Эхнэрээ хуурч үзээгүй ариун нандин хайр энэ хорвоо дээр байдаггүй гэж үү…


Сайн байцгаана уу? Би саяхныг хүртэл өөрийгөө азтай бүсгүй гэж бодож явдаг байлаа. Учир нь миний нөхөр хүүхэн шуухан гээд яваад байдаггүй намайг хол хэдэн сар байсан ч үнэнч байж чаддаг сайн хүнтэй учирсан гэж баярлаж би ч гэсэн түүндээ үнэн ч байна гэж өөртөө амлаж үнэнчээр явдаг байлаа.

14518238_10155205030129045_892418876_n

Гэтэл үгүй байжээ. Бид анх 2008 онд танилцсан юм. Тэгээд 2009 онд би жирэмсэн болсон тэгээд л 2009 оны зургаадугаар сард хоёулаа хоёр талд болж, тэр нутагтаа ажил хийж араас чинь очино гээд л, би гэр лүүгээ явж төрнө гээд л явцгаасан. Түүнээс хойш манай нөхөр нэг хүүхэнтэй /хамт ажилладаг/ танилцаад харилцаатай болжээ. 2009-2015 он хүртэл намайг хотруу ажил сургууль гээд л явах үеүүдэд уулздаг. Тэр хүүхэн нь хоёр хүүхэдтэй нөхөргүй, нөхөр нь нас барсан хүүхэн юм байна лээ.

Чи нууц амрагтай байсан гэхээр “нууц амраг биш ээ зүгээр л хэрэгцээгээ хангаж байсан” гэх юм би юу гэж ойлгох уу. Бас тэр хүүхэнтэйгээ сексийг их чөлөөтэй хийдэг, надтай бол хүндлээд янз бүр байж чаддаггүй гэнэ. Галзуурах гээд ч галзуурч чадахгүй уучлах гээд ч уучилж чадахгүй хэцүү гэхэд ч багадахаар байна. Ийм үед яах ёстой бэ?  Энэ секс гэдэг чинь хүний хайр сэтгэлийг уландаа гишгэж хаяж чадахаар тийм чухал эд мөн байсан гэж үү? Тэгээд л дандаа салъя, зайлмаар байна, явмаар байна гээд заримдаа явдаг.

Хүүхэд байгаагүй бол аль эрт надаас салах байсныг нь би яс махандаа тултал мэднэ. “Хүүхдээ л элэг бүтэн байлгая, энэ бид хоёрын муудалцах намайг гомдоох юу ч биш” гээд бардам зангаа гээж сүүлийн хэдэн жил өөрөө л араас нь гуйж амьдарсаар ирсэн. Нэг удаа хүүхдээ ч алдсан. Хормойн бузраас болж үр хүүхдээ алдсан гэж би боддог. Эрэгтэй хүмүүс үүнийг уншиж байгаа бол чин үнэнээ хэлээч. Эр хүн бүр тэр хүний хэлснээр эхнэрээсээ өөр хүүхэнтэй унтдаг уу бас унтахыг хүсдэг юм уу. Тийм бол яагаад. Аан бас эхнэрээ хуурч үзээгүй ариун нандин хайр энэ хорвоо дээр байдаггүй гэж үү. Надад хэлээч зөвлөөч би одоо яах ёстой бэ?

23 Comments

  1. Хүнийг эр хүн эмэгтэй хүн гэж бодож болохгүй эмэгтэй ч бай эрэгтэй ч бай адилхан шүү хүмүүсээ бүгд дотороо нууцхан хүсэлтэй явдаг эрчүүд л адгуусан чанартай байдаг юм биш шүү эмэгтэйчүүд бас л адилхан эцсийн эцэст хүн л бол хүн шүү хүмүүсээ.тийм болохоор үр хүүхэдүүдээ өнчирүүлж босгосон амьдралаа битгий нураагаарай амьдрал богинохон шүү.

  2. Khuts says:

    Sanhuugeer tuslaach gesen hund: Khuts

  3. monhgerel says:

    Sanhvvgeer tuslaach 99601718

  4. Маргэөсиолшрхх says:

    Сэкс таарахгүй болохоор нууц амрагтай болсон энэ тэр гэдэг бол шал худлаа. Амьдрал сэкс юм уу? Ер нь сэтгэцийн гэмтэй, эсвэл гэр бүлийн проблемтэй хүмүүс гэр бүлээс гадуур асуудалд орооцолдож бузар чирч явдаг нждэг нь үнэн. Нэг их өөрийгөө зөвтгөх гэсэн хүмүүс. Сэтгэл судлаач дээр очицгоо.

  5. lllllllllllllllll says:

     Bi bna ehneree araar tawij bgaagvi  10jil hamt amidarch bna 

  6. kkk says:

    bi ger bulees gaduurh hariltsaag izen yaddag bailaa uchir nohor maani araar tavij barigdaad terig martah gej heden jil hiicheesen getel neg zaluu amidrald orj ireed bi nohortoo gomdhoo bolison za za ingeed gadurh hariltsaa bdg yum bn gej bodson nohor maani sexd idevhgui negen l bi uilee uzej baij 10-14 honogt ganst hiine 2-3 min hurehgui tavichi a tegeed dahij hiiye geheer bosohgui tegeed 4 jil barag sexgui yavaad neg zaluutai taniltsan tegeed sex bol zugeer hool yum bn gej bodson gert ideh yumbhgui bol garaad l idne sh dee neg hooloo ideed baival zalhana yag tuuntei adilhan 

  7. ... says:

    Эр хүнд итгэх хамгийн хэцүү санагддаг. Миний өнгөрсөн хугацаанд надтай учирсан миний танил нэг ч эр хүн гэр бүлдээ үнэнч байгаагүйээ. Миний таних нэг залуу лав эхнэртэй хэрнээ секс таардаггүй тэрнээс бол би гэр бүлээсээ холдохгүй гэж хэлж билээ. Би үнэнч эр хүн хараагүй болохоор эр хүнд итгэж чадахгүй болчихжээ. Нийгэм хүнийг ийм л болгож байна шүүдээ. Эмэгтэй хүн өөрийгөө л нэн тэргүүнд хайрлахгүй юм бол ямар ч эр хүн чамайг хайрлахгүйм шүү. Өөрөө л эрүүл саруул юмыг ялгаж салгаж асуудалгүй амьдрахыг бодоцгоо бүсгүйчүүдээ. Одоог хүртэл эр хүн яагаад үлгэр жишээ эхнэрээ хуурдаггүй тийм байж болдоггүйг ойлгохгүй л явандаа. Бодвол хэт хувиа хичээсэн юм болвуу л гэсэн дүгнэлт хийх байна.

  8. учрыг олъё-д says:

    Би залуу бхдаа мэдээж гэр бүлээс гадуурх харьцаанд маш дургүй блаа. Даанч нөхөр болох хүн маань эр эмийн харьцаанд төрөлхийн чадвар чалх муутай нэгэн байж таараад бараг хорин жил тэссэний эцэст нууц амрагтай болсон эрж хайсны үр дүнд гайхалтай залуутай учирсан. Нөхөр  биеийн таашаал өгч чадахгүй ч сэтгэлийн таашаал өгдөг бсан бол би ийм шийдвэр гаргахгүй л бсан байх. Нууц амраггүй бхдаа дандаа ханиад хүрч эмнээс салдгүй блаа. Схан тавьж таашаал авдаг болсноос хойш энэ өвөл гэхэд ганц ч удаа ханиад хүрэлгүй өвлийг өнтэй давлаа ххэ. 

  9. 9k says:

    Tiim erchuud zunduu baidag yum bilee. Yos surtahuun, uhamsar mash undurtei tsuuhun hed n l baidag daa

  10. эни says:

    байдаг л юм дөө. яалт ч бхгүй гэр бүлээ аваал үлдэнэ яахав нөхөр чинь өөрөө сална гээл явдаг бол явуулчаач чи тэрэнгүй амьдарсаар л ирсийн бна шд сэтгэлий нь аргамжвал бие нь хаа холдохов дээ

  11. Zzzzzz says:

    За тэгвэл би байна. Одоо 40 гарсан. Эхнэр авахасаа өмнө хэд хэдэн хүүхэнтэй учирч явлаа. Энд тэнд үсчсэн 20иод нас шүү дээ. Тэгж яваад танил эгч маань манай эхнэр бид 2 ыг танилцуулсан юм. Эхнэр маань хөдөөний ёстой л эгэл даруухан, байгаа байдал нь миний зүрх сэтгэлийг булгилуулж орхисон юм. Гоёж гоодсон хотын охин биш. Бага зэргийн улаан хацартай тэр бүсгүйг хараад ёстой л монголын сайхан сарангуа бүсгүй гэж энэ байх даа гэж бодож билээ. Бид хоёр юу ч үгүй хоосон нийлж, гадаадад 10 орчим жил амьдраад монголдоо ирсэн. Аз жаргалтай амьдарч байна. Амьдрал бол цав цагаан цаас. Түүн дээр хар бэх дусаавал хэзээ ч арилахгүйгээр гүн шингэдэг. Муу муухай үйл хөдлөл цаасан дээрхи хар өнгийн тоог улам нэмж, гэр бүлийн аз жаргалаас хумсалж, муу муухайг дууддаг. Гэр бүлдээ үнэнч байцгаа. Хайр бол хамгийн агуу их хүч. Түүнийг юу ч дийлэхгүй.

  12. гэр бүлээс гадуур харьцаанд ер орж байгаагүй хүн гэж байна уу. зарим эхнэрүүд нууц амраг байх ёсгүй энэ тэр гээд л ярьдаг. Тэгсэн атлаа аятайхан эр хараад инээд алдаад дуу нь өөр болоод ирэх нь яана. Цаадах нь өддөг эсэх нь юу юм. Нөгөө эр нь Дон Жуан байгаад эвтэй аргаар үзвэл татгалзах эм хүн гэж байдаг юм уу. Хүүхнүүдээ хариулаач. Яг үнэнээсээ. Гэр бүлээсээ гадуур хүнтэй болох гээд дон шүгэлээд эрээд явдаг нь харин цөөвтөр байх. Гэхдээ амьдралдаа нэг буюу хэсэг удаа “сайхан” учралтай тулгараагүй насыг өнгөрөөсөн хүн байхгүй гэж бодно. Надад бичээч. Би зохиол бичих дуртай. Эмэгтэй хүний философийг мэдмээр байна

  13. dudu_15s@yahoo.com says:

    zowlogoo awj bolnoo chat me

  14. Gravatar says:

    Zaadaa Bataa dohuulleedee taminee.

  15. conc says:

    HERWEE BI CHINII OROND BSAN BOL SHUUD L SALNA. CHI IIM NUHURUU HULEEN ZUWSHUURCH AMIDRANA GDG UNEHEER NASAN TURSHIIN ZOWLON SHUU. CHI TSORIIN GANTS, SAIHAN HUUHDIIN EEJ. GHDEE BOD CHINII GER BULIIN AZ JARGALIIG UUR HEN NEGEN HUWAALTSAJ BN. EDLEH BSAN ED UMSUH BSAN HUWTSAS AMTLAH BSAN AMT GER BULTEIGEE AZ JARGALTAI BH BSAN HALUUN DULAAN UUR AMISGAL. TER BUHNIIG TER HUUHEN BULAAJ BGAAG HAR. CHI AMIDRALAA GER BULEE GD UURIIGUU GARGUUND N HAYAD YAH UM HEN CHAMAIG OILGONO GJ. HEN NEGNIIG HZEE IREH BOL GJ HULEESNEES HENIIG CH HULEEHGUI BH N SETGEL UNEHEER AMARDAG UM SHUU. DEER N CHMAIG OGT HUNDLEHGUI BGAA TER NOWSH UNEHEER DAWARTSAN BN . SETGELEE HANATAL TSOHIJ ZODOOD UURAA BARAGDTAL TERENLUU ORILJ AMIDRALAA DUUSSANIIG SHUUD L HEL L DEE . BUH UM N IL TOD TSAGAANDAA GARTSAN IIM DOROMJLOL HURTEED SUUH SAIHAN GJUU. GUU SHDE HAIR HZEE NEG UDUR MARTAGDAJ CHMAIG OHINIIG CHIN GH UUR NEGEN HAIR IRNE. HUNEER HAIRLUULJ HAIRLAJ AMIDARDAG .ERCHUUD UURSDIIGUU ARAATAN SHINJTEI BOLHOOROO OLON HUUHEN SHAADAG GJ HELDEG. GHDEE GUU L BHGUI YU HUN TURLUHTUN UHAANAARAA ARAATNAAS YALGARDAG. HUN NEG L HAIRAA OLWOL NASAN TURSHDAA HAIRLAJ HAIRLUULJ NEG HOSTOIGOO NASIIG ELEEDEG TIIM L AMITAN TIIM BOLHOOR UURIIGUU OHINOO BODOOD BUSDIIN ATAARHLIIG TURTUL INEEJ JARGALTAI AMIDAR BUSGUI MIN. CHINII NUHUR CHAMD ODOO AZ JARGAL BISH ZOWLON L CHIRJ IRNE GDGIIG OILGO. CHI UURIIGUU ERCHIL HUCHTEI BAIGARAI.

  16. Bataa says:

    Би эхнэрээ хэзээ ч араар нь тавихгүй гэж боддог байсан шүү. Даан ч тэр минь дэндүү идэвхи муутай бас шинэлэг зүйлд туйлын дургүй. Магадгүй надад асуудал байж болох ч би тал бүрээр энэ талын асуудлаа сайжруулах гэж оролддог. Гэвч нөгөө талаас ямар ч идэвхи байхгүй. Тиймээс нэг учраа нь “таараад” өөр хүүхэнтэй үзсэн. Үүний дараа надад асуудал ер нь бараг байхгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн дээ. Түүнээс хойш хэд ч уулзав бас өөр ганц хоёрыг дундуур нь амжуулжуулчихсан ч байх шиг. Гол нь гэр бүлээ гэх сэтгэл эхнэрээ хайрлах сэтгэл хэвээрээ. Ийм алхам хийсэн маань ганцхан бие махбодь гэхээс гадна өөрийн сексийн фантазийг биелүүлэх учиртай юм байлгүй дэ. Харин энэ бүх зүйлийг эхнэртэйгээ хийж туршиж үзвэл дээдийн жаргал болох байх. Даанчиг тэр минь үнэхээр идэвхгүй юм даа.

    Нэг онигоо санаанд орчихлоо. Хэрэв хаа нэгтээ гар хангалаг хийж байгаа эр хүнтэй таарвал битгий гайхаарай наад нөхөр чинь гэр бүлтэй, эхнэртэй хүн гэдэг нь ойлгомжтой тул битгий саад хийгээрэй гэдэг хаха

  17. marka says:

    Er ch geltgui huuhnuud ch bas nuhriinhuu araar heden zuugaaraa tavij yavna tsaana chin. Odoo niigem uur tiishee hazaisan. Unench hair gej baihgui bolson. Sex davalgaanii erin ireed bn tsaana chin. 

  18. irgen says:

    baragdaagui ni unench barigdsan ni zavhai ni bolno, er em bugd adil adguustai iluu oir yum da

  19. зочин says:

    Хүн ухаанаасаа л болно шдэ,үнэнч эрчүүд байгаа байгаа,хайр сэтгэл эхнэртээ үнэнч хүмүүс яагаад байхгүй гэж,за тэгээд бусад руу явлаач эхнэр хүүхэдээ эхэнд нь тавьдаг байвал бас өөр биз дээ.Танай хар юм нэг өлөв долов хийсэн хүний юманд дуртай өөдгүй амьтан бна даа.Өө тоохгүй л өөрөө.өөрийгаэ өөд татаад өөдрөг амьдраад байхгүй юу даа.Нэгэнт мэдсэнээс хойш битгий гуй улам давраад яршиг л бна гэсэн шиг бардам бай хө.

  20. Zochin says:

    Tiimee, buh erchuuded ehnerees n oor untsan huuhnuud bdag. Harin ger bulee huvaagaad yavaad bnauu esvel zuvhun sex bsanuu gedeg chuhal. Er n bol ehnerteigee hiij chaddaggui sexee oor emegteitei hiij chaddag. Jishee n manai ehner huhduggui, durgui. getel bi bas huhuulmeer bna

  21. gere says:

    Heleed yu gehev… yg minii bodood emzegleed bgaag bichsen bna. Nuhur bid 2 amidraad 3 jil orchim bolj bgaa. Huuhed olohgui bj bj jiliin umnu ashgui jiremsen bolj sayhan huurhun ohintoi bolson. Face-ee neegeed orhitson bhaar ni messengerluu ni orood hartal hed heden ohiduudtai yu bna, yu hiijiin geed neeh surhii buu halsan bhiin… Bi teriig ni helj heseg heruul hiitel… Za yun surtei yum. Gants neg yu yaval yana l biz, teglee geed ta 2oos yvchih geed bgaa bish… geed er toohgui yum. Bi buur yu heleh yah iihee ch medehgui bolchood bna. Helsneer ni duraar ni tavih hetsuu. Hardaad murduj mushguud bh ch hetsuu yamaar ch yum dee medeh yum alga bolchood bna. Yaval deer bdgiim boloo… Ohinoo nylh nylzrai bhad ni heruulgui bmaar bh yum. Teglee geed uuriig ni oilgoj demjij bna geed bodchih vii dee. 

  22. hun huneeree baiy says:

    Нууц амрагуудыг ил болгоод хаяад яв. Нууц байсан улсууд илээр амьдраад буцаад л энэ амьдрал юмчинь эргээд тэнэг царайлаад ичих нүүргүй хүрээд ирнэ. Тэр хүүхэн ч тэр танай нөхөр ч тэр нууц биш байнга цуг амьдраад ирэхээр аяндаа нэг нэгэнтэйгээ таарахгүй нөхөр чинь чамайг гуйгаад хүрээд ирнэ. чи араас нь гүйгээд байхаар тэр хүүхэн байхгүй бол чи байна чи байхгүй бол тэр байна гээд чамайг нөөцөнд үлдээгээд байдаг юм байна лээ. хүний нөөц болж байхаар яадагий их бодож 4,5 сар л нөхрөө санана хүснэ биз сэтгэлгүй бие байлгаж байхаар бие ч үгүй сэтгэл ч үгүй байсан нь дээр гээд өөрийгөө чагнаад үзээч хө. Салах зөв санаа биш ч гэсэн өөрийгөө хайрлаагүй хүнийг хүн хайрладаггүй гэж үнэн үг шүү дээ. ӨӨӨ бас явалдахгүй ч гэсэн өөр хүүхэнд хамаг сэтгэл зүрхээ өгчихсөн гэхээр бүр л хэцүү юм байна лээ. гол горойгоол юуны төлөө яах гэж амьдарснаа ч ойлгохгүй хэцүү хэцүүүв ер нь яагаад заавал хүн гэр бүлээс гадуур харилцаатай байх ёстойг ойлгохгүй л байгаа юм даа.

  23. unen says:

    tiimee er khund ger bul kair setgeld khamaaralgui sex baidag baikh ch estoi baisaar ch baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.