“Суначихсан юм шиг” гэж миний нууц газрын тухай ярьсан тэр үг л…

Сүүлийн үед дотоод сэтгэлээ уудалж, хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад ер болдоггүй. Заримдаа хэнд хэлэхээ ч мэдэхгүй хэцүү зүйл гэж байдаг шүү дээ. Би нөхөртэйгөө суухаас өмнө нэгэн залууд их хайртай байлаа. Хайр ч гэж дээ. Бид хүүхэдтэй болсон ч тэр хэвлий дэх үр бид хоёрыг орхиод явчихсан юм. Ийм болохоор би түүнийг хайр байсан гэж боддоггүй.

14518826_10155205107529045_564542178_n

Зөндөө уйлж, эргээд ирэх болов уу гэсэн горьдлого минь харин хэзээ ч бүтээгүй юм даа. Эцэст нь, би амаржих болж, хөдөө сумын эмнэлэгт эмч нар нь ус нь гарчихсан намайг төрөхийн оронд ойртуулахгүй байсаар арай гэж төрөх болоход хөөрхий үр минь амьгүй гарч ирсэн. Тэр явдлаас хойш би гэдэг хүн тэнэг ч юм шиг, мангар ч юм шиг болж, амьдрах ч хүсэлгүй болоод байсан юм.

Ингэж зовж шаналж явахад минь тэр залуугийн үеэл дүү гэх залуу (одоо миний нөхөр) надад их сайн ханддаг байлаа. Үеэлээ үзэн ядаж, намайг сэргээх гэж хамаг байдгаараа л хичээсэн дээ. Өдөр бүр над дээр ирж, дуу дуулж, намайг хоолонд оруулаад л… Харин би хажууд нь уйлаад л, сэтгэлээ уудлан ярилцдаг ганц хүн минь тэр болчихсон байсан.

Ингэж явсаар нэг л өдөр тэр надад хайртай, сэтгэлтэй гэж намайг улам ихээр халамжлах болсон. Тэр хэцүү үед намайг эмэгтэй хүн гэдгийг минь, дахиад ч үр хүүхэдтэй болно гэдгийг надад тэр л өдөр бүр сануулж, ойлгуулдаг байсан. Ингэж явсаар нэг л мэдэхэд бид хоёр гэрлэхээр болж, сумандаа нижгэр хурим хийсэн дээ.

Одоо бид хоёр хөөрхөн зулзагатай болсон. Би өөрийгөө гурван хүүхэдтэй гэж боддог. Анхны үр минь бүтээгүй ч гэсэн хорвоод ижийдээ ирсэн гэж би дандаа залбирч, түүнийхээ төлөө амьдардаг. Нөхөр минь бидний төлөө бүхнийг зориулдаг. Хэзээ ч өнгөрсөн баларсныг сөхөж намайг гомдоож, уйлуулж байгаагүй. Харин би л хэд хэдэн удаа уйлж суухад минь “Өнгөрснийг бодож юунд нь хар нулимс унагадаг юм” гэж загнаж байсан удаатай.

Гэхдээ сүүлийн үед нөхрийн минь хэлсэн нэг үг одоо ч сэтгэлээс минь гарахгүй байна. “Чинийх өмнөх шигээ байхаа больчихсон байх юм. Суначихсан юм шиг” гэж миний нууц газрын тухай ярьсан тэр үг. Би гомдоогүй л дээ. Бид хоёрт нууж хаах юм байдаггүй болохоор манай хүн санаснаа хэлчихсэн нь тэр байх.

Энэ үгийг сонссоноосоо хойш өөртөө нэг л сэтгэл дундуур болчихлоо. Би гурав төрөхдөө гурвууланд нь өөрөөрөө төрсөн. Хань минь намайг хуурч, гомдоох зүйл нэг ч удаа хийж байгаагүй. Ажлаасаа яаран гэртээ ирдэг, хүүхдүүддээ амь. Магадгүй тэр минь надаас илүү сайхныг хүсэхдээ л ингэж хэлсэн байх гэж бодогддог болоод байна.

Би яах вэ. Сонин, сайтаас уншиж байхад хагалгааны аргаар хэвэндээ орж болдог л гэх юм. Бас тусгай дасгал байдаг л гэх юм. Найз хүүхнээсээ сонсч байсан, бас хийж ч үзсэн. Тэгээд нөхрөөсөө асуухаар ямар ч өөрчлөлт алга л гэх юм. Надад ч өөрчлөлт мэдрэгдэхгүй юм.

Над шиг ийм асуудалтай бүсгүйчүүд хэр олон байдаг бол. Та бүхэн сэтгэгдлээсээ надтай хуваалцаач.

12 Comments

  1. Gal badruun says:

    Comment ustgaad baival bichih shaardlaga alga. Hairan tsag

  2. Gal badruun says:

    Sain hani zayaajee chamd. Bitgii emzgel. Medeegui yavsnaas medsen havi deer shu. Odoo zalruulah l uldlee. Kegeliin dasgal. Laa. Mes zasal geed olon arga bn do. Oortoo ali ersdelguig ni songooroi. Amjilt

  3. sarnai says:

    би мэс заслын арга сонирхоод л бгаа АСЭ эмнэлэг дээр хийдэг юм бналдээ энэ зун хийлгэхээр болсон 1сая орчим болно дээр нь давсгаа сойлгоно гэж бодож бгаа нас явад ирэхээр шээс задгайрах өвчнөөс сэргийлэхийн тулд

  4. f says:

    zarim n bur aimaar zovlogoo ugjee mes zasalii argaar ynzluulch g shig hudlaa shuu utree bol bulchin oysonch ergej zadraa hevendee orchihno dasgal hii yuu sonin ym zuvldii 

  5. Uka says:

    Хүүхнүүдээ мэс заслын аргаар үтрээгээ битгий багасгаарай өөрт чинъ мас зовиуртай таашаал сайн мэдрэхээ байна бас буцаад задрана шүү. Эрхтэн чинъ булчин юм чинъ дасгал хий буцаад хэвэндээ орно.

  6. ... says:

    Өөрөө олон удаа төрсөн юм чинь мэдээж булчин нь сунана шүүдээ. Кегелийн дасгал маш урт хугацаа орно. Жил идэвхтэй зөв чармайлттай сайн хийвэл буцаад 18-тай жоохон охин шиг үтрээний булчин чинь чанга болно. Засардаг зүйл болохоор сэтгэлээр уналгүй дасалаа хийгээд байгаарай 🙂

  7. 123123 says:

    Санаа сэтгэлээр унаад байх юу байхавдээ… Нөхөртөө хайр нь дасгал хийж байгаа, миний хайр жаахан л тэсчих гээд үнэнээ л хэл. Тэгээд кегелийн дасгалаа хийгээд бай. Дасгал гэдэг чинь жаахан хийгээд үр дүнгээ өгчихдөг эд биш шүү дээ. Хугацаа орно. Ядаж хагас жил тасралтгүй хийж байж үр дүнд хүрнэ. Сэтгэлээр унах юм юу ч байхгүй ээ найзаа. Танай нөхөр чинь харин ч ёстой сайхан сэтгэлтэй, сайхан хүн байна. Иймхэн юман дээр чамайг ойлголгүй яахав. Эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө эмзэг шүү дээ. Энийгээ ойлгоод өөрөө сэтгэлээ барих хэрэгтэй. Тэгээд дасгалаа хий, өдөр бүхэн, цаг минут тутамд л дасгалаа хий. Нэг л мэдэхэд үнэхээр гоё бариу болно. Бас барих үедээ бариад суллах үедээ суллаж сурна. Асуудал байхгүй шүү дээ найз минь

  8. zzzzzzzzzzzzzz says:

    Tegwel tegeed ene SVAKOM intelligent ball geed ene bvteegdehvvniig abaad turshaad vzldee ai! Estoi iimerhvv zvil asuudal bish bolson tsag yed tehnik tehnoloi em beldmel geed olon olon arga bdg bolchood bna shvv

  9. Senny says:

    Шударга л хэлсэн байна шдээ. Чамд ингээд хэлж байгаа нь яамай даа тэгэхгүй эрэгтэй хүмүүс чинь өөр залуу охидуудтай орооцолдоод эхэлдэг шдээ. Доодохоо хагалгаа хийлгээд янзалчих тэгээд урьдын хэвээр сайхан байя гэж хэлж байна гэж ойлгоод эерэгээр хүлээж авсан нь дээр байх. 

  10. busgui says:

    1 say togrogoor mes zasliin argaar ongon bolgoj boldog bolsn bnlee. sunasan bor utree tsawiig ih goy tsairuuldag ch bolsn bnlee. teriig hiilgeechee. oortoo mongo zartsuul. oortoo mongo naadaggui emegtei hun ch suuld n tegj heluuldeg ym

  11. holy joy says:

    chamaig hairlaj, ueeltei ni untsaniig ch toohgui gerlej bhad talarhaagui bj iim ugnees ni uu sev ereed bgaamuu

  12. bbb says:

    setgeleer bitii unaa aztai busgvi bn sxn ch hani bn ingeed helj bnaa gdg chn hehe kegeliin dasgal gd neteer haigaad vz ih vr dvnteishvv td bs end tend magic ball ch bilvv vtree bagasgagch bdiin awaad heregle sariin dotor gehed goy bolchino ok

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.