АБОРТ ХИЙЛГЭСЭН ХҮҮХДИЙН СҮНС ХААШАА ЯВДАГ ВЭ?


Би саяхныг хүртэл хүний сүнс хэзээ биенд нь ирдэг юм бол доо гэж гайхдаг байлаа. Харин хүүхэд эхийн хэвлийд олдох тэр үед сүнс нь ирж суудаг юм байна. Нээрээ ч тэгж байж л хүүхэд амь орох нь зүйн хэрэг.
Арваад жилийн өмнө хорь гаруйхан насандаа хэвлийдээ анх хүүхэд олоод тэрнийгээ устгасан билээ би, тэр бяцхан үрийг олдох үед зөн совингоороо мэдэрч байсансан.

14518826_10155205107529045_564542178_n

Сайн эцэг эхийн буянаар дутах гачих, элдэв сэтгэлийн зовлонг үзээгүй өссөн би дотроо хүн хүссэнээрээ амьдарч болно, хүмүүс яагаад ингээд өөрсдөдөө зовлон хураагаад байдаг юм бол гэж гэж боддог байж билээ. Харин өөрийн үрээ устгачихаад л зовлонг хүн яаж өөртөө тарьдагийг ухаарсан даа. Түүнээс хойш өөрийн хийсэн гэмээ нууж, олон жил дотроо дарж явлаа. Харин саяхан санамсаргүй нэг бөөгийн буултад суугаад нэгэн бариач эмээ орж ирэхэд нь биеэ үзүүлж, бариуллаа. Тэр эмээ миний нурууг барьж байснаа сав чинь яагаа вэ гэж асуулаа. Би түшээ хүүгээс нь санаа зовоод “Эмээ та миний бодож байгааг л асууж байх шиг байна даа” гэсэнд “Энэ хүүхэд хэлэхгүйм байхдаа” гэж байна. Би “Эмээ арваад жилийн өмнө нэг хүүхэд устгасан. Тэгээд сүнс нь дэгддэггүй гэж саяхан уншсан юм аа, одоо хүртэл дэгдсэн юм болов уу, яасын бол” гэсэнд “Эмээ нь ийм үйл хийдэггүй ээ, өвөө нар нь хийдэг юм. Дараа хэдийд ирж чадах вэ” гэж асуулаа.

Би тэндээс гараад итгэж чадахгүй, ийм олон жил болж байхад, хөөрхий дэгдээгүй, яаж надад гомдож байгаа бол гэж бодохоос зүрх өвдөж байлаа. Болзсон ёсоор дахин очлоо. Өвөө “Нэг биш хоёр л хүүхдийн сүнс байх шиг байхын” гэж байна. Ээ бурхан минь, нэгийг нь ч би өөрөө устгуулсан, тэр нь ихэр байсан юм болов уу гэхээс өөр бодоод бодоод тоймтой бодол орж ирсэнгүй. Харин дараа нь бодоход нөгөө “Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм Прегнон- Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг (www.mariestopes.mn)” уусан шүү дээ. Нөгөө шинжлэх ухаанд суурилсан эмнэлэг нь хүртэл хэвлийд олдсон хүүхдийг 3 хоногийн дотор устгадаг эм бэлдмэл зарж байдаг байх нь. Үнэнээр нь хэвлийд олдсон “хүүхдийг зулбуулдаг эм” гэж нэрлэвэл таарна. Хүн төрөлхтөн бид хаашаа л явж байна даа…

Тэр бяцхан хоёр сүнсийг дэгдээх үйлийг өндөр дээд буурлууд маань сайхан бүтээж өгсөн. Баярласанаа хэлэхэд баярлах зүйл байхгүй гэж эрсхэн хэлээд л мордсон доо. Та нарын зарим нь бөө нар мөнгөний төлөө л тэгж мунхруулж байгаа гэж бодож магадгүй. Харин би өндөр дээд буурлуудад битгий хэл, энэ хүний орчлонд амьдарч буй, өөрийн биедээ өвгөдөө залсан балчир улаачид нь ч өргөл барьц өгөөгүй билээ. Хий биетэй, хийсгэлэн дүртэй тэр олон зуун жилийн настай сүнснүүдэд бидний хэрэглэдэг мөнгө, төгрөг хэрэгтэй гэж үү, бодоод нэг үзээрэй. Шунал, тачаал хар муу атгаг санааг давж, чадсан учраас л тэд тэнгэрт дэгдэж, эргээд одоо олноороо бууж, үр хүүхэд биднийгээ ухааруулж, засаж залруулж байгаа бус уу. Би өөрийн амьдарлын элдэв асуудал, тэр тусмаа өөрөөсөө ч нууж явсан сэтгэлийн гэмээ бусдад дэлгээд байдаг хүн биш. Гэхдээ энэ зүйлийг хүмүүс, эмэгтэйчүүд маань ойлгоосой, ухаараасай, үр хүүхдэдээ учир утгыг нь ойлгуулж, багаас нь сургаасай, үүний тулд өөрсдөө хичээж, уншиж, судалж, тунгаагаасай гэж бичиж байгаа юм.

Эмэгтэй хүний зовлонг эмэгтэйчүүд бид л мэдэхээс эрчүүд тэр бүр ухаардаг гэж үү. Санаатай болон санамсаргүй хэчнээн хүүхэд устгасан, зулбасан, эрүүл мэндийн шалтгаанаар авхуулахаас өөр аргагүй болдог гээд л яривал барагдахгүй их. Мунхагаасаа болж хоёрын хоёр бяцхан үрийнхээ сүнсийг энэ олон жил хажуудаа байгааг ч мэдрэхгүй л явсан байна шүү дээ. Харин одоо хүний орчлонд хүн болохоор ирээд ямар нэгэн шалтгаанаар хүн болж чадаагүй тэр бяцхан хүүхдүүдийн сүнс хаачдаг вэ. Тэд нялх балчир болохоор ээж нь төрүүлэхгүй гээд биеийг нь устгасаныг ойлгохгүй, дэгдэлгүй ээждээ төрнө гээд л ээжийгээ дагаад явдаг байх нь. Он жил өнгөрөх тусам тэр сүнс гомдож, догширч эргээд ээждээ муугаар нөлөөлдөг болов уу гэж би бодож байна. Хүүхэд тогтдоггүй айл гэж сонсогдож л байдаг. Эхний бүтээгүй хүүхдийн сүнс нь дараагийн төрөх хүүхдүүдийг оролдоод байдым биш үү. Бид хүн өнгөрөхөд араас нь яаж буян хийж, зул өргөж, хойдыг нь уншуулдаг билээ. Гэтэл нялх балчир үрээ устгачихаад өршөөл ирж, буян хийсэн нь хэд бол… Ингээд бодохоор эргэн тойронд минь хүн болж чадаагүй олон мянган бяцхан сүнснүүд яахаа мэдэхгүй тэнээд байж байгаам биш үү, та минь ээ.

Хүмүүн бидэн ил далд 2 биетэй. Хүссэн хүсээгүй, мэддэг мэддэггүй, итгэдэг үгүйгээс үл хамаарч бид далд биеэрээ далд ертөнцтэйгөө холбогддог л юм. Далд ертөнцөд чинь сайн муу олон сүнс бий. Сайныг нь онгод, тэнгэр, сахиус, сахиул бурхан гээд нэрлэчихнэ. Мууг нь болохоор албан тийрэн, чөтгөр, шулмас, дэв, зэл, зэтгэр гээд нэрэлчихнэ. Хүнд нөлөөлөх чадамжаас нь хамаараад өөр өөр нэрлэдэг. Муу сүнснүүд нь ихэнх дээ гэнэтын ослоор явсан амиа хорлосон болон ямар нэгэн зүйлд хорогдсон хүний сүнс,  мөн талийгаачийн хойдохын зан үйлийг сайн зөв хийж чадаагүйгээс болж байх ёстой газраа хүрч чадахгүй бидэнтэй зэрэгцээд л байж байна. Тэгээд тэд энэ замбад удаад ирэх дээрээ хүссэн хүсээгүй л нөгөө албин тийрэн чөтгөр шулмас чинь болдог. Абортоор алагдсан балчирын сүнс эхийнхээ хэвлийд л байж байдаг. Ийм буруу үйл хийгэсэн эмэгтэйчүүд ерөнхий дөө эмэгтэйчүүдийн элдэв өвч, давсаг бөөрний өвчнөөр өвчлөх нь их, дээрх эрхтэнгүүд хавдар болох магадлал өндөр болдог.  Дээр нь жирэмслэхгүй байх, дутуу төрөөд байх ч мөн энэ үйлтэй холбоотой. Хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гээч болоод байна. Бяцхан үрсийн сүнсийг дэгдээж дахин төрөл авах боломж олгох зан үйлийг хийлгэдэг байх нь зөв. Тэдний буруу гэж юу байхав. Төрөөгүй байж л эхийнхээ эрчим сорсон гэдэг нэгэн гэмт хэрэгтэн болж байна даа зайлуул.

10 Comments

  1. Lel says:

    Yu haashaa ochdog gej alandaa l shvglehgyi yu :)))

  2. Aash muutai bishee says:

    Helsen heleegui medchihdeg l yum daa. Gaihamshigtai ulsuudtai uulzaj uzeegui, zolgui baagiinuud Lol metuud uruvdultei yumaa. 
    Er ni suns gej baidag, huuhed ehiin savand dunguj bureldeg bui es baihaasaa l amitai zuil gedgiig shinjleh uhaan notolchihson shuu dee. 

  3. Lol says:

    Ee chasvaasdaa 72 tsagiin emiig uuruu jhn unshij sudla, angliar bol morning after pill gdg nertei. 3 honogiin dotor ustgaj bish ovulationiig hoishluulj jiremsnees hamgaaldag yag unen heregtee ovulationii daraa uuval yamar ch nuluugui jiremslrltiig zogsoohgui gsn ug l dee. Za tgd nemj helehed lam buu udganii starter pack gd neg alia yum fb-r yavaad bnlee olj unshaarai. Uzuuleh gej irsen huuhnuudiig hamgiin ehleed abortion hiilgej bsnu gej asuuj ailgah hetegtei geh met shinehen uzmerchid zoriulsan zuvulguu bii unshaarai :))

  4. Z says:

    Er n hun shig yavhad bol ene amidraliig tamd tootsoj bolno gj boddog shd, tamtaggui muu yavbal tam ongorsnii hoino ch urgeljleh bha.

  5. Zochin says:

    Hun helehees naash gej. Bayarlalaa

  6. ari says:

    Yanaa yamr aimar yum unshchwaa.ye burhan min.

  7. zovlon negt busgui says:

    Sainuu. Bi ch bas iim zuil tuulsan. chadval ene hayagru holbogdood ochson huniihee hayag, utsyg ugch tus bolooch. 

  8. Holy Joy says:

    oilgoson ni yamai daa

  9. dorlig says:

    chi medreleeree master hamgaaluul bolohoor bolj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.