Би саяхандаа саяхан, 2 хүүхэдтэй хүүхэнтэй суусан юм, бага нь 4 настай том нь 9 настай хоёулаа хүү. Зарим найзууд жаахан дургүй, эгч нар маань ч гэсэн шууд хэлэхгүй ч цаанаа нэг харамссан байдалтай хүлээж авсан. Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү.
Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй ,дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас сексээрээ илүү байна уу? Би сурна шд, би бүр илүү гарна гээд хөөрхий. Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, секс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй, тэр охиноос ч илүү байгаагүй юугээрээ илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог.
Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юмшиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ 14 жил өнгөрчихөж. Нэг л мэдсэн, нөгөө ээжийнхээ хормойноос зуураад, ард нь гарчихаад бишүүрхээд байсан булцгар жоохон нь арилгасан өндөг шиг сайхан залуу болчихсон. Ээж таныг нойргүйтээд байгаа гэсэн, аав одоо унт гээд үнсүүлээд гарлаа. Хүүгийнхээ үгнээс зөрдөггүйг мэддэг эхнэрийн явуулга. Ах нь гэж хангай шиг эр одоо гадаадад сургуулиа дүүргэчихээд тэндээ мэргэжлээрээ ажиллаж байна. Түрүү жил амралтаараа ирсэн байсан, би бүтэлгүйтэж шатан дээр хальтраад хөл гишгиж болдоггүй. Дунд хүүтэйгээ гэмтэл дээр иртэл том маань аль хэдийн ирчихсэн хүлээн авахын гадаа хүлээж байсан. Машинаас буугаад нэг хөл дээрээ догонцож ч амжаагүй байтал миний хүү сэв хийтэл өргөөд…
Бага байхад ээж, эгч нараараа зөндөө л тэврүүлж байсан байх. Ухаан орсноосоо хойш ингэж тэврүүлж, ийм өндөрт гарч үзсэнгүй. Өөрийн эрхгүй нулимс урсгаад би. Ширвээ сахал нь ямар ч гоё зохисон юм, бага байхад нь миний хүү сахал тавиад л тэгээд юу ч мэдэгдэхгүй харин ч гоё гэхэд сахал ургахгүй байна гээд гомдолдогсон. Чадлынхаа хэрээр спортод дуртай болгоё гэж хичээж байсны минь үр юм уу, тэр бие хаа, байгаа байдал хэлэх юмгүй ээ. Эхнэрийн заримдаа үг хаяхад нь хүртэл би дуртай. За, ингээд нөгөөхөө л магтаад унадаг юм, өөрт нь битгий хэлээрэй дээ гэж ирээд л.
Та бүхэн энэ өнчирсөн хоёр хүүхдэд буян болоод сайн залуу юм гэж бодож байгаа байх, угтаа бол би харин тэдэндээ өртэй гэж боддог. Дөнгөж гадаадад сургууль төгсч ирээд, архи ууж, хүүхэндэж, шоудаж солиорч явсан хүн шууд хоёр хүүтэй болмогцоо тэгж чадах уу? Энэ гурав маань намайг амьдарлын зөв замд ороход, зовж тэрнийхээ хэрээр жаргал амсч өдөр бүр завгүй, зорилготой байлгасанд би харин өртэй.
Түрүү долоо хоногт том хүү маань ярьж байна лээ. Удахгүй бүр ирнэ, Монголдоо ажиллана найз охинтой болсон, гэрлэнэ гэж бодож байгаа гээд. Би тээр жил ээжийнхээ хэлснийг хэлсэн хүүдээ “Хүнд хүн, тэр дундаа өөрийн хүн шиг эрдэнэ гэж байдаггүй юм. Хүний үрийг өөрийн юм шиг хайрла” гэж.
11 Comments
sayahan neg huuhen bichsen bsan. hoid etsegee yum heleheer chi minii aav bish bj solior gehchilen or zurh ruu ni oshiglosoor uhtel ni nuur ogoogui nud aniulsaan gej. tegeed ooroo huuhedteigee hayagdaad odoo yaanaa gesen bsan, iim l ulger huleej bh bolno.
Eregtei hvn gants baij bgad dagabar olon hvvhedtei hvvhentei suunaa gedeg bol zvger l jiriin neg er bish setgeliin tenheetei zoblon medeh tebcheer suuj amidral vzsen hvnii l hiih vildel. Tiim erchvvd chin 1t howor / barag bhgvi/ 2t hvnii hvvhed uswur nasaa duustal hichneen tamlaj argiig ni barsanch uhaan zaraad vneniig uhaaruulj vgee aildaj vlgerlen duuraih erchvvd ni HED NI BJ CHADAH UU geed estoi vlgeree vlger / Odoo ved bol BVR BHGVI BHGVI/ .. 3t Nuguu heden dagawar hvvhdvvd ni ingej saihan tuluwshij hvmvvjij eriin tseend hvreed 30 hvrelgvi uhaan suuj etseg ehee bayrluulnaa gedeg chin bvr vlgeriin met gaihaltai mundag / KINO MET/ XAXA
Tegheer hereggvi demii vlger kinonii baatruudiin tuhai met zvil unshchihaad boditoor tusuulun hii hooson bvv dogdoltsgoo .
Унэн шуу хуухдэд еерийн сэтгэлээр хандаж бага насанд нь гомдоолгуй найзын тувшинд хандахад ямарч хуухэд том болоод еерийн эцэг эхээ гэдэггуй харин есгесен эцэг эхээ гэдэг болдог. Хилийн цанадад ажилласан менгее хуртэл явуулна шуудээ. Тэгэхэд терсен эцэг эх нь хаана байдгийг мэддэгч харин ч нэг юм хялаалгахгуй амар мэндийг нь мэдэхгуй шуу. Тэгэхээр хуухэд уед нь хэн ойр найзын хурээнд байж баярлуулсан хунээ л хуухэд том болоод хардгиймдаа
huuhedtei huuhntei suuhaar yaadgiin nuhurtei boloh gj huntei suuj huuhed gargj uzeegui l hun ulairdg bh harin huuhdtei humuus ahij aldhgui suusn hunee ch zovoohgui hun shg amidrh gj boddg, huntei suugagui joohn ohiduud erhelj nyalharch l chaddg yalgaa ni ter bh gj bodj bn
3 ,4 jiliin umnu uur sait deer tavigdsan bsan zokiol baina…….kkkk
Энэ бол уран зохиол. Хүүхэдтэй хүүхнүүдийн борлогдох гэсэн арга ухаан гэж би боддог юм. Бодит амьдралл дээр ийм зүйл тун ховор байх. Ялангуяа хоёр эрэгтэй хүүхэдтэй эмэгтэйтэй бонусгүй залуу сууна гэдэг бараг боломжгүй зүйл.
huuhedtei huuhenuud het ihseed zaluus gerleh geheer shuud hoid etseg bolchih geed ayaguuuuu getsuu bgaa suragtai. Zaluusiig taivshruulah gej uuniig bodlogiin chanartai bichsen bn. suuliin ued iimerhuu oguulberuud haragdaad bh bolson. barag l huuhedtei huuhen ni iluu sain goyo hani bolno te kkk.
Mal tejeevel am tosdono,
Hun tejeevel tolgoi tsusdana. gej ug bdiimdaa. bi heleeguim shuu etseg ovgod zahijee.
ih l sain eej, ehner baij dee, tegeeguisen bol ” chi minii huuhded myy ug heleh erhgui, chi minii huuhduudiig tejeeh l uuregtei” geseer bgaad zalhaasan bgaa.
sain ehner bsan tuldaa mani er, eriin shiir zaaj, huuhduud ch hoidiigoo hairladag bolson bh, sin EMguigeer tiim zuil bhgui ee.
BI LAV ITGEJ BAINA,HUDALAA ZOHIOL BAILAA CH YADAJ IIM ER HUN BAIH GEED HICHEEJ UZEH HEREGTEI,HOID ETSEG BOL GESENGUI EE ALIVAA YUMAND UUJUU TAIVAN SAIHAN HANDAH HEREGTEI. UGSAA ZALGAMJILAH HANHUU HURTEL 1 HUUTEI HUUHENTEI SUUGAAD JARGALTAI AMIDARCH L BAINA TER GADAADAD CHINI,YASAN AMIDRALIIN SAIN SAIHAND ITGEJ BOLDOGGUI YUM
yamar saihan zuil unshchihvaa nuden nulims tsileltseed irlee oirdoo ajil deer taaramj muu ih hund ordruud bailaa margaash hund odor bolno geed l ehluulj baigaad nogoo har baran huuhedtei huuhentei suuchaad salj bga huni niitlel bh ni geed yag bolih gej baisan getel oirin heden odor olj unshaagui saihan zuil bailaa amidral baylag shuu
Ene hudlaa zohiol baiha, 1 iim yum yavaal bdiin unen hudliin buu med, hunii huuhed tgd ergtei huuhed ingehu ain ee de medku magadlal tun baga gj bodjiin… 100d 1 l taarah bh iim uhaantai hunii huuhduud ghde herve houd etseg n aytaihan bsan tohioldold shude.. Er n hunii huuhed hudla baih te nuhduudee yu gj bodjiin ene asudlaar??