Эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудалд яаж ханддаг вэ?

Сайн байна уу. Би жирийн л нэг залуу. Эхнэр хүүтэйгээ хамт амьдардаг. Миний амьдрал сайхан л байна. Гэхдээ сүүлийн үед нэг зүйлд санаа зовох боллоо.

14518826_10155205107529045_564542178_n

Тайлбарлавал их урт болох учир товчоор бичье. Юу гэхээр манай эхнэр өмнө миний сайн найзтай уулздаг байсан. Би ч мэдэж байсан ч үнэхээр хайртай учраас хамт сууж өдийг хүртэл сайхан л байна. Одоо харин эхнэр маань манай найзтай уулзахад яадаг бол гэсэн бодол төрөөд байдаг. Би ч нээх юм боддоггүй, би угаасаа өөрөө сайн болоод л энэ хүнийг авч суусан. Түүний хэнтэй байсан нь надад нээх хамаагүй. Өөр хүнтэй суусан ч тэр хүн миний мэдэхгүй өөр хэн нэгтэй уулздаг, үерхдэг л байсантай л адил зүйл байх.

Харин манай найз одоог болтол надтай холбоотой байдаг. Би ч найзтайгаа энгийн харилцаатай. Гэхдээ өдийг хүртэл эхнэр тэр хоёр миний хажууд харилцаж байгаагүй. Тийм болохоор эхнэрт минь эвгүй байдаг болов уу гээд би ч нээх хамт уулзаж байгаагүй найзтайгаа.

Уг нь бол нээх асуудал биш гэж надаа санагдаж байгаа ч эхнэрт маань ямар санагддаг бол гээд би нээх асуудаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудалд яаж ханддаг вэ?

6 Comments

  1. Дулаанаа says:

    Мэдээж эхнэрт чинь эвгүй байгаа Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр танай найз эхнэр хоерт чинь их бага гэлтгүй өөр дурсамжууд байгаа Чиний өмнө буруутай юм шиг санагдаж эвгүй л байгаа Тэгэхээр та 3 нэг дор уулзах гээд байх хэрэггүй гэж зөвлөе дөө Бүүр уулзмаар байвал өөр газарт хоеулаа л уулзахгүй юу даа Хэн хэнд чинь амар Харин чи бол үнэхээр уужуу дотортой жинхэнэ сайхан эр нөхөр байна даа энэ хэвээрээ байж эхнэрээ сайн ойлгож байгаарай амжилт 

  2. Зочин says:

    Зссс юунд нь санаа зовдын урьдын явдал одоо ямар хамаа байнаа нэгт болоол өнгөрсөн болсон явдлыг бодоол санаа зовох л байсын бол анхнаасаа суух ч хэрэггүй штэ.амьдралд ямарч ач холбогдолгүй шал дэмий юмыг бол хог новштой хогийн саванд хийгээд ирээдүйгээ л харж цоглог л амьдрах хэрэгтэй штэ. Ганц л амьдрана.өнгөрсөн юм бол өнгөрсөндөө хар бараан дурсамжийг бол ой санамжнаасаа устгаад гэрэл гэгээтэй дурсамжаа л мэрж идэж амьдрах хэрэгтэй штэ.энэ бол миний л бодол.

  3. дин дон says:

    Ийм асуудал надад бгаагүй болохоор хэлж мэдэхгүй бна. Хооронд нь тааралдуулахгүй байвал хэн хэнд нь амар байлгүйдээ

  4. Hulan says:

    Toodguil yum shig bnle shd manai nuhriin nz neg ohintoi 2 jil gariu uerhsen baingal sallaa niilleel gedgiin daraa ni nuhurteigee yavj bgaad gudmand uur bas nz ni nuguu ohintoi hutlultsuud hairaa mairaa gechihsen jiremsen yavj bsn gaihaad nuhruusuu asuusan chin turuuguus salchihsan muugiitei suuchihsan gesen odoo haayaa nzuudiin uulzalt bolohoor  nuguu ohin ni baingal hamt ireed huuchin ex-teigee zeregtseed buu halaad suuj bga haragddagiin

  5. xxx says:

    шал дэмий юм бодож гиюүрч суух юм. сайн нөхөр хөөрхөн хүүгээ гээд өөр юм бодохгүй байгаа шд эхнэр чинь. тааралдсан ч асуудал биш, мэндлээд л энгийн л байна шд. өөртөө итгэлтэй бай өөр бодох юм алга уу

  6. Бурхан says:

    Эрэгтэй болохоор сайн мэдэхгүй юм. Хэн хэнээс чинь санаа зовдог л биз…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.