Энэ эмэгтэйг харсан хэн ч 63 настай гэж итгэхгүй байх. Наснаасаа бараг 20 гаруй насаар залуу харагдах супер модель Кристи Бринкли “Sport Illustrated” сэтгүүлийн тусгай дугаарын нүүрийг чимэхээр болж. Ингэснээр тэрбээр энтертаймент ертөнцөд анх удаагаа өдий насан дээрээ сэтгүүлийн нүүрт гарсан эмэгтэй болж байгаа юм.
Тус сэтгүүл жил бүр тусгай дугаар гаргаж, нүүрийг нь залуу, үзэсгэлэнтэй загвар өмсөгчид чимсээр ирсэн байдаг. 1979 онд Тайра Банкс чимж, анхны африк гаралтай загвар өмсөгч болж байсан бол Серена Уильямс нарын тамирчид ч сэтгүүлд гарч байв. Харин Кристи Бринкли 1975 оноос 2004 он хүртэл нийтдээ найман удаа тус сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Тэгвэл тун саяхан 63 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тэрбээр 18 болон 31 настай хоёр охиныхоо хамт энэ сарын 15-нд худалдаанд гарах сэтгүүлийн нүүрийг чимэх нь ээ…