Португалийн алдарт хөлбөгчин Криштиану Роналдугийн төрсөн газар Майдера арлын нисэх онгоцны буудлыг түүний нэрэмжит болгож, Роналдугийн хүрэл хөшөөг босгожээ. Португалийн шигшээ багийн ахлагч, Испанийн эзэн хааны алдарт Реал Мадрид клубын шилдэг довтлогч Криштиану Роналду до Сантос Авейру 1985 оны 2-р сарын 5-ны өдөр Фанчал хотын Мадейра аралд мэндэлж байсан билээ.
Түүний төрсөн Майдера арлын нисэх онгоцны буудлын нэрийг “Airport Cristiano Ronaldo”буюу Криштиану Роналду нисэх онгоцны буудал хэмээн нэрийдэх болж, тухайн газартаа Роналдугийн толгойн хэсгийн хүрэл хөшөөг байрлуулсан байна.
Харамсалтай түүний хөшөө Кристиано Роналдотой огтхон ч төстэй байсангүй нь түүний шүтэн бишрэгчид, хөгжөөн дэмжигчдийг багагүй гонсойлгожээ. Дэлхийн сая сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийн соронзон болсон царайлаг Роналдог арай ч дээ гэмээр болхи урласан байж. Нээлтийн дараа түүний дэмжигчид тус хөшөөг интернэтээр нэлээдгүй шоглоод амжсан байна.
2 Comments
nuguu ax napaac sanxvv awna gedeg BATAA shig tsari bnuu gyui yuuuu?
Haha tataagaad haychlaa dood zurguudn kk. adilhan boloogvi bnoo