Намайг ашиглаж байгаа юм болуу?

Би ганц охинтой ээж хүн. Одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Ажил төрөл байхгүй. Болох үедээ болгоод л амьдардаг. Амьдралд маань гэхдээ дутах юм байдаггүй. Сайхан эцэг эхийн буянд байртай машинтай хэрэглээний мөнгөтэйгөө л байдаг. 3 сарын өмнөөс нэг найз залуутай боллоо. Гэвч сүүлийн үед нэг л биш байна.

14518826_10155205107529045_564542178_n

Анхандаа ч яахав би та 2-гоо тэжээнэ хайрлана зүтгэнэ гээд л дайрчихсан. Гэвч сүүлийн үед нэг л би цааргалаад байх боллоо. Гэртээ байгаасай тусдаа байх юмсан, салах юмсан гэж бодох боллоо. Яагаад гэвэл дарамттай санагдаж байна. Огцом ууртай залуу юм.

Хааяа хүүхдийг маань загнаад авах юм. Бас мөнгө гаргахдаа жаахан барааж байгаа байдал ажиглагдаад байдаг боллоо. Тэр хүүхэдгүй эхнэр ч авж үзээгүй. Магадгүй зарим зүйл хэцүү байгаа байх гээд дуугаа өнгөрөх юм. 1 удаа чи байраа барьцаанд тавиад 2-лаа бизнес хийе гэж надад хэлж байсан. Ааваас минь хүртэл 3 сая төгрөг зээлээч машины урьдчилгаа хийе гэж хэлсэн байна лээ.

Үнэхээр дарамттай санагдаад байх юм. Гэрт хэвтээд л хоолоо хийлгэж хувцасаа угаалгаад л. Ээж аав дээр нь очихгүй байна гэж хэрүүл гаргана. Уг нь арай л эрт байна гэж бодох юм. Зүгээр 2-лаа үерхээд явж байя тусдаа амьдарцгаая гэхээр явахгүй юм. Машиныг минь унаад л гадуур явдаг. Намайг ашиглаж байгаа юм болуу гэж бодогдоод байдаг боллоо.

Би уул нь залуу хүн дөнгөж 23 хүрч байна. Надад яваандаа хүн олдох л байх гэж бодогдох юм. Гэвч аав нь гээд охинтой минь аятайхан харьцаад байхаар нь уяраад байх юм. Бас хааяа мөнгө төгрөг гаргахаар нь би өөрөө мөнгөгүй байвал санаа зовоод байх юм. Би уул нь зовсон ч жаргасан ч өөрийнхөөрөө л амьдрахыг хүсдэг. Ер нь л дурлаж хайрлаж чадахгүй байгаа бололтой.

Харин ч эсрэгээрээ хүлээтэй мэт хэцүү санагдаад байх юм. Урдаа их гоё зорилго тавьсан байдаг энэ хүн садаа болоод ч байгаа мэт санагдахын яджийтал манай гэрийнхэн ахиж чамд ийм хүн олдохгүй олдсон дээр нь суу гээд шахаад байх юм даа. Яамаар ч юм бэ дээ эрх чөлөөтэй байхыг л хүсээд байдаг болж. Уг нь би царай төрх галбир гээд муутай юм байхгүй л гэж өөрийгөө боддог.

Үнэтэй утсыг маань хүртэл заруулчихаад зөрүүг нь надад шагайлаачгүй. Энэ ер нь л намайг ашиглах гээд байгаа бололтой тийм биш гэж өөртэйгөө тулаан хийгээд бүүр ойлгохоо байлаа. Хүүхэдтэйгээ 2-лахнаа сайхан амьдармаар байх юм яаж ойлгуулах вэ? Эсвэл зүгээр байгаад байсан нь дээр юм болуу үнэхээр сэтгэл гаргаад байгаа юм болуу? Мэдэхээ байлаа надад туслаач…

17 Comments

  1. ... says:

    Хань болох хүн биш байнадаа. Салаад аяндаа өөр хүнтэй учирна. Сайн хараад л яваад бай.

  2. Daria says:

    Naadah chin chamaig 100% ashiglaj bn shde hurdhan huuj ywuul. Svvliin ued iim archaagui novshnuud mash ih boljee eriin orontsguud

  3. Zochin says:

    Дараагийн танилцах хүндээ байраа түрээсийнх жилээр түрээслэсэн гэж хэлж сур.

    Үнэгүй машин үнэгүй утас үнэгүй сэкс үнэгүй орон байр. Дараагийн хүүхнээ олтол түр зочид буудал гэсэн үг

  4. sss says:

    Хүний гэрт орж ирсэн эр хүн хэзээ ч чиний амьдралын төлөө зүтгэх хүн биш шүү.битгий нүүр өг шууд хөөгөөд явуул.

  5. bat says:

    tegj bga bol hetsuu yuch ugch bolohgui bahaa

  6. holy joy says:

    ter bol nas zaluu hun, tudii nasand yuniih ni yasan mungu tuund bh bilee dee, chinii huseed bgaa ter ih mungiig gargaj chadahgui bolohoor ni chi goroogood bgaaz dee, 

    mungutei bgaad buh zardaliig chin daaj bsan bol chi ” ene neg yum minii zardaliig daagaad bna, bi huneer tejeelgeh, hun shataah durgui ” gej bichih bsan uu? 

  7. ЯГ ҮНЭН says:

    НААДАХ ЧИНЬ ЧАМАЙГ 100 ХУВЬ БҮР ХЭДЭН ЗУУН ХУВЬ АШИГЛАЖ БАЙГААН БН. ИЙМ БУЗРЫН ЭРЧҮҮДЭЭС ХОЛ ЯВ.БАРУУНЫХАН ЯАГААД ГАНЦ БИЕ АМЬДРАЛЫГ ЧУХАЛЧИЛДАГ ВЭ. ТЭД ХЭН НЭГЭН ДАРАМТТАЙ ХҮНИЙГ ХАЖУУДАА БАЙЛГАХЫГ ХҮСДЭГГҮЙ УЧРААС. ЯАГААД МОНГОЛД НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД ОЛОН БАЙНА ВЭ. ЯАГААД ГЭВЭЛ НОВШИЙН ЭРЧҮҮД ОЛШИРСОН УЧРААС. ТЭД ХҮҮХНҮҮДЭД ГАЙ БОЛДОГ УЧРААС ХҮҮХНҮҮД ТЭДЭНГҮЙГЭЭР ГАНЦААРАА АМАР АМГАЛАН АМЬРАХЫГ ХҮСДЭГ УЧРААС ТЭР Л ДЭЭ. ТЭРНЭЭС АРЧААГҮЙ, АМНЫ ХИШИГГҮЙДЭЭ ХҮҮХНҮҮД НӨХӨРҮЙ АМЬДРААД БАЙГААН БИШ БАЙХГҮЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ЭРЧҮҮД ТЭРҮҮХЭНДЭ МУУ ЁРЫН АРГА ЗАЛЬД АЛЬ ХЭДИЙН СУРАЛЦЧИХСАН БАЙДАГ.ЧИ УГААСАА АНХНЫ ХОХИРОГЧ НЬ БИШ. БҮР ХЭД ДЭХ НЬ БОЛ ДОО. ЧАМААС ӨМНӨ ӨЧНӨӨН ХҮҮХНИЙД ХОРГОДОЖ ТЭЖЭЭЛГЭЖ БАЙСАН, ТЭД НАРААСАА ХӨӨГДӨӨД ЯВСАН ГУЙЛГАЧИН БАЙНА НААДАХ ЧИН САЛ САЛ БАС ДАХИН САЛ

  8. дин дон says:

    чамайг ашиглаж бгаа нь тодорхой бнашүү. Амьдралдаа дахиад алдахыг хүсээгүй бол наадахаа хөөгөөд явуул. Хамгийн гол нь чи тэрэнд хайргүй бна. Хайргүй хүний хатан нь бай гэдэг худлаа үг юм бналээ шүү. Харахаар дургүй хүрээд бдаг юм бналээ

  9. g says:

    Юуг нь бодох вэ үтэр түргэн сал жаахан удвал та нарыг дампууруулна

  10. goy huuhen says:

    haha , nadad yg iim neg noiton hamuu naaldaj bsan ym , bi 27toi l doo , mania aav eej bolomjiin ajil orlogotoi , 2 ch bairtai , bi bs neg huuhedtei .Nag ih surhii hun bolj naaldsanaa , ehendee ch yahav mungu nter gargaad halamjlaad ch bgaa ym shig , tegsen heden saryn daraa namaig aav eejeesee 2 say tugrug gargaj ug nadad yaraltai heregtei ba ch geh shig , tegsnee , neg bairaa ug gej hel ch geh shig, ter chin tednii ym ,etseg eh min oorsdoo ajillaj hodolmorloj olson ym , tegeed ch bi ailyn gants huuhed bish , ah egch nar , duu nar gej baina , hend ogohoo ted medne . Chadahgui gej bi helsen. Tegsen chin namaig hayad yvaaskii. Bi boon bayr ,hehe. naadah chin buzriin huvalz baina , yasan zalitai pizdu ve .odoo onustai geheer er hun toohgui , oldson toosontoi ni suuhgui bol gorigui gej bgaa ym biz dee , etseg eh yu gj heleh ymar hamaatai ym , naad huvalz chin tanai etseg ehiin chin ymiig chamaar zaruulj ideed , tegeed daraagiin hohirogchiin ereld garna. Zugeer tag bolchih, Bitgii ch nuur og. hereldeed ch yahav , aygui bol hor sharandaa chamaig zodchihoj magadgui . Tegdeg ym ichsen hun hun alna gegcheer.Iim huvalz zaluudaa zail gej heleed zoduulj bsan ym , manai neg tanil egch. Yostoi ene niigmiin zaluuchuud sanaa tsaashaa , saltaa naashaa bolchihson ym bgaa ym, Uu bas manai uel egch gej neg tarhi ni ergesen amitan baina , neg dagavar huuuhedtei baij bgaad , guch garsan hoinoo ooroosoo 10 duu zaluugiin huuuhdiig gargaad amidarch bgaa uhaantai ,nogooh ni emee ovoogiin uldeesen hashaa baishing ni zaruulaad eej aavynhaa banknii oriig toluulne l gej yrij yvaa ym duuldaj baina. Buzar buzar , buzriin erchuudees hol yvah min , ereer dutaj uheh bish

  11. Bbb says:

    Bi law shuud l salah bsn td ch ehnii aldaanaasaa hashirdaggvmvv iim genen ymuu er hvnd 3han sariin dotor itgeed gertee oruulaad tejeegeed suuj bdg odoo bol yahaw etseg ehiin chn buyn bn ghdee naad zaluutaigaa bgaad bwal yun buyn bvgd bhgv bolson tsagt uuriiguu hdn mynga dahin buruutgaad nemergv vneheer etssiin vzmeer bwal zuuraldaal bhaasdaa

  12. xxx says:

    та 2 хэн хэндээ хайргүй, үерхээд 3хан сар болж байж ичихгүй, хүндлэхгүй ааваас чинь мөнгө асууж байдаг наад залуу чинь чамайг ашиглаж байна. бас ийм богинохон хугацаанд хүүхдийг чинь загнаж байгаа бол суугаад удсан хойноо дордох биз, хааяа чиний нүдэн дээр хүүхдэд чинь сайхан аашилж чамаас оноо авч байгаа юм, үнэхээр чамд хайртай хүүхдэд чинь сайн байсан бол юун хүүхдийг чинь загнах, юун утсыг чинь заруулах. чиний зөн совин чинь нэг л биш байна гээд хэлээд байна шдээ. 23хантай байж юунд нь яардаг юм. ийм залуусыг мэднээ, танай гэрийнхэн найзуудын чинь нүдэн дээр чухам л сайн сайхан хүн шиг царайлна, жил болоод тар нь танигддаг юм. чиний л амьдрал юм чинь өөрийгөө л сонс. наад залуу чинь чамайг гайгүй айлын охин гээд бэлэн юман дээр бууя гэж бодож. 3хан сарын дотор ийм аймар өлөн загнасан байхад чи бас арай л хүлцэнгүй байна шүү. одооноос хэсэг тусдаа байя гээд аятайхан аргалж хэлээд явуул, уурлавал тэр л биз худлаа уурлаж сүрийг үзүүлээд аягүй бол тэсэхгүй тараа таниулна даа. залгаад, байн байн ирээд байвал дугаарыг нь блоклоод, хаалгаа тайлахгүй бай. чамайг ч гэрийнхнийг чинь ч хүндлэхгүй байна

  13. Hulan says:

    Yavuulaachee chamaas salj chadahgui baih ni argagui buh yum ni belen zelen uurt ni iim hun oldohgui gedgee medeed chamtai zuuraldaad yavahgui baihgui yu. Yavuulah tiimch hezuu bish bi chamtai tsaashdaa hamt baij uneheer chadahguu ni chi yu gej bodvolch bod geedl geriinhee tulhuuriig avchih chamaas zunduul guij guvshina baih tsaashdaa hicheenee aldaa dutagdal bval zasnaa gedegch yumu. Chi uyarahgui shiidemgii baival tegeel yavaad ugdgiim du nadadch bas iim zuil tohioldoj bsn bi uuriiguu unshchih bolloo

  14. Solongo says:

    Chmg ashiglaad bgam bishv deee salsan dr bh eswel heregleenii mungu bair hool tognii munguu terengver tulvvl

  15. Marka says:

    Чи хурдан наадхаа явуул. Удахгуй байраар чинь тоглох нь байна шдээ. Тэгээд дампуурдаг. Тэгээд монгийг чинь аваад явна. Яг ийм туух манай танилд тохиолдсон. Хургэн нь бугдийг хамаад дампууруулсан. Одоо бугд ороо турээслэж амьдардаг. Наадхаараа шинэ утас авхуулж толуулээд машина хурааж аваад торхоионд нь буцаа. Ажилд орж бид 2-г тэжээхгуй л бол зайлуул

  16. Зочин залуу says:

    Сайн уу миний хувьд бодох нээ хүний эрхээр зовохоос өөрийн эрхээр жаргасан нь зүгээр болов уу анхнаасаа ийм ааш зан гаргах хүн чамд хань болохгүй байх шүү өшөө их харах хэрэгтэй хүний мөс зан чанар танигдах байх шүү гэж зөвлөх бна.

  17. Peak says:

    Ashiglajil bnadaa zahidalin ezen bvsgvi mine. Saihan yriltsahig huswel aagii@ yahoo.com add higed orood ireerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.