Ямар гарчиг өгөх ёстойг мэдэхгүй юм. Ямартай ч миний амьдралын нэгэхэн том хэсэг юм.
Би одоогоос 5н жилийн өмнө нэг эгэлгүй нандин дурлалтай учирсан юм. Тэр минь Эрдэнэт хотод амьдардаг би харин хотод. Их хөөрхөөн пост дээр нь комэнт бичиж байгаад танилцаж байсан юм. Нэг нэгэндээ заяагдсан мэт бид нэгнээсээ юу ч харалгүй бас илүү асуулт асуулгүй шууд л хайрлалцсан юм. Хашигарч зандрах бүү хэл сахлаараа хатгахаас ч эмээж хайрладаг байсан юм. Суух барихдаа тулаад байтал тэр минь надад 6н настай хүүхэдтэй гэдэг мэдээг дуулгасан юм. Энэ мэдээг мэссэж-р хэлсэн юм. Бас чамайг хуурч байсанд намайг уучилаарай би зүгээр нэг хүн байсан бол хэлэхгүй байсан юм.
Чи надад хайртай бас миний цор ганц итгэдэг хүн тул хэлсэн юм. Энэ хүүхдийг төрүүлсэндэ би хэзээч харамсдаггүй. Сална гэвэл болноо зүгээр би чиний хэлснийг л дагана намайг уучилаарай гэсэн байсан. Унших төдийд л нулимс урсаж яахаа мэдхээ болив. Зүгээр л яагаад гэдгээс өөр үг тархинд үл орж ирнэ. Уйлж хашигарч хөхөрч юм цохиж өшиглөж гүйгээд л би яг л согтуу хүн шиг болчихсон. Би тухайн үед 21 тэй байсан. 6-г тээсэн 10сартай хасвал би 14тэй аав болж байгаа юм.
Эцгийг нь асууваас шоронд байдаг сурагтай. Миний гэгээхэн дурлал асар их бодол асуудлаар дүүрж байлаа. Суулаа гэхэд цаашид гарах үр дүн юу байх түүнийгээ зовоохвы бид муудалцах болгонд энэ бүхэн дурдагдах болвуу гээд л. Би зүгээр л уумаар байсан тэр өдөр.
Гэвч ийм байдалтай хол байвал хэцүү гэдгийг мэдээд би шөнө шууд эрдэнэт явлаа. Шөнө тэдний гадаа ирээд хаалгыг нь тогшиж ч чадахгүй юу гэж хэлхээ ч мэдэхгүй байлаа. Хаалга онгойн дотогш орход хоол хийж өгөөд хажууд суув. Хэлэх ярих юм байна уу юуч байсан хэлж болноо хашигарч ууралсан ч болно би сонсоно гэв. Би дуугүй суусаар л би юу гэж чамайгаа загнаж чадах билээдээ. Манай ээж аав энэ мэдээг яав ч баяртай хүлээж авахгүй гэдгийг мэдэж байна. Айлын ганц хүү гээд л мэдээж их юм болно. Үнэхээр ямар сонголт хийхвэ бас 6н настай хүүхдийн эцэг болох гээд л бүгдэд би арай ухаан дутмаг залуухан байсан юм.
Ор засаж өгөөд өрөөнөөс гарах гэхэд нь би
-Би танай нэг өрөөнд ганцаар хонох гэж ирээгүй гэхэд заа гээд дуугүйхэн гэгч нь хажууд хэвтэв. Юу ч ярилгүй хэвтсээр л 2уулаа гүнзгий гэгч нь санаа алдаад л. Түүний гар дээгүүр тэврээд авлаа, би иргэж хараад тас тэвэрцэн. Шууд л нулимс гоожиж байлаа. Ишш муу хайрыгаа дахиж ингэж тэврэхгүй байх гэж бодохоор л сэтгэл минь зүсэгдэж байсан. Тэр ч бас уйлсаар, зөөлөн уруулыг нь үнсэхэд шорвог юм. Бүү уйлдаа хайрт минь хайр нь үнэхээр яахаа мэдэхгүй байна, бас юу ч хэлж чадахгүй байгаад уучилаарай… Намайг сүүлийн удаа ирж хонож байгааг тэр хэлүүлэлтгүй мэдсэн байсан юм.
Тэр шөнө дэр энгэр 2 нулимсанд дэвтсэн сүүлийн шөнө байсан 🙁 үнсэхээр л уйлаад чадахгүй үнэхээр хэцүү. Үсийг нь үнэрлэж элгэндээ наан чанга тэврэрсээр үүр цайсан юм.
Би түүнийг голж хаясан бус түүнийг миний хажууд ядрана хангалуун амьдарч чадахгүй бас муудалцвал миний тэнэг ухаан энэ зүйлээр нь өөнтөглөх болов уу гээд л бас ийм зориггүй залуугаар юугаа хийхэв гэж бодоод явах шийдвэр гаргасан.
Өглөө унтаж байхад нь би чамд хайртай гэж хэлээд гарах гэтэл унтаж байгаа түүний минь нүднээс нулимс урсаж байсан юм.
Би хотруу явах замдаа уйлахаа зогсоож чадаагүй, түүнийгээ дагуулаад явах зориг хүрээгүй, хариуцлага гэгч зүйлийг үүрхээс зугтсан би тийм л новш. Би үүнийг зөв гэж үзсэн тул тэр сайн залуутай суусан. Бас энэ шийдвэр буруу байсан тул би түүнийг мартаж чадаагүй л явна.
Хайр гэгч чамаас ямар ч хүнд хэцүү зүйл шаардсан чи түүнд үргэлж тиймээ гэж хариулж байгаарай. хммм явж тамхи татку бол болхоо байлаа
10 Comments
Zahidaliin ezend heley Chi mash zub shiidwer er hvn shig gargaj chadsan bnaa. Zvger l negen gunigt dursamj bolon vldsen ni boljee Neg l vnen bn ter bol ter bvsgvin hubid ch ter chinii hubid ch ter zub songolt bsan gej bodjiinaa. \\Uur zvils hii urguulan tusuuluh shaardlagagvi yumdaa\\
БИ Ч БАС НЭГ ИЙМЭРХҮҮ АСУУДАЛТАЙ, БАС АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХИЙН ТУЛД ЯМАР НЭГ ШИЙДВЭР ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ ХҮН БАЙНА… БИ ХАРАМСАЛТАЙ НЬ ДУРЛАЧИХСАН. ДУРЛАСАН ХҮН МИНЬ ХҮҮХЭДТЭЙ… ГЭХДЭЭ БИ ХҮҮХЭД БОЛ САЛАХ ШАЛТГААН БИШ ГЭЖ БОДОЖ БАЙГАА… САЛАХ ШАЛТГААН НЬ ГАНЦХАН БИ ЮМ, ТЭР ТУСМАА МИНИЙ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ… БИ ХУВЬДАА АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН ТУЛД ХАТУУ ЧАНГА БАЙЖ, БУСДААС БҮХ ЮМААРАА ИЛҮҮ БАЙХ ЁСТОЙ, БАС ХҮСЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЮУГ Ч ЗОЛИОСОЛЖ ЧАДАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ. ТОДОРХОЙ ХЭЛБЭЛ АМИНААС ӨӨР АЛДАХ ЮМГҮЙ БАЙЖ, ТАРХИН ДОТРОО ХАТУУ ШИЙДСЭН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ… ГЭТЭЛ МИНИЙ ЗАМД ОДОО ХАЙР ТЭЭГЛЭЖ БАЙНА. МИНИЙ ТАРХИ ХАЙРЫГ ҮГҮЙ ХИЙХИЙГ НАДААС ШААРДАХ ЮМ, ХАРИН МИНИЙ СЭТГЭЛ ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УДАЖ БАЙНА… БИ ТЭЭНЭГЭЛЗСЭЭР Л, ЗҮРХ СЭТГЭЛ МИНЬ ҮЗЭН ЯДАЛТААР ДҮҮРСЭН ХАХИР НЭГЭН БАЙХ УУ, ЭСВЭЛ ХАЙРААР ДҮҮРСЭН СУЛ ДОРОЙ НЭГЭН БАЙЖ, БОДИТ БАЙДАЛТАЙГАА ЭВЛЭРЭХ ҮҮ… БИ ЭРГЭЛЗСЭЭР Л, ЦАГ ЯВСААР Л… БИ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР Л БАЙНА… ГАНЦХАН АЛЬ Ч ТОХИОЛДОЛД СЭТГЭЛ МИНЬ ДҮҮРЭН БАЙХГҮЙГ Л МЭДЭЖ БАЙНА.
uuriin bodol uurtuu zuvuu, ter ohin tegeed huuhdee hedteidee gargasan gesen ug ve teriig oigosongui
,чамд сайхан хайр заяаж түүнийг чи жаргааж чадах ухаантай хүн бнаа
shiiiiidseeeeeen.
Зөв шийдвэр гаргажээ
Мундаг залуу бна. Чи ийм шийдвэр гаргасандаа битгий харамс. Хожим гэгээн хайраа дурсаал сайхан шүүдээ
Bidnii setgehui tiim uur bna gej uu? yagaad zaaval etseg eh shg ni bish yum aa gehed ter huuhded ni naiz met handaad yavj bolohgui gej.
Chamaas tursun huuhded bas hairtai geed tsug avaad yavdag mundag zaluus baidag l yum bna lee. Chi chadahgui gedgee heleed yavj bgaa chn shudarga bna. Eej aav, eej aav gesen nasand hursen nushai jaal? chi bol.
Хүний ёсоор ухаан зарж хариуцлага хүлээж чадахгүй бол орхиж явсан нь зөв. Одоо болоод өнгөрсөн зүйлийн араас харамсаад яахавдээ. Хүний хүүхэд хүмүүжүүлэх амаргүй даваа шүү.
21tein bandi panaaldcan 6tai dagavar huuhedtei huuhen n odoo hedtei hun bj taarahu. Chamd bas baahan amidraliinhaa cag muchuus zartsuulaad bur zaluuvtaruud n demii yum bn geed medej avsan bhda. Daraa n uchirsan hun n cham shig nandignahguich yamartai ch amidralcaad alag uriig n chireed yavchihaar avgaidaa nemertei l er taarsan boltoi. Chi ehleed 30 duhuhuu bod 21tei huu geheer hoolondoo ch hureegui bj yun huuhenseg yum hairlaj durlasan ch hayaj hayagddag l
Nas surtei yum yerduusuu ch alga daraagiin ohintoigoo bas ingeel halildaal yavna oilgomjtoi