ЯМАР ЭМЭГТЭЙЧҮҮД ОРОНДОО ХАМГИЙН САЙН БАЙДАГ ВЭ?

Эмэгтэй хүн болгон л үүнийг мэдэхийг хүсдэг: “Би сексдээ хэр бол?”. Хайртын чинь сонирхол даруухан, халуухан хоёрын аль нь ч байлаа гэсэн энэ 7 шинжийг харуулж байвал чи түүний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд гэсэн үг.

1. Тэр сексийн үед гараа атгаж, хөлийн хуруугаа атийлгаж байвал…

Эрчүүдийн энэ орчлонгоос тасарсны эхний шинж тэмдэг нь хөл, гарын зангидалт юм. Хэрвээ тэр сексийн үед энэ үйлдлийг хийхийг харвал “утсын чинээ улаан амь”-наасаа зуурч, хэтэрхий их таашаалаасаа болоод үхчихгүйн тулд тэмцэж байгаагийн дохио. Өөрөөр хэлбэл, чиний хөдөлгөөн, ур чадвар түүнд дэндүү их таалагдаж байна.

2. Дөнгөж дуусмагцаа дараагийнхаа секс рүү яарч байвал…

Хэрвээ тэр ханаж цадахаа мэдэхгүй хүүхэд шиг аашилж, “найз” нь босох тэнхэлгүй болчихоод байхад хүртэл өөрөө улайран дайрч байвал чи түүнд өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй сайхан амтыг мэдрүүлжээ. Дөнгөж сая хийгээд дууссан сексээ бодохын төдийд сэрэл нь хөдөлж байгаа учраас тэр шууд үргэлжлүүлэхийг хүсч байна. Тиймээс өөрийгөө урамшуулаарай охин минь, чи зөв хийж байна!

3. Сексийн дараа тэр нэг л сээтэгнүүр болчихвол…

Сая “болоод өнгөрсөн явдал”-ын талаар бодлоо зогсоож чадахгүй байгаагийнх нь бас нэг шинж бол сээтэгнүүр үг яриа юм. Олон эрчүүд сайхан мэдрэмж авсныхаа дараа ямар их таалагдсанаа илэрхийлэхийн тулд халуухан, нууцлаг үгс хэлдэг. Ингэснээр цаагуураа дараагийн сексийн хугацааг наашлуулмаар байгаагаа ч бас илтгэдэг аж.

4. Тэр маргаашжингаа чиний биеэс гараа салгаагүй бол…

Сайхан сексийн маргааш эрчүүд хүрэлцэх тал дээр илүү мэдрэмтгий болдог учраас гараа удирдаж чаддаггүй. Нэг л мэдэхэд түүний гар чиний бүсэлхий, цаашлаад өгзөг рүү “гүйчихээд” байх болно.

5. “Гайхалтай байлаа” гэж тэр хэлвэл…

Хэт ойлгомжтой шинж тэмдэг юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ гол санаа нь, эрчүүд хэзээ ч эелдэг байхын тулд эсвэл санаа зовсондоо сексийг сайхан байсан гэж худал ярьдаг хүмүүс биш (Тэд чинь биднээс өөр шүү дээ). Чи үнэхээр ухаан санааг нь эзэмдэж чадсан учраас л тэр үүнийг хэлж байна. Бас дараагийн учралыг мөрөөдөж байна.

6. Чамд ч бас түүнтэй хийсэн секс таалагдсан бол…

Хэрвээ чамд эвгүй, тааламжгүй байсан бол түүнд ч бас тэгж санагдсан байх. Харин чамд халуун янаг мэдрэмж төрсөн бол түүний хувьд ч бас тэр шөнө мартагдахааргүй байсан гэдэгт итгэлтэй байгаарай. Магадгүй эмэгтэйчүүдийн хувьд сексдээ хэр гэдгээ тааж мэдэх хамгийн энгийн арга бол өөрөө түүнээсээ таашаал авч чаддаг эсэх юм.

7. Тэр үе үе шинэ хөдөлгөөн туршиж үзэж байвал…

Ихэнх эрчүүд байгалиасаа өрсөлдөж, өөрийнхөө хэн болохыг харуулах дуртай байдаг. Чиний хийж байгаа зүйлс түүнийг солиоруулах шахсан бол тэр хариуд нь чамд ч бас сонирхолтой, санаанд багтамгүй “үзүүлбэр” үзүүлэхийг хүснэ. Хэрвээ тэр урьд хожид харагдаж байгаагүй шинэ зүйлсийг туршиж үзэж байвал тэр чамайг ч бас чадах чинээгээрээ жаргаахыг хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.