Дөч гарсан хүүхэн, дөрвөн настай гөлгөн нохой хоёрын дур тачаал хоёр адилхан байдаг юм гэнэ лээ

Сайн байна уу? Би энэ захидлыг юу гэж эхлэхээ мэдэхгүй байна. Учир нь би амьдралдаа хэнд ч захиа бичиж үзээгүй юм. Харин чамд энэ захидлыг бичихээс аргагүйд хүрлээ. Би амьдралын зовлон гуниг бүрээ чамд ярьсан. Дөнгөж танилцчихаад элдэв юм яриад уйлаад байх хэцүү байсан байх л даа. Гэхдээ тэр орой чамтай танилцсан нь бурханы хишиг гэж би боддог. Ямар азаар би баарнаас гарч харих санаатай гуйвж явсан юм бэ? Эмэгтэй хүн ч хүн болохоор биологийн хэрэгцээ байж л таарна шүү дээ. Чухам тэр тачаал л намайг чамруу хөтөлсөн байх. Одоо ч хөтөлж байгаа, цаашид ч хөтлөх юм шиг байна.

14518826_10155205107529045_564542178_n

Миний амьдрал жирийн л байсан. Их сургуульд байхдаа нөхөртэйгөө танилцаж суусан. Жилийн дараа хүү төрүүлсэн. Тэр намайг хязгаагүй их халамжилдаг байсан. Чамтай танилцаж чиний сексийн амтанд ороогүй бол нөхөр бид хоёр өдийд хамтдаа амьдарч байх байсан. Гэхдээ нөхрийнхөө хичээл зүтгэл, өв хөрөнгийн ачаар өнөөдөр насаараа эдлээд барахгүй хөрөнгөтэй болсон. Би 40 нас хүртлээ жинхэнэ хайр дурлал, хайр сэтгэл гэж юу байдгийг мэдээгүй явжээ. Одоо эргээд бодоход би нөхөртөө зүгээр л дасаад суучихсан юм шиг байна.

Өөрөөсөө 16 насаар дүү чамд ингэж солиортлоо дурлах юм гэж хэн санах билээ. Дөч гарсан хүүхэн, дөрвөн настай гөлгөн нохой хоёрын дур тачаал хоёр адилхан байдаг юм гэнэ лээ. Эмэгтэй хүн дөч гарсан хойноо л дур тачаалыг төгс мэдэрдэг бололтой. Чамайг утсаар ярилгүй 7 хоноход л ертөнцийн нар бөхөх мэт л болдог. Чи бид хоёр танилцаад долоон сар боллоо. Энэ хугацаа миний хувьд азжаргалаар бялхсан өдрүүд байсан. Итгэнэ үү, байна уу өөрөө мэддээ. Хэдийгээр бид сард ганц удаа уулздаг ч хүү минь чамд маш сайн шүү. Хайрт минь… би чамд дурлахдаа ичээгүй, чамтай тэврэлдээд гудамжаар алхахдаа ичээгүй чамтай өдөржин хамт байхыг хүсдэг. Надад чи л хэрэгтэй. Ичгүүр сонжуургүй ийм үг бичсэнийг минь өшөөгөөрэй.

Сүүлийн үед чи надаас хөндийрөөд байгаа юм шиг санагдаад байх юм. Арай ч дээ, сард ганц удаа уулзана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би чамд хүссэн болгоныг чинь өгч байсан биз дээ. Мөнгө төгрөг, бие цогцосоо чамаас харамлаагүй, харамлах ч үгүй өгсөн. Чи юу хүссэн бүхнээ ав л даа. Гэхдээ чиний амьдрал дөнгөж эхэлж байна. Чамд хөгшин хүүхэнтэй амьдрах сонирхол байгаагүй байж болох юм. Тэгвэл би чамайг уучилна. Энэ бүхнийг яръя гэж би сүүлийн нэг сарын турш бодлоо. Даанч тулаад уулзахаар амнаас нэг үг гарч өгөхгүй юм. Ингээд л захидал бичихээр шийдсэн минь энэ.

Уучлаарай, хайрт минь би чамайг зовооё гэж бодоогүй юм шүү. Эцсийн эцэст чи ямар ч шийдвэр гаргасан би түүнийг чинь хүлцэнгүйгээр хүлээж авах болно. Дурлал хүнийг сохор болгодог гэсэн нь үнэн юм байна. Би чамтай азжаргалтай байсан. Цаашид ч азжаргалтай байхыг хүснэ. Эцэст нь бас нэг зүйл зориг гарган хэлье. Миний хэвлийд чи бид хоёрын хүүхэд торниж байгаа. Түүнийг хүн болоосой гэж би их хүсч байна. Энэ талаар чиний бодлыг мэдэх гэсэн юм. Надад өөр арга байхгүй. Чамайг насан туршдаа хайрлах болно. Хэрвээ чамайг надаас сэтгэлээ буруулаад өөр хүүхэнтэй суувал би амиа хорлоход ч бэлэн байна…

21 Comments

  1. zochin says:

    Ene commentuudiig unshaad baisan chin bur ineed hurgechihlee.Manaihan youstoi neg um uzeegui hev zagvart barigdsan humuus umaa zailuul huurhii.Durlal gantchan 20 nasand baidag gej bodoo uu.Hun heden ch nasand durlaj bolno sh dee.20 nasandaa neg umtai suugaad nasaaraa heruul uruul hiigeed bolj butehgui baisan ch bolj baigaa tcarai gargaad uhtlee hamt baihuu?Sanand taarsan uuruuse zaluu huniig olj chadaad husvel teriigee tetgej chadaad 2 laa bolj baival bollo shedee.

  2. S says:

    Хахаха ямар азаар би баарнаас гараад согтуу гуйваад явжийсийн хахахаха балай гогшин авгай хайр майраа болио

  3. ... says:

    Ухаан сэтгэл зүрхээ нэгэн зэрэг хослуулан ажилуулж байж эмэгтэй хүн бага алдана шүү. Дуралсан ч бүр сохорчилгүй хязгаарыг хардаг байх ёстой.

  4. Баяраа says:

    Дөрвөн настай гөлөг гэж байх уу?

  5. Siilegmaa says:

    Bi chamaas joohon duu yum bna. Haraad bhad bidnii ueiinhen bas ih emzeg nasan deeree yavj bga yum bgan hund amarhan durlaj hair halamj hunees avah gesen. Uuriin ueiin neg zaluud durlaj hairlaad yag cham shig durlaj bilee heden sariin umnu, udur bolgon chatlad l daanch terniig zavhai hungun yavdaltai gedgiig ni medeed 3 sar uilj suuld arhi tamhi uuj tataj soliorch bgad odoo l gaigui bolj bna. Durlal sohor bolgodog gej unen yum bnale burhan mini amidraldaa hund tegej durlaj yavj uzeegui bsn yum bna le. Uilj duulah amia horloh tuhai ch boddog yum bnale, gehdee yu geed tegej soliorohov de , gehdee ter ue denduu shan bsn amidral buh zuil gegeeleg uurin erhgui ineemsgled hun bolgond shan handad l daanch ter zavhai amitan bsn yum bnale, bi huurtssan. Odoo dahij haritsah ch sonirhol bhgui bolson terentei!

  6. busgui says:

    yagaad emegtei hun gheeree durlaj boldoggui um. ghdee nuhruusuu saldag n yaj bgaan be. uur humuustei uulzaj saarmagjuulah hergtei

  7. солонго says:

     Эрчүүд ч бас 40 гараад жоохон охидууд эргүүлж гүйдэг биз дээ. Яадгийн дурлаад гүйж л бай.  Эмэгтэй хүн гэхээрээ 40 гараад дурлаж болдоггүй юмуу.  Нэг л их зэвүүцсэн хүмүүс. Ѳѳрсдѳѳ цагаа тулахаар яаж шүлсээ гоожуулаад ѳлѳнтѳж байх бол. Захидлын эзэн дурла дурла. Тэгэж байгаад цочроо чинь гараад тайвширна. Ѳѳр хүнд ч дахиад дурлана.

  8. Зохиол says:

    Зохиол. Хөгшин хүүхэн, ухаангүй дурлал, сексийн амт, нусгай банди, төрөөгүй хүүхэд, амиа хорлолт. Бүгд авцалдаагүй худлаа зохиол байна даа

  9. xxx says:

    залуудаа дурлаж дурлуулж, хаяж хаягдаж үзээгүй, хамгийн эхний наашаа гэсэн юмтай суучдаг царай муутай хүүхнүүд ингээд одоо мэдрэлтэж байгаа юм. сэрж үзээсэй

  10. zaluuuuuuuuu says:

    Uhaangvi durlasan durlal ymar amttaig dahin sanuulsan shn bolobch hetsvv zahia bnaa. Gol ni setgelee changa bailgaj ertnees salahdaa beldej bsn ni deeree. Hvvhed gargah ni zub buruug end heleltseh bid hensen bilee Shn bvsgvi mine oroitsonch gesen chuhal zuwulguug negen zaluuugaas ni ugyuu “”Odoo ingej nas zaluu hvnd bvh bie setgeleeree het durlaj bolohgvee. Orgilson ih dabalgaag aajimaar l darahgvi bol tsunami shig l tvrj orj ireed chmaar ymarch teneg buruu alham hiilgvvlj mednee. Tiim bolhoor uur ondoo erchvvdiig sonirhoj sn muu hugshin zaluu bsnch hamaagvigeer uulzaj uchirch naad hetsvv durlalaa bagach gesen busniulah heregtei Chmag uhaalag negen gedgiig sain medej bn Ogtsom hvcheer boliulah gej bvv bod bvv orold zvgeer l ursgalaar ni busniulj martagnuul vgvi bol chi l hamgaas iheer zobno shanlana. Nadad duthaargvi tun yrbigtai ybdal tohioldoj bsn bolhoor /negen shn egch bvsgvid uhaanaa aldtal durlaj horiotoi tusam bie bienee ulam galzuuruulj ybsaan ybsan Gesench ulaan shugamiig hoyul zurj uhaan tebcheereer ter zaagiig ebdelgvi vldeeseen yum / bi uuriig chin mash ih oilgoj bnaa. Gehdee chi ter ulaan shugmiig ebdej nuhruusuu salsan bnshvv ene bol mash maash mash buruu shiidwer bsim shvv. /Anna Karenina (2012 film)/

  11. солоирчихож says:

    Юм үзээгүй, дур тавьж үзээгүй хөгшин авгай солиорчихож. Өөр залуу өөр боов сайн үз тэгсний дараа хэлж ярьж байсанаа эргээд нэг бодоод үз. Хөгшин хүүхнүүд ингээд хайр дурлал яриад солиороод байдаг юм. Эргүү дагз минь наад бандь чинь чиний Хэзээ ч бэлэн байдаг, боов боссон үед БЭЛЭН БОР байдагт чинь л дуртай байдаг байх. Бусдаар бол Арьс унжиж, Нүүрэнд нь үрчлээ тогтсон хөгшин авгай чи ямарч хэрэггүй. Өөө тийм чамаас салгадаг Хэдэн халтар төгрөг бас хэрэгтэй. Яагаад гэвэл Тэрээр мөнгөөр чинь нь өөрийн үеийн болон өөрөөсөө дүү залуу хүүхэнтэй унтаж кайф авахад хэрэгтэй. Ямар замаар олдсон мөнгө байна тэр замаараа л зарцуулагддаг юм. 

  12. Kkk says:

    Яахав хун дурлаж болно. Харин ухаан тууницг захирдаг байх естой. Денгеж эхэлж буй амьдралыг бодох хэрэгтэй, олон жил ханилсан хань ур хуухдээ бодох хэрэгтэй. Эцэст дурлалаа захирч ухаалаг шийдвэр гаргаж чадахгуй бол 40 насыг насалсны хэрэг гарахуу?!

  13. Дурлал says:

    Сохрох цаашаа солиорцын бишүү.  Шархадны хурцд  удахгүй хэвтэх бхдаа. 

  14. PARTIZAN says:

    xvvxded xudlaa chixer ugch erxlvvlj bgad tolgoig n ergvvltsen bnashd. Odoo bolij vzee egchguai. Zuw zunuurei…

  15. yu be says:

    uhee uh zaluu hun chmg toohgui emgen min

  16. dorlig says:

    tegeed uheech dee. ter bandi huntei suuj l taaraashd.

  17. Vazilla says:

    Bitii buruu zønøørei emee mini

  18. Төгөлдөр says:

    Энэ юу вээ зохиол юм шиг байх юм

  19. er hun says:

    Erguu sda ve. Yaanaa ene uhaangui avgai nariig. Nuhur chin chamgui harin ch saihan amidrana daa. Nuhur n olj unshaasai

  20. Hulan says:

    Bolij uz ter zaluu chin bas jargaltai baih erhtei uur huntei bolbol amia horlonch geh shig chamd durlasan sain gej bodjiinu UGUI chinii mungu tugrug hangaluun amidrald chin tatagdsan bn ternees bish chamdl lav bish

  21. baagii says:

    Сохорчихож. Яаана даа энэ эмэгтэй..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.