.

Дээрх судалгаанаас ч харахад ч сүүлийн үеийн хүмүүсийн амьдралын байдлыг ажиглахад гэр бүл салалт ихсэж өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болсон нь эр хүний гүйцэтгэх үүрэг багасаж байгаагийн илрэл гэлтэй. Гэтэл та эхнэртээ ямар үед хамгийн их хэрэгтэй байдгаа мэддэг үү. Магадгүй энэ талаар бодож үзээгүй байх л даа. Эсвэл эхнэртээ цалингаа бүрэн авчирч өгөөд архи дарс хэрэглэхгүй гадуур явахгүй байхад л сайн нөхөр байдаг гэж ойлгодог уу. Тэгвэл амьдрал дээр ч та эхнэртээ огт өөр үед хэрэгтэй байдаг юм байна.

Эхнэр чинь танд үе үе намайг тоосонгүй, анхаарал тавьсангүй, үнсэлгүй явлаа гэх мэтээр гомдоллодог болсныг анзаарсан уу. Тэр үед нь нэг их анзааралгүй уучлал гуйгаад өнгөрч байсан бол одоо та яагаад ингээд байна гэдгийг сайн бодоод үзээрэй. Эмэгтэй хүнд ямар нэг юм дутагдаад эд хөрөнгө өмсөж зүүх юм байсаар байтал яагаад ийм бухимдахын оронд эхнэртээ яаж хандаж байгаагаа эргэцүүлж нэг бодоод үзээрэй. Тэдэнд зөвхөн эд материал биш халуун дулаан сэтгэл, хайр халамж энхрийлэл үгүйлэгдэж байдаг та хоёр гэр орноо төвхнүүлэх гэж аль аль нь их хичээсээр байгаад иймэрхүү жижиг борловч эмзэг нарийн зүйлийг мартдаг.

Харин нэг сэхээ аваад ирэхээрээ эхнэр чинь ямар нэг юм дутагдаад байгааг мэдэрдэг. Түүнээсээ болоод уур уцаартай болж хэрүүл халамжаар дүүрэн байж өвдөх үед нь асарч зовлонтой үед нь сэтгэлийн дэм өгөн хамт байх хааяа зүгээр л нэг сэтгэлээ нээлцэн ярилцаж юу сэтгэлийг нь зовоож байгааг ямар үед шаналж байгааг мэддэг байхыг хүсдэг. Хүмүүсийг сэтгэл холбодог гэдэг шүү дээ. Хэрвээ та хоёрын дунд дотно харилцаа илэн далангүй байдал чин сэтгэлийн яриа болдоггүй бол амьдрал чинь уйтагртай утгагүй болно. Тиймээс эхнэрийнхээ сайн нөхөр нь байхаас гадна сайн найз үнэнч зөвлөгч нь байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.