Хамгийн их араар тавьдаг өдөр лхагва гариг


Гэр бүлтэй 172 мянган хүнийг хамруулсан судалгааны үр дүнд шинжилгээ хийгээд мэргэжилтнүүд лхагва гаригт хүмүүс араар тавих нь элбэг байдгийг олж мэджээ. Энэ өдөр ханийнхаа араар тавьсан гэдгээ асуулгад хамрагдсан хүмүүсийн 18 хувь нь өгүүлэв.

Бусад өдрүүдэд илүү харагчдын хувь хэмжээ мэдэгдэхүйц бага байдаг гэнэ. Амралтын өдрүүдийг хүмүүс аль болох гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг байна.

Сексийн дутагдал араар тавилтын гол шалтгаан болдог аж. Арван гэр бүл тутмын нэгэнд нь дотно харилцаа бараг байдаггүй гэнэ. Америкийн ард иргэдийн 22 орчим хувь нь гэр бүлийнхээ араар тавьдаг бол Британид энэ үзүүлэлт 18 хувь, Хонконгт 16 хувь, Испанид 12 хувь, Францад есөн хувь, Итали болон Бразилд найман хувь байдаг юм байна.

1 Comment

  1. ggg says:

      МОНГОЛД   99%  АРААР ТАВИЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.