Ер нь хүүхэд болон дүү нар чинь хувцасыг чинь өмсдөг үү?


Хүү маань 6-тай байхаасаа миний дотуур хувцас, гутал, цамц, трико гээд хувцасыг өмсдөг байсныг нь мэдээд уулзаж ярьж үзлээ. Хүү 8 хүрсэн байсан асуутал хүүхэд шиг л юм ярьсан боль муухай гээд тайлбарлалаа. Гэвч хүү минь 18 хүртлээ өмслөө. Ер нь цаашдаа яаж болиулах вэ? Дундаа л хувцастай хүмүүс шиг боллоо. Ер нь хүүхэд болон дүү нар чинь хувцасыг чинь өмсдөг үү? Ийм хүүхэд хэр олон байдаг вэ? Ямарч байсан эр хүйстэн хүсдэггүй, эмэгтэй хүн л хүсдэг. Энэ яг ямар бэлгийн хандлага вэ?

14518238_10155205030129045_892418876_n

4 Comments

  1. Tuvshuu says:

    Зарим хүмүүс, гаж маж энээ тэрээ, Монгол эр хүн нтр гэл олон долоон юм онхолдож л байдаг юм. Тийм хүмүүс ихэвчлэн өөрсдөө гаж хүмүүс байдаг гэж ойлгодог болсон. Ариун цагаан хүмүүс санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг компьютерийн араас элдэв долоон үгээр хэлдэгүй л байхгүй юу. Тэгхээр тэгж хэлж байгаа хүмүүсийг тоолгүй. Хүүхэддээ юу нь зөв болох юу нь буруу болох талаар ойлголт өгөх нь зүйтэй. Хэтрүүлж болохгүй өөрт нь сайхан байгаад өөрийг нь ойлгодог хүн байвал хүүхэд чинь энгийн л нэгэн байна. Хэтрүүлж өмсөөд энэ тэрүүгээр гадуур дотуур өмсөөд хүн амьтанд харуулах гэд тэрнээсээ болоод хүний хараанд өртөж хүний хараал идэх юм бол хүүхэд чинь насандаа засрахгүй сэтгэлийн зовлонтой болно. Ээж нь сайн ойлгуулах хэрэгтэй. Эсвэл найз охин нь!. Тэрнийг нь ямар ч эрэгтэй хүнд мэдэгдэж болохгүй. Эцэг, ах найз гэх мэт. Найз нөхөд дунд нь ижил хүйстэн хүмүүс байхвий. Яаг энэ толгой нь эргэж байх үед нь уруу татахвий. Зүгээр өмсөх дуртай байх. Ижил хүйстэн байх гэдэг шал өөр зүйл. Мөн өөрийг нь үргэлж магтаж эр хүн гэдгийн хэлж ойлгуулж байхаар үг, үйлдэл байнга хийж байх. Ямар нэг нь уурлаж уцаарлах тохиолдолд үгээ үйлдэлээ хянаж байхгүй бол. Иймэрхүү хүмүүс тэр асуудалдаа эмзэг байдаг. Өөрт нь гоё байгаад байгаа юм шиг боловч, бусадаас өөр байгаа мэт санагдаж эмзэглдэг тэр нь дээр нь давс цацвал мөн насан туршдаа эдгэрхээргүй алдаа гаргахвий.

  2. Tuvshuu says:

    Би ч бас өмсдөг байсан. Эмэгтэй хүний мэдэрч байгааг багаханч болов мэдрэх гоё байдаг юмаа. Би хааяа хааяа нэг өмсдөг сэтгэл санаа сэргээд гоё л болчихдог, бараг л хобби болсон гэх юм уу даа. Хааяа эхнэртэйгээ янз бүрийн гоё хувцас өмсөөд хийх ч гоё л байдагшд fun маягаар. Хүн болгон адилгүй байх л даа. Гэхдээ хүүхэддээ юм ухаарах цаг нь болсон бол. Ийм юм байдаг юм байна гэд ярилцаж ойлголцохгүй бол тэрийгээ уурлаж загналаа гэд болихгүй нууц байдалд орж юу ч хийж мэднэ. Надад азаар дандаа намайг ойлгодог хүмүүс таарч байсан учраас азтай хүн. Энгийн үедээ энгийн л амьдралтай.

  3. Anh says:

    Huuhed chin er huistei ch ymar ch chig handlagatai bj bno. yamar ch blaa ta hairlaj  hamgaalah yostoi. Tegee l boloo tseg

  4. wade says:

    Бэлгийн чиг хандлагатай ямар ч холбоогүйээ. Зүгээр л эмэгтэй хүний дотуур хувцас терко гэх мэт зүйлүүдийг өмсөх дуртай эрэгтэйчүүд байдаг юмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.