Эмэгтэй хүний бэлэг эрхтэн ч өөртөө зохицсон булчинлаг эрхтэн юм. Хэрэв энэ булчингаа хөгжүүлж чадвал хурьцлын үед амархан дур ханах боломжийг бий болгодог. Ялангуяа эмэгтэй хүний үтрээний цагираг булчин нь бусад эрхтэнүүдийнхээс хамгийн нөлөө бүхий булчингийн нэг нь юм. Үтрээний цагираг булчин нь сул хөгжсөн эмэгтэй хурьцлын үед эр бэлэг эрхтнийг мэдрэхдээ муу байдаг. Үүнээс болж эмэгтэйчүүд дур ханахдаа удаан байдаг. Эмэгтэй хүний үтрээнд “Жи” цэг гэж байдаг. “Жи” цэг нь цагираг булчингийн ирмэг дээр байрладаг.
Энэхүү байрлал нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал үүрэгтэй. Үтрээний цагираг булчин хурьцлын үед эр бэлэг эрхтнийг хавчих үүрэгтэй. Ингэж хавчсанаар эрэгтэй хүнд болон эмэгтэйчүүдэд өөрт нь ч асар их тааламжтай байдаг. Цагираг булчин хэдий чинээ хавчина төдий хэмжээгээр үтрээний амсар нарийсч эр бэлэг эрхтнийг хавчин шүргэлцэн хавиралдах үйлдлийг хэн хэнд нь илүү мэдрүүлдэг. Мэргэжилтнүүдийн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 70 орчим хувийнх нь үтрээний цагираг булчин сул хөгжсөн байдаг аж. Тодруулж хэлбэл нийт бүсгүйчүүдийн 70 орчим хувь нь дур ханаж үзээгүй гэсэн үг. Тэгвэл энэ булчинг хөгжүүлэх арга байна уу. Мэдээж ийм арга байлгүй яахав. Үтрээний цагираг булчинг чангалах хэд хэдэн дасгал байдаг. Эдгээр дасгалуудыг хийхэд тийм ч хэцүү биш. Хэрэв бүсгүй таны үтрээний цагираг булчин сул хөгжсөн, хурьцлын үед дур ханадаггүй бол энэ дасгалыг байнга хийгээрэй.
Энэхүү дасгалыг хийхэд тусгай орчин хэрэггүй. Та дэлгүүрт зогсож байхдаа ч юмуу, эсвэл унаа хүлээж байх зуураа, хаана ч, хэзээ ч хийж болно.
За ингээд дасгалаа эхлэе
– Үтрээний цагираг булчингаа 3 удаа чангалж, 3 удаа сулла.
– Үтрээний цагираг булчингаа 10 удаа чангалж 10 удаа сулла.
– Үтрээний цагираг булчингаа чангалаад түүнийгээ удаанаар үргэлжлүүлэн тогтоон барь.
– Хөнгөнөөр бие засахдаа шээсээ 3-4 удаа хүчээр тасла.
Шээсээ зориуд таслахад үтрээний амсрын цагираг булчин аяндаа чангардаг. Дээрх дасгалуудыг дэс дараатай хийнэ. Нэг дасгалыг 5 удаа давтана. Нэг давтахдаа 10 удаа үтрээний цагираг булчингаа чангалж суллана. Өөрөөр хэлбэл нэг удаа дасгал хийхдээ дундаа амралттайгаар 50 удаа үтрээний цагираг булчингаа чангалж суллана гэсэн үг. Ийм байдлаар өдөрт гурван удаа хийвэл зохистой. Дээрх дасгалуудыг зааврын дагуу, тогтмол, зөв хийж чадвал бүсгүй та богинохон хугацаанд үтрээний цагираг булчингаа чангалж суллаж сурна. Ийнхүү үтрээний цагираг булчингаа чангалж суллаж сурснаар “Жи цэг”-ийн мэдрэмж эрс нэмэгдэж чангарч бүсгүй та бэлгийн таашаалыг дээд зэргээр амсах болно гэдэгт итгээрэй. Хүн гэдэг хоёр амьдардаггүй болохоор, ганц удаа заяасан амьдралдаа энэ хорвоогийн амттай сайхан бүхнийг амталж үзэхэд юу нь буруу байх билээ.