Аавуудад хэлэх аминчхан үг


Аавуудад хэлэх аминчхан үг байнаа. Та ажлаа тараад гэртээ орохдоо гэр бүлийнхнээ нэг ажиглаарай. Тэдний байдлаас та өөрийгөө Сайн аав уу, муу аав уу гэдгээ мэдэж болно гэнээ. Хэрвээ өрхийн тэргүүн гэрт орж ирэхэд ээжийн нүүрэнд инээмсэглэл тодорч, хүүхдүүдийн дуу чангарч, баяр баясгалан хамт орж ирвэл сайн аав байна. Харин аавыг эзгүйд чөлөөтэй ярьж, энгийн байсан хүмүүсийн харц доошлож, дуугаа хурааж байвал тэр муу аав гэнэ. Мэдлэг мэргэжил, алба тушаал, их мөнгө олдог, том машинтай энэ тэр нь огтхон ч падлийгүй ажээ.

Дээрх аргаар өөрийгөө шинжээд үзээрэй. Таны биед хүүхдүүд чинь чөлөөтэй хүрдэг, баяр баясгалан нь мэдрэгдэж байвал таньд баяр хүргэе. Танайхан азтай юм. Харин муу аавын ангилалд орвол яах вэ. Бүү санаа зов. Энэ нь та үрдээ, ханьдаа хайргүй гэсэн үг биш юм. Ердөө таны ааш араншин “муу” байгаа хэрэг. Тиймээс аашаа засч эхлээрэй. Зан ааш, буруу дадлаа бага багаар гээж эхлэвэл үр дүнд нь хайр нэмэгддэг байна. Муу хайр гэж байдаггүй, муухай зан л таныг өөдгүй болгож харагдуулаад буй хэрэг.

1 Comment

  1. Сахалт says:

    Дундуур нь л юм байна. Эхнэртэйгээ сайн ойлголцдоггүй, асуудал бол байнаа байна. Харин охидууд маань намайг хараад баярладаг шүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.