Манай улсад ер нь сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүн их байдаг болов уу?

Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд нэг зүйлийн талаар та бүхний санаа бодлыг сонсох гэсэн юм. Би одоо 24 настай залуу л даа. Мэргэжил гэвэл хүний нөөц. Хажуугаар нь хувиараа хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгч ирсэн л дээ маш олон төрлийн хүмүүстэй харицаж үзсэн. Гол асуудлууд нь энэхүү сайтад хүмүүсийн маань хуваалцдаг хүндхэн асуудлууд, эргэлзэж тээнэгэлзсэн захидлуудтай их ойролцоо байгаа юм. Миний асуух гэсэн зүйл бол манай улсад ер нь сэтгэлзүйн зөвөлгөө авах хүн хэр их байдаг болоо?

14518238_10155205030129045_892418876_n

Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг зөвлөх байдаг гэж сонссон л доо гэхдээ хэр хүртээмжтэйг сайн мэдэхгүй юм. Би өөрөө ч илүү хүртээмжтэй болгох тал дээр дутмагхан байдаг. Яг мэргэжлээр нь сураагүй болохоор хүмүүст зөвлөх нь зөв үү гэж хааяа асуудаг ч тус болж чадсанаа сүүлд нь мэдэх үедээ урам их авдаг л даа. Ер нь тэгээд өөр дээрээ болсон зүйлүүд, их юм уншиж судлана, хүмүүсийн болсон бодит жишээ асуудлууд дээр ярилцаад байхаар их юм ойлгодог бас залруулмаар, бага зэрэг харамсмаар зүйлүүд ч гардаг юм билээ.

Тэгээд л анх 2, 3 жилийн өмнөөс л хүмүүст түгээе, чадахаараа туслъя гэж бодож ирсэн юм. Тэгээд энэхүү сайтад хүмүүсийн тавьсан захидлуудыг уншихаар зөвлөмөөр зүйлүүд их л харагддаг хааяа дор нь сэтгэгдэл бичиж үлдээдэг харин уншдаг эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Эцэст нь энэ салбар хөгжихөд хувь нэмэрээ оруулахыг маш их хүсдэг юм. Санал бодлоо харамгүй бичнэ үү баярлалаа…

3 Comments

  1. keke says:

    Чи үнэхээр сонирхдог бас авьяастай гэж бодож байгаа бол сургуульд нь сураад жинхэнэ ноиоор нь эзэмшчээд хүнд зөвөлгөө өгөх хэргтэй Ном сонин их уншлаа гээд бас чам шиг залуухан хүнд амьдралын туршлага хангалтгүй байгаа болохоор эрэлттэй байсан ч эрнэлзэн барин өзбвблгөө өгбх хэрэггүй шүү Энэ чинь цаана нь бүхэл бүтэн хүний амьдрал бадаг маааш хариуцлагатай ажил гэдгийг ойлгох хэрэгтэй Хүмүүс ч бас хэн хамаанүй хүнээс збвөлгөө авах нэрийн доор амьралаа сүйтгэх хэрэггүй байхаа

  2. ub says:

    Za arai ch 24-n nastai batsaanaas setgel zuin zuvulguu avtlaa setgel sanaa hyamraagui baina :))

  3. Juni says:

    Bailgui yaahaw ihenh n setgetsiin uvchtei malnuud bdg ted bvgd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.