19 настай оюутан бүсгүй зураг авахуулах гэж байгаад галт тэргэнд дайруулж амиа алджээ. Бүсгүйг Фредзаниа Томпсон гэдэг бөгөөд моделийн карьерээ эхлүүлэхээр галт тэрэгний төмөр замыг сонгон зураг авахуулж байсан аж.
Хөнгөн атлетикаар хичээллэж байсан Фредзаниа хоёр галт тэрэгний дунд дайруулсан гэж гэрчүүд ярьсан байна. Хэрэг баасан гарагт Невасотад болсон бөгөөд бүсгүйг эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан гэж yahoo мэдээлэв.