Дотно харилцааны ичгүүр сонжуургүй байдал – шизофрений шинж тэмдэг


Бид сэтгэцийн бүдүүлэг шинж тэмдэг бүхий – чухамхүү сэтгэцийн жинхэнэ эмгэгт хамаарах шинж тэмдгүүд нь хувцасны загвар, биеэ авч явах байдлын стандарт болсон нийгэмд амьдарч байна гэж Хүн ам зүйн аюулгүй байдлын олон нийтийн хүрээлэнгийн захирал Ирина Медведева үзэж байна.

14518238_10155205030129045_892418876_n

Сэтгэцийн гэмтэл нь ёс суртахууны зөрчилд хүргэж, ёс суртахууны гажуудал нь заавал сэтгэцийг эрэмдэглэдэг.

Медведевагийн итгэл үнэмшлээр, Оросын ард түмэн ялангуяа залуу үеийнхэн тэр ч байтугай хүүхдүүд хиймэл оюун санааны халдвар тусаад байгаа юм байна. Заримдаа үүнийг “бэлгийн боловсрол” гэдэг, зарим үед өөр ямар нэгэн зүйл санал болгодог, зүгээр ч үгүй хүний ёс суртахуунд хортой бүхий л муухай зүйлс байдаг бөгөөд энэ нь хүний сэтгэцэд нөлөөлдөг маш сайхан “хүмүүнлэгийн заль мэх юм”.

“Өнөө цагт салан задгай байдлыг идэвхтэй сурталчилж байгааг анхаараарай – хиртэй бохир үс, уранхай оймс, жийнс, шал шүргэм хүрэм, өөр өөр урттай эсвэл зөрүүлж товчилсон цамц гэх мэт”. “Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөний түүхэнд: өвчтөний нягт нямбай байдал гэсэн багана байдаг. Хэрвээ өвчтөн байнга урагдсан оймс өмсөж, үсээ угаахгүй эсвэл цамцаа буруу товчилдог бол энэ нь маш хүнд сэтгэл мэдрэлийн өвчний шинж тэмдэг, өнөөдөр, харамсалтай нь, залуучуудын загварын хандлага болжээ.”

“Эсвэл тулааны болон аймшгийн киноны баатруудыг авч үзье – тэд өөрсдийн асуудлыг шийдэхийн тулд түүний замд таарсан амьтай, амьгүй бүгдийг хөнөөж, устгадаг хэтийдсэн хүчтэй хүмүүс байдаг. Энэ нөлөөг гипоидийн шизофрени буюу залуучуудын эмгэг харгислал, зүрхний хэрцгий эмгэг хосолсон эмгэг мэдрэлгүйтэл гэж сэтгэцийн өвчлөлд нэрлэдэг.

Хүний бас нэг шинж – одоо прагматизм гэж тулгаад байгаа хэт зохист байдал. Энэ нь бас шизофренийн шинж тэмдэг юм. Жирийн хүмүүс ихэвчлэн шизофрени зохисгүйгээр үл барам мэдрэмжгүй байдаг гэж боддог. Өнөөдөр “бага сэтгэл хөдлөл, илүү прагматизм” хэмээн шинэ загварын үзэл сурталчид залууст уриалж байна, гэтэл энэ нь шизофренийн маш хүнд шинж тэмдэг байдаг.

Харин сэтгэцийн эмгэг судлалын хувьд дотно харилцааны ичгүүр устах гэж юу вэ? Ирина Meдведевагийн хэлснээр “энэ нь вуайеризм маягийн (бусдын унтлагын өрөөөнд юу болж буйг ТВ харуулах) зэрэг зүгээр л бүх төрлийн гажуудлыг тулгах төдийгүй бас сексийн эмгэг хазайлтыг дэлгэрүүлэхийг хэлнэ. Харин бэлгийн эмгэг – сэтгэцийн эмгэгийн нэг хэсэг юм.

Гэвч, аюулгүй сексийн тухай залуучуудад хэлэнгээ бэлгийн сонирхлын сэтгэл ханамжийг тэдэнд тулгаж, хэвийн оюун санааг бүтээдэг чухал элемент болох гэр бүлийн харилцааны үнэ цэнийг бууруулж буй нь хамгийн гол аюул юм. Эдгээр нь дутсанаар оюун санааны хувьд маш хүнд хэцүү болгодог янз бүрийн зөрчил зайлшгүй билээ. Энэ нь чухамдаа нийгмийг бүхэлд нь оюун санааны доройтолд хүргэж байна.

Орчуулсан Ж.Ариунаа

2 Comments

  1. hi says:

    yag unen helsen bna.  

  2. hajja says:

    yuch togtoj oilgosongui jaahan sain orchuulagchtai bolooo !! orchuulga bish orshuulga boljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.