Сэрэмжлүүлэг: Дахин цэцэрлэгийн хүүхэд хулгайлахыг завдсан уу

Гурав хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 11 настай хүүг хулгайлахыг завдсан гэх хэрэг нийгэмд шуугиан тарьж байна. Одоогоор энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хүү мэдүүлэг өгч байгаа бол сэжигтэн этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж. Тэгвэл Мико гэх эмэгтэй цахим хуудсандаа бас нэгэн сэрэмжлүүлэг тавьжээ.

Тэрбээр “Хүний наймаа биднээс хол биш яг дэргэд байна!!! Ойрын 3 хоногийн дотор гудамжинд хүүхэд хулгайлж авч явахыг завдсан хэрэг нэг удаа гарч Сүхбаатар дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа тухай мэдээллэж байгаа дээр өчигдөрхөн нэг найз маань залгаад эгчийнх нь хүүхдийг цэцэрлэгийнх нь хаалган дээр эмээг нь гутлаа өмсөх зуур нэг хүн авч явахыг завдсан гэж ярилаа.

Харин цэцэрлэг нь энэ талаараа битгий зарла, манай нэр хүндэд муу гэж уурлаж байгаа талаар утсаар хэлсэн юм. Ямартай ч хууль хяналтын байгууллагад мөн адил хандах нь зөв юм.

Ийм хэргийн чимээ гарч байгаа нь бидэнд нэг л зүйлийг хэлээд байна. Бид өөрсдөө үр хүүхдээ, дүүгээ харж хандаж байгаа л бол анхааралтай байж, аль болох бага насны хүүхдээ ганцааранг нь хол сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Дөнгөж 3, 4-р хүүхдээ хаа хол сургууль руу нь автобусанд суулгаад явуулчихдаг олон хүнийг мэднэ. 100% эрсдэлрүү өөрөө хүүхдээ хөтөлж аваачаад хийчихэж байгаа нь тэр шүү дээ. Эргэн тойрны хүмүүсийн мань аюулгүй байдал биднээс л хамаарна. Өөр хэнээс ч биш” гэж бичжээ.

Цагдаагийн байгууллагаас хэрвээ ийм үйлдэл гарсан бол олон нийтийн сүлжээнд эхэлж тавьж зар тараахдаа гол нь биш. Хамгийн түрүүнд Цагдаагийн 102 дугаар утсанд мэдэгдэж байхыг анхааруулсан юм.

О.Сайхан

1 Comment

  1. i says:

    odoo havar bolood medreliin ovchin n hodlood huuhed hulgailah magadlal ih shuu 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.