Хүний хэл амыг бодохоор гаргамааргүй санагдах юм

Сайн байцгаана уу. Би 35 настай 16 настай хүүгийн хамт амьдардаг. Хүүгийн минь аав 4 настай байхад нь хорвоогоос явсан тэр хэцүү өдөр одоо ч хүртэл санаанаас гардаггүй. Ямар ч гэсэн хүүгээ хойд эцгийн гар харуулалгүй бусдын жишгээр тогтсон ажил төрөлтэй амьдраад л явж байна даа. Ганцаараа дандаа байна гэж юу байхав дээ хааяа уулздаг ойлголцдог нэг залуутай болоод жил гаран болж байна. Даанч надаас 10 насаар дүү.

Бид 2 сарын өмнөөс харьцаагаа тасалсан нэгэнт амьдрахгүйгээс хэн хэнийхээ амьдралыг дэмий үрээд яахав гээд шийдвэр гаргасан. Тэгтэл энэ сард бие давхар болсноо мэдлээ. Нөгөө залуу маань утсаа солиод фэйсбүүкээсээ блок хийгээд надтай ямар ч холбоогүй болсон. Одоо энэ хүүхдээ яах вэ гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдээд насаа бодоод ганц хүүд минь хань юм даа гэж бодохоор гаргачихмаар, ганцаараа өсгөх бас хүний хэл амыг бодохоор гаргамааргүй санагдах юм. Би эцэг эхээсээ 2-лаа уг нь хүнд хүн илүүдэхгүй гэж бодох юм би яавал дээр вэ?

13 Comments

  1. Lulu says:

    Zahidliin ezend hvv chin oyutan uu? Eshvl togsoh angi uu? Ih surguulid hvvgee surgaj bolowsroltoi bolgohiin tuld ta 2t sanhvvgin hvndrel garah bhdaa ih l sn bodoj bj ooriinhoo zow gsn shiidwertee bat zogsooroi

  2. munhuu says:

    demii bizdee nas chin ch zaluu bn chamd hani boloh sain huntei uchirna ter ued l ur huuhedtei bolson n deer bhaa adilhan emegtei hunii huvid zuvluhud

  3. mimi says:

    би бас чамтай адилхан үе тэнгийн эмэгтэй байна. Үнэндээ одоо том болсон хүү та 2т дахиад хүн хэрэгтэй шүү.Хөөрхөн дүү гаргаж өгөөрэй. Би бас жирэмслэх болов уу гхээс айж байна. Би шууд гарганаа

  4. monhuu says:

    Гарсан хүүхэд чинь том болоод хөлийг чинь хучиж ганц хүүд чинь хань болох үед хэл ам хийж байсан хүмүүс бүгд газарт хэл амтайгаа хамт булаатай үхэцгээцэн илжрээд дуусаж байх байлгүй .

  5. Haluyn says:

    Hunii shees genu? Yamar muuhai heldgiin be chi uuruu teheer yu baihav iim baliar yumand ur huuhed buu zayagaasai

  6. Лол says:

    хүмүүсийн сэтгэгдлүүдийг хараад бхад энэ хүүхэд төрөөгүй бхдаа л ээждээ аль хэдийн өртэй болчихлоо. 10-Н жилийн дараа хэрэг болно, хоолтойгоо ирнэ, жаргаанаа ч гэх шиг. Төрсөн бүх хүүхдүүд эцэг эх жаргаадаг бсан бол монгол дэлхий дээрх диваажин болох блаа. Бүгд хоолтойгоо ирдэг бол монгол хүүхдүүд ихэнх нь ядуу өлсгөлөн амьдраад бгаан бол гэж бодогдох юм. Тэр хүүхдийг одоо чи надад хэрэг болох болсон хоол хийж хувцас угаа гэр цэвэрлэ би хөгшрөөд ядарч бна гэх юмуу. Тулга тойрсон амиа бодсон бэртэгчин паразит бодлуудтай хүмүүсийн үгэнд орж өөрийнхөө ч тэр хүүхдийн ирээдүйг баллаад хэрэггүй бх. Гол нь тэр хүүхдийг үнэхээр хайрлаж халамжилж бүх зүйлээр хангаж эцгийг нь ч гэсэн орлож чадах уу гэж өөрөөсөө асуу. Тэжээж чадахгүй эцгийг нь хайж бас нэг айлын амьдрал баллах вий. Сохор азанд найдах монгол сэтгэхүйнээсээ бид хэзээ салах юм болдоо

  7. Bi l bna says:

    Hunii shees ntr gej hutsahiimaa? Sheeseer hun bii bolgodogiig haana harsiim. Burhanii beleg. Garga daa busgui mine utluh tsagt jargaana aa huuhduud ni

  8. 1 says:

    Gargalgui yah ve. Chi harin ch ih aztai bshd. Udii nasand dahiad hezee olno gj hoishluulah ve dee.Huuhed oldohgui bgaa zunduu emegteichuud bn. Zaaval gargaarai

  9. Uurtsaih says:

    би эмэгтэй л дээ. Гэхдээ би чиний оронд байсан бол жирэмслэлтээс хамгаалах бсан. Бас эцэггүй хүүхэд хэзээ ч гаргахгүй. Овойж оцойсон их мөнгө хураагаагүй бол хэрэггүй л бх гэж бодож бна. Миний бодол шүү. 

  10. zaluu ... says:

    garga garga. hun boloh gej temuulj bgaa amitaniig… uuruu hooltoigoo irdeg yum gesen. Hunii hel amnaas aij hund zoriulj buu amidar uuriinhuuruu l amidar.

  11. v says:

     Хүний шээсээр цусаа хийнээ  ЭЦЭГГҮЙ 

  12. holy joy says:

    turuuleed, odinooroo usguj chadnaa gevel turuuleh ni zuv.
    harin chin uur etgeedees jiiba bolchood etseg heregtei bolonguut
    1jil yawaldsn zaluugaa etseg bolgohoor shiideegui buizaa?

  13. abagnale says:

    хүнд хүн илүүдэхгүй. Харин ч ханиндаа хүүхдүүд чамд 10 жилийн дараа хэрэг болно. Хүний хэл ам яахавдээ. Хэсэгдээ л ярина биз. Гарга гарга. Харин гаргачиаад нөгөө залуудаа мэдэгдэв дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.