Цагийн ажил

Red alarm clock on money – Time is money concept. Space for your text

Би худалдаа эрхэлдэг жижигхээн компанитай. Сардаа 1 заримдаа 2 сардаа нэг контейнер оруулж ирдэг. Гаалиа бол өөрөө хийчихнэ, харин агуулахад буулгаж хураах, эсвэл ачааны машинд ачихад заримдаа л хүн хүчний хэрэг болдог юм. Уг нь нэг хуурай дүүдээ хэлчихээр ганц хоёр найзтайгаа ирээд гялалзуулчихдаг байсан чинь Солонгос явчихсан гэж өчигдөр л мэдлээ. Цагийн ажил хайж байна гээд гүүгэлдсэн чинь зөндөө зар байна, Монголчууд маань үнэхээр ажилсаг ард түмэн юм гэж бодлоо. Эр эмгүй л ажил хайцгаадаг юм байна. Харин үнэлгээн дээрээ ялгаа их юм.

14518238_10155205030129045_892418876_n

Өглөө тохирсон цагтаа ирсэн 2 залуу -Ахаа, буулгачихлаа. Та гялалзуулаарай гэсэн бид хоёр гялалзуулсан шүү гээд хөлсөө дуслуулаад ороод ирэхэд нь дотроос нэг огшоод ирснийг нуух юун. Уг нь дахиад нэг цаг хоёр цаг болоход би юм хэлэлгүй цагаар нь тооцоод хөлсийг нь өгөх л байсан. Авах мөнгөө бодохоос илүү миний итгэл эдэнд үнэтэй байж. Цаг минутаар нь тооцоод мөнгө өгөх ёстой байтал би тэгээгүй,

-За, та 2 ын аз таарлаа, энэ буулгасан ачааг чинь нэг гар шууд бөөндөхөөр болсон гэж худлаа хэлээд 2 цагийн хөлс илүү тооцсон. Нэг Герман инженертэй ярьж байснаа санаж байна, Монгол компаниуд өдрийн 1000 еврогоор хөлсөлж авчирдаг тэгэхдээ онгоцны тийз нь заавал бизнес ангилал байх ёстой, буудал нь 4-с доошгүй одтой байх ёстой гэж. Үйлдвэр нь зогсчихоод цаг минутаар алдагдал хүлээж байгаа хүмүүс чаддаг мэддэг мэргэжилтэнд бол мөнгө хаяхгүй гээд ч яах билээ.

Ямарч байсан итгэл дааж хөдөлмөрлөөд явж байхад учир бий. Монгол залуучууд удахгүйдээ удахгүй гадаад руу уригдаад тэр муу хүн болгоны шунаад үхээд байгаа мөнгө валютыг чинь шуудай шуудайгаар нь харин чиг гялалзуулна даа. Тэр үед хэний ажил хэдээр үнэлэгдэхийг харин чиг нэг харах байх даа.

G.Othon

5 Comments

  1. dorlig says:

    dorligoo hugshuun chinii uye ungursun. 90-eed onoos hoishhi cin uur bolson. hahaha ihenhi ni gadaad yavj uzsn humuus bgaa shdee yadaj l solongos. chi solongosoos hetreegui bololtoi

  2. xxx says:

    хэхэ хөөрхөн л байна шд

  3. kkk says:

    yuun hazgai niitlel ve? za barag hudlaa unen yumnaas arai deer ch yumuu.

  4. dorlig says:

    gutsva. harin ch neg gadaadad ajillaj baigaagui hunii ug bn haha. mongol hun yadag geech malaa neg tsagii ajil, odriin ajil, sar, jiliin ajiliig henees iluu mash sain hiideg ch hezee ch heden 10 jileer ni tuushtai ajildaggui yum. tuushtai bj chaddaggui tesdeggui yum daa. getel uildveriin nariin tehnologi olon jiliin turshlaga shaarddiim, tiimees bid ondor chadvar ezemshij chaddaggui, zugeer huu haa geel dairaad orood garah ajild bol sain sain.

  5. i says:

    yostoi sain zaluu bna. oor shig chin hun olon boloosoi. ooriin chin businesst bolon amidrald chin ondor amjilt huseye. olon hun bayarluulj yavaarai 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.