Үр хөндөлт нь таамгаар явагддаг мэс ажилбар

Охид хүсээгүй жирэмслэлтээс салахын тулд үр хөндүүлэх нь маш их болжээ. Ингэхдээ ойр дотны хүмүүстээ мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар, зарим тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй сонголтыг хийх нь бий. Хүсээгүй хүүхдээс салж л байвал юу ч байсан яахав гэсэн байдлаар хандах нь эцэстээ эмгэнэлд хүргэх нь гарцаагүй юм.

Үр хөндөлтийн талаар буруу ташаа ойлголт ч их бий. Иймд нөхцөл байдлаас үл хамааран энэ асуудалд нухацтай хандахыг зөвлөе.

Хонгорхон охин минь чи үр хөндүүлэхээр шийдсэн үү? Тэгвэл…

Хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан охид, залуу бүсгүйчүүд үр хөндүүлэх шийдвэрт хүрдэг.

– Хэрэв чи ингэж шийдсэн бол юуны өмнө ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөх нь чухал гэдгийг санаарай. Ингэх нь зөв сонголт хийхэд тустай.

– Охидын хувьд чанартай эмнэлэг, туршлагатай эмчийг сонгох нь хамгийн чухал.

– Үүний дараа сонгосон эмчтэйгээ ямар аргаар үр хөндөх гэж байгаа, өвчин намдаах тариа хэрэглэх эсэх, багаж нь нэг удаагийн ариутгасан эсэх талаар илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй.

– Үр хөндөлтийн процесс нь ихэвчлэн таамгаар явагддаг мэс ажилбар.

– Тиймээс л мэргэжлийн бус газар, ариутгаагүй багаж хэрэгслээр, дадлага туршлага муутай эмчээр хөндүүлэх нь ямар ч хор уршиг авчирч болох юм.

– Үр хөндүүлснээр дахин хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй болж ч мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл үр хөндүүлэх нь сөрөг муу үр дагавар ихтэй маш эрсдэлтэй алхам юм.

– Үр хөндүүлэх үед анхаарах зүйл бол хугацаа юм. Гурван сараас дотогш хугацаанд үр хөндүүлэхийг хамгийн боломжтой гэж үздэг.

– Харин гурван сараас дээш хугацаатай урагт мэс ажилбар хийлгэж үр хөндүүлэх нь илүү их эрсдэл дагуулдаг.

– Үр хөндүүлсний дараах эхний долоо хоногт хэвлийгээр бага зэрэг хөндүүр мэдрэгдэнэ.

– Доошоо бага зэргийн хэмжээний цус гарах бөгөөд 2 дахь өдрөөс хэмжээ нь багасаж цусны өнгө нь цайрч эхлэнэ.

– Гурав дахь өдрөөс гарч буй зүйл өнгөгүй тунгалаг болохын зэрэгцээ хэмжээ нь эрс багасаж гарахаа болино.

– Харин доошоо цус их хэмжээгээр гарах хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг шинжүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

3 Comments

  1. хаана хаана эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг вэ? Тестээр шалгахад 2 зураас гарах өөр тохиолдол байдаг болов уу? ер нь хариу нь хэр найдвартай болоо?

  2. dorlig says:

    humuus huuhed huuhed l gehii, mal amitan shorgoolj hulganii ur tol yatsii? tednii ur toliig hench toohgui yu te. ted chin bas delhii deer bidentei hamt orshdog amid amitad shuu. hudlaa huuli ntr yarial soliortsgooh yum. etssii etsest ami bol ami amidral bol amidral bugd ijil. hun geheer yalgaatai yum erdoooooooo ch bish. adilhan l uusej bii bolson amid biesuud. huuhdee avhuulahaar l nugel ntr soliorohii, durtai ni shaaltsaal huuhedtei bolool durtai ni gargaad durgui ni avhuulna biz. bugd adilhan malaa alaad mahii ni ideed nugel uildeed baadag bj fuck.  Amid buhniig hairlaj yav. burhan gej bdag bol chi hun chi ogotno gej yalgahgui za yu maluudaa erdoo bugd ami baih bolno. All human and animal’s live!!!

  3. Даваасүрэн says:

    Гайгүй л юм байна лээ.
    Заа би та нарын үзэн ядаад байдаг “орк” байна. Та хэд маань сайн уу. Та хэд хүн шүүмжилж суусаар хайран цагаа дэмий үрж, амьдралд чинь өсөлт дэвшил.гараагүй бахь байдгаараа байцгааж байгаа.гэдэгтээ мөрийцхөд ч бэлэн байна. Би хүнд зүрх сэтгэлээ алдаад зүхүүлж хараалгаж байсан ч миний амьдрал төсөөлж байгаагүй үр дүн өгнө гэж бодожч байсангүй. Агаа маань намайг өөртйнх.нь хүүхдийг тээж байгаа гэж бодсон. Эрчүүд цагаа тулахаар аймхай хулчгар арчаагүй.болдог юм байна. Даан өрөвдөлтэй. Ахыгаа тайван байлга балиар хэл амаа зогсоо гэж ” тушаасан” нь надад сайхан өгөөш болсондоо. Ккк ” хайртай хүнтэйгээ хамт байх заяагүй ч үрийг чинь хайрлаж харж элгээ дэвтээж явъя, хайртай хүний минь үр шүүдээ, би алж алуурчин болохгүй, төрүүлээд өсгөөд явна, харин танд дараа болохгүй, яажч байсан заавал төрүүлнэ” гэсэн үг, намуу дуу нулимсанд тэгж их амьтан болно гэж бодоочгүй. Одоо намайг гутааж доромжилж байсан хүүхнүүдийн атаархал төрүүлсэн “том хар” машин, гоё брэнд хувцас.бүгд байна. 2 дүүгийнхээ ч амьдралыг өөд нь чадлаараа татаж хүн шиг амьдарч байна. Сохорсон биш завшаад сууж байнөө, өнөө муу нэрт Давка чинь хахахааа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.