Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь “Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг” гэж тулгав. Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа.
Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв.
Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв. Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа.
Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?” гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай” гэж өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй…. Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм” хэмээжээ.
Ш. Батзориг
2 Comments
etsegtee hairgui harin neg myy emd iluu airtai bj chadah teneg eregchin bhyydaa?
myy awgaig ambaardaad huudug gazar shd
iim gachin gachin umaa bolichihooch, mongol erchuud ogt iim bish shuudee