Эхнэртэйгээ эв найртай, аз жаргалтай амьдрахын нууц


Нэгэн өдөр ухаант эр дээр нэг залуу ирээд. Та яаж эхнэртэйгээ эв найртай аз жаргалтай амьдраад байна? Таныг бүгд хүндлэн зөвлөгөө авах юм. Нууц нь юунд байна?” гэж асуув. Ухаант эр инээмсэглээд гэргийгээ дуудаж гэнэ. Өрөөнд үзэсгэлэнтэй аз жаргалаар бялхсан бүсгүй орж иржээ.

14518238_10155205030129045_892418876_n

– Хонгор минь юу болов?
– Хайрт минь чи надад жигнэмэг хийгээд өгөөч. Явж зуурмагаа бэлдээд ир.
– За
Тэгээд 20 минутын дараа эхнэр нь орж ирээд жигнэмэг бэлэн болсон гэж нөхөртөө хэлэв.
– Жигнэмэг дээрээ манай гэрийн хамгийн амттай тосыг нэмээд дээрээс нь хүүгийнхээ төрсөн өдрийн бялуунд хийнэ гэж хадгалсан самраа хийчих.
– за ойлголоо
Тэгээд мөн адил 10 минутын дараа орж ирээд бэлэн болсон гэж нөхөртөө хэлэв.
– дээрээс нь нэмээд манай цэцэргэлт ургаж байгаа жимснээс түүж хийгээд жигнээрэй
– за гэж эхнэр нь хэлээд гараад явав.
Хагас цагийн дараа тэр гартаа бэлэн болсон жигнэмэг барьсаар орж ирэв.
– мэдээж бид үүнийг идэхгүй гэж нөхөр хэлэв. Гудамжинд байгаа гахайнуудад өг.
– за гэж хэлээд эхнэр нь гараад явав.
Зочин мэл гайхаж шоконд оров. Ийм зүйл байж болно гэж үү? Нөхрийнхөө үгнээс нэг ч зөрсөнгүй, бүхнийг хэлснээр нь хийлээ гэж үү. Тэгээд тэр залуу гэртээ туршиж үзэхээр шийдэв. Тэгээр гэртээ ороход эхнэр нь найз бүсгүйчүүдтэйгээ ширээний тоглоом тоглоод инээлдээд сууж байв.
Залуу: -Эхнээр! гэж дуудав
– Би завгүй байна гэж зочны өрөөнөөс эхнэр нь орилох сонсогдов.
-Эхнээр!
– 10 минутын дараа эхнэр нь гарч ирэв.
– Яасан? чамд юу хэрэгтэй юм?
– Зуурмаг бэлд. Жигнэмэг хийнэ.
– Турж үхлээ юу? Гэрээр дүүрэн идэх юм байна. Тэгээд ч би завгүй байна.
– Зуурмаг бэлд гэж би хэлсэн шүү!
Эхнэр нь бөөн уур гарч яваад хагас цагийн дараа зуурмаг бэлэн болсон тухай орилох шахан хэлэв.
– Зуурмаг дээрээ хамгийн сайн тос бас самар нэмээд хий.
– Чи галзуураа юу. Хоёр хоногийн дараа миний дүү охины хурим болно, энэ самар бялуу хийхэд хэрэгтэй.
– Зүгээр миний хэлснээр хий.
Эхнэр нь зуурмагандаа самарнаас талын хийгээд нөхөр дээрээ ирж хэлэв.
– Одоо дээр нь жимс хий.
– Чи солиороо юу. Хайран жимс.
– Жимс нэмж хий гэсэн шүү. Тэгээд жигнэ.
Хагас цагийн дараа эхнэр нь бэлэн болсон жигнэмэгийн авчраад: Одоо тэгээд чи үүнийг идэх юм биздээ?
– Би идэхгүй. Гаргаж гахайнд өг.
– Чи юу гээч… гэж эхнэр нь бачимдан уурлаад, дуртай юм бол өөрөө гарч гахайнуудаа хооллоо.
Хаалга тас хийх чимээ гарч өөрийнхөө өрөөнд оров. Хэд хоногийн дараа нөхрөө найз бүсгүйчүүддээ шоолон ярьж байхыг сэм сонсов. Тэгээд залуу ухаант эр дээр эргэж очихоор шийдэв.
– Яаж, Чухам яаж чи үүнийг хийж чадваа, танай эхнэр чиний хэлсэн бүгдийг үг дуугуй хийсэн, харин манай эхнэр хэрүүл хийж одоо болтол намайг шоолсоор байна гэж залуу үүдээр орж ирээд хувцсаа ч тайлалгүй асуув.
– Бүх юм энгийн. Би би эхнэрээ загнаж бас тушаадаггүй. Би түүнийгээ хайрлдаг хамгаалдаг, хэзээд түүнийхээ талд зогсдог. Эхнэр минь миний гэр бүлийн минь амь үндэс.
– Одоо тэгвэл би яах вэ? Өөр эхнэр авдаг юм билүү?
– Наад арга чинь хамгийн амархан боловч чамайг хамгаас илүү гунигтай үр дагаварт хүргэх арга. Чамд болон чиний эхнэрт бие биенийгээ хүндлэж сурах хэрэгтэй юм байна. Үүний тулд чи эхлэж эхнэрээ аз жаргалтай байлгах бүхнийг хийх хэрэгтэй
– Тиймээ. Би бүхий чадлаараа зүтгэж байгаа шүүдээ.
– Тэгвэл эхнэр чинь аз жаргалтай байна уу? Та нар бие биенээ хайрлаж халамжлан хамтдаа жаргах гэж гэр бүл болсон. Харин үүний оронд хэрүүл маргаан хийж, ар нуруугаар бие биенээ муулж байна.
Залуу гүн бодолд орж гэрийн зүг алхав. Гэртээ харих замдаа сарнай цэцэг харав. Яаг л ийм сарнай цэцгээр дамжин эхнэрээ өөртөө дурлуулж байснаа санав. Өдөр бүр, ямар ч улирал байсан нэг ширхэг сарнай цэцэг өгдөг байж дээ. Ер нь хэзээ би сүүлд түүндээ цэцэг өглөө гэж бодон, санах гээд чадсангүй. Тэгээд тэр нэг ширхэг сарнай аваад гэртээ харив. Гэрт бүгд унтсан байжээ. Тэрээр эхнэрээ сэрээлгүй орны хажууд сарнай цэцэг тавиад унтаад өгөв. Өглөө нь түүнийг өнгөрсөн олон жилийн хугацаанд анх удаа өглөөний цай, нүд нь аз жаргалаар гэрэлтсэн үзэсгэлэнтэй бүсгүй хоёр орных нь хажууд угтав. Эхнэр нь түүнийг олон жилийн өмнөх шигээ чанга тэврээд зөөлнөөр үнсэв. Ингээд залуу хэрэггүй зүйл хийхээ больж хамаг чадлаараа эхнэрээ аз жаргалтай байлгах бүхий л зүйлийг хийх болов. Эхнэр нь ч мөн адил гэртээ хийх зүйлээ олж ядан байхаа больж, нөхөртөө дуртай хоолийн хийж бүхнийг нөхөртөө зориулах болжээ.
Олон жил өнгөрч, гэрийнх нь хаалгийг нэгэн залуу тогшин орж ирэв.
– Би таныг эхнэрээ их дуулгавартай байлгаж, маш сайн удирддаг гэж сонслоо. Харин би нэг л болж өгөхгүй юм. Бүх мөнгийг минь үрж, үргэлж хүйтэн хөндий, миний үгийг ер сонсохгүй юм. Таны нууц нь юунд байна? Би зөндөө ном зөвлөгөө уншиж хэрэгжүүлсэн. Үр дүн нэг ч алга.
Гэрийн эзэн инээмсэглээд.
– Зочин минь манайд ор. Гэргий минь яаг жигнэмэг хийх гэж байлаа…

1 Comment

  1. Marka says:

    Zuw zuw

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.