12 долоо хоногтой авахуулж болох уу?

Сайн байцгаана уу? Би одоо 26 настай. Одоо 12 долоо хоногтой жирэмсэн. Энэ миний анхны жирэмслэлт. Жирэмсэн гэдгээ саяхан мэдсэн болохоор эмчийн хяналтад ороогүй байгаа. Найз залуу маань жирэмсэн гэдгийг минь мэдсэнээс хойш хүүхдээ авахуул, би эхнэр хүүхэдтэй, тэд хөдөө амьдардаг гээд 2 хүүхдийнхээ зургийг харууллаа. Би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихоод байна.

Ядаж байхад би их ховор мэргэжилтэй, мэргэжлийн ажил олдохгүй, хүмүүсийн зараалын ажилд тусалж гүйсээр тогтсон ажилгүй, хурааж хуримтлуулсан мөнгө төгрөггүй хэцүүхэн л байна. Аав ээж минь их хатуу хүмүүс, өөрсдийгөө яая гэж байхад жирэмсэн би одоо яах вэ гээд толгойгоо гашилгаад л, айгаад л сууж байна.

Та нараас асуух зүйл гэвэл одоо 12 долоо хоногтой хүүхдийг авахуулж болдог болов уу? Хаана хамгийн найдвартай, дараа нь үүсэх эрсдэл бага байх талаар зөвлөгөө өгөөч.

16 Comments

  1. MglausCom says:

    АБОРТ ХИЙЛГЭСЭН ХҮҮХДИЙН  СҮНС ХААШАА ЯВДАГ ВЭ?
    Би саяханыг хүртэл хүний сүнс хэзээ биенд нь ирдэг юм бол доо гэж гайхдаг байлаа. Харин хүүхэд эхийн хэвлийд олдох тэр үед сүнс нь ирж суудаг юм байна. Нээрээ ч тэгж байж л хүүхэд амь орох нь зүйн хэрэг.
    Арваад жилийн өмнө хорь гаруйхан насандаа хэвлийдээ анх хүүхэд олоод тэрнийгээ устгасан билээ би, тэр бяцхан үрийг олдох үед зөн совингоороо мэдэрч байсансан.
    Сайн эцэг эхийн буянаар дутах гачих, элдэв сэтгэлийн зовлонг үзээгүй өссөн би дотроо хүн хүссэнээрээ амьдарч болно, хүмүүс яагаад ингээд өөрсдөдөө зовлон хураагаад байдаг юм бол гэж гэж боддог байж билээ. Харин өөрийн үрээ устгачихаад л зовлонг хүн яаж өөртөө тарьдагийг ухаарсан даа. Түүнээс хойш өөрийн хийсэн гэмээ нууж, олон жил дотроо дарж явлаа. Харин саяхан санамсаргүй нэг бөөгийн буултад суугаад нэгэн бариач эмээ орж ирэхэд нь биеэ үзүүлж, бариуллаа. Тэр эмээ миний нурууг барьж байснаа сав чинь яагаа вэ гэж асуулаа. Би түшээ хүүгээс нь санаа зовоод “Эмээ та миний бодож байгааг л асууж байх шиг байна даа” гэсэнд “Энэ хүүхэд хэлэхгүйм байхдаа” гэж байна. Би “Эмээ арваад жилийн өмнө нэг хүүхэд устгасан. Тэгээд сүнс нь дэгддэггүй гэж саяхан уншсан юм аа, одоо хүртэл дэгдсэн юм болов уу, яасын бол” гэсэнд “Эмээ нь ийм үйл хийдэггүй ээ, өвөө нар нь хийдэг юм. Дараа хэдийд ирж чадах вэ” гэж асуулаа. Би тэндээс гараад итгэж чадахгүй, ийм олон жил болж байхад, хөөрхий дэгдээгүй, яаж надад гомдож байгаа бол гэж бодохоос зүрх өвдөж байлаа. Болзсон ёсоор дахин очлоо. Өвөө “Нэг биш хоёр л хүүхдийн сүнс байх шиг байхын” гэж байна. Ээ бурхан минь, нэгийг нь ч би өөрөө устгуулсан, тэр нь ихэр байсан юм болов уу гэхээс өөр бодоод бодоод тоймтой бодол орж ирсэнгүй. Харин дараа нь бодоход нөгөө “Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм Прегнон- Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг (http://www.mariestopes.mn)” уусан шүү дээ. Нөгөө шинжлэх ухаанд суурилсан эмнэлэг нь хүртэл хэвлийд олдсон хүүхдийг 3 хоногийн дотор устгадаг эм бэлдмэл зарж байдаг байх нь. Үнэнээр нь хэвлийд олдсон “хүүхдийг зулбуулдаг эм” гэж нэрлэвэл таарна. Хүн төрөлхтөн бид хаашаа л явж байна даа…

    Тэр бяцхан хоёр сүнсийг дэгдээх үйлийг өндөр дээд буурлууд маань сайхан бүтээж өгсөн. Баярласанаа хэлэхэд баярлах зүйл байхгүй гэж эрсхэн хэлээд л мордсон доо. Та нарын зарим нь бөө нар мөнгөний төлөө л тэгж мунхруулж байгаа гэж бодож магадгүй. Харин би өндөр дээд буурлуудад битгий хэл, энэ хүний орчлонд амьдарч буй, өөрийн биедээ өвгөдөө залсан балчир улаачид нь ч өргөл барьц өгөөгүй билээ. Хий биетэй, хийсгэлэн дүртэй тэр олон зуун жилийн настай сүнснүүдэд бидний хэрэглэдэг мөнгө, төгрөг хэрэгтэй гэж үү, бодоод нэг үзээрэй. Шунал, тачаал хар муу атгаг санааг давж, чадсан учраас л тэд тэнгэрт дэгдэж, эргээд одоо олноороо бууж, үр хүүхэд биднийгээ ухааруулж, засаж залруулж байгаа бус уу. Би өөрийн амьдарлын элдэв асуудал, тэр тусмаа өөрөөсөө ч нууж явсан сэтгэлийн гэмээ бусдад дэлгээд байдаг хүн биш. Гэхдээ энэ зүйлийг хүмүүс, эмэгтэйчүүд маань ойлгоосой, ухаараасай, үр хүүхдэдээ учир утгыг нь ойлгуулж, багаас нь сургаасай, үүний тулд өөрсдөө хичээж, уншиж, судалж, тунгаагаасай гэж бичиж байгаа юм.

    Эмэгтэй хүний зовлонг эмэгтэйчүүд бид л мэдэхээс эрчүүд тэр бүр ухаардаг гэж үү. Санаатай болон санамсаргүй хэчнээн хүүхэд устгасан, зулбасан, эрүүл мэндийн шалтгаанаар авхуулахаас өөр аргагүй болдог гээд л яривал барагдахгүй их. Мунхагаасаа болж хоёрын хоёр бяцхан үрийнхээ сүнсийг энэ олон жил хажуудаа байгааг ч мэдрэхгүй л явсан байна шүү дээ. Харин одоо хүний орчлонд хүн болохоор ирээд ямар нэгэн шалтгаанаар хүн болж чадаагүй тэр бяцхан хүүхдүүдийн сүнс хаачдаг вэ. Тэд нялх балчир болохоор ээж нь төрүүлэхгүй гээд биеийг нь устгасаныг ойлгохгүй, дэгдэлгүй ээждээ төрнө гээд л ээжийгээ дагаад явдаг байх нь. Он жил өнгөрөх тусам тэр сүнс гомдож, догширч эргээд ээждээ муугаар нөлөөлдөг болов уу гэж би бодож байна. Хүүхэд тогтдоггүй айл гэж сонсогдож л байдаг. Эхний бүтээгүй хүүхдийн сүнс нь дараагийн төрөх хүүхдүүдийг оролдоод байдым биш үү. Бид хүн өнгөрөхөд араас нь яаж буян хийж, зул өргөж, хойдыг нь уншуулдаг билээ. Гэтэл нялх балчир үрээ устгачихаад өршөөл ирж, буян хийсэн нь хэд бол… Ингээд бодохоор эргэн тойронд минь хүн болж чадаагүй олон мянган бяцхан сүнснүүд яахаа мэдэхгүй тэнээд байж байгаам биш үү, та минь ээ.
    Хүмүүн бидэн ил далд 2 биетэй. Хүссэн хүсээгүй, мэддэг мэддэггүй, итгэдэг үгүйгээс үл хамаарч бид далд биеэрээ далд ертөнцтэйгөө холбогддог л юм. Далд ертөнцөд чинь сайн муу олон сүнс бий. Сайныг нь онгод, тэнгэр, сахиус, сахиул бурхан гээд нэрлэчихнэ. Мууг нь болохоор албан тийрэн, чөтгөр, шулмас, дэв, зэл, зэтгэр гээд нэрэлчихнэ. Хүнд нөлөөлөх чадамжаас нь хамаараад өөр өөр нэрлэдэг. Муу сүнснүүд нь ихэнх дээ гэнэтын ослоор явсан амиа хорлосон болон ямар нэгэн зүйлд хорогдсон хүний сүнс,  мөн талийгаачийн хойдохын зан үйлийг сайн зөв хийж чадаагүйгээс болж байх ёстой газраа хүрч чадахгүй бидэнтэй зэрэгцээд л байж байна. Тэгээд тэд энэ замбад удаад ирэх дээрээ хүссэн хүсээгүй л нөгөө албин тийрэн чөтгөр шулмас чинь болдог. Абортоор алагдсан балчирын сүнс эхийнхээ хэвлийд л байж байдаг. Ийм буруу үйл хийгэсэн эмэгтэйчүүд ерөнхий дөө эмэгтэйчүүдийн элдэв өвч, давсаг бөөрний өвчнөөр өвчлөх нь их, дээрх эрхтэнгүүд хавдар болох магадлал өндөр болдог.  Дээр нь жирэмслэхгүй байх, дутуу төрөөд байх ч мөн энэ үйлтэй холбоотой. Хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гээч болоод байна. Бяцхан үрсийн сүнсийг дэгдээж дахин төрөл авах боломж олгох зан үйлийг хийлгэдэг байх нь зөв. Тэдний буруу гэж юу байхав. Төрөөгүй байж л эхийнхээ эрчим сорсон гэдэг нэгэн гэмт хэрэгтэн болж байна даа зайлуул.
    / medeelel

  2. Single.man says:

    Хуланд гэж хэлэхэд чиний найз залуу чинь жижиг эрхтэнтэй, эсвэл үр тогтоох чадвар муу болоод л бэлгэвч найдвартай гэж чи ойлгож. Бэлгэвч тийм найдвартай бол чи ДОХ-той хүнтэй нэг хавьтаад үзэх зориг байна уу? Бэлгэвч үйлдвэрлэдэг компани захиралд сурвалжлагч та бэлгэвчийг 100% найдвартай гэж байгаа бол ДОХ-той хүнтэй бэлгэвчтэй хавьтаж чадах уу гэхэд чадахгшй гэсэн гэдэг. Ямар ч зүйлд 100% баталгаа байдаггүй юм. 99.9% хүртэл хамгаалах боломжтой гэдэг юм. Чи их муухай дотуур тамиртай хүүхэн байна. Чамайг залуудаа итгэл сэтгэл гаргахгүй болохоор тэр залуу салсан байхгүй юу.

  3. Hulan says:

    Belgevch naidvartai hamgaaldag yum single.man bi naiz zaluutaigaa naizalj baih hugatsaand 2 jil belgevch hereglej bsn humuus naidvartai bus gedeg bolovch uneheer 100% naidvartai bdag yum suuldee nz zaluu maani zalhaad belgechgui hiie gej guihad ni jiremsleltees hamgaalah em uuj blaa 3jiliin daraa bid 2 taarch tohirohgui bainga muudaltsaad baisnii ulmaas salsan udii hugatsaand bi ter huniig sain taniaguil baihgui yu  tuhain ued hamgaalaagui huuhedtei bolood salsan bol unuudriin minii amidral urh tolgoilson emegtei bolj huvirah bsn baih odoo harin bi sain hanitai uchirch 2 saihan urtei bolchood suuj bn bi yu geh geed bn geheer zaaval ger bulee tuluvluj bai heniich tanij medeegui erees huuhedtei boloh gej bitii yar

  4. hvvhed bol emegtei hvn bolj tursnii chn gawyaa shagnal, neg nasnii amidraliin chn beleg says:

    «Бурханы орноос дэлхий рүү бяцхан хүүхдүүдийг явуулах гэж байжээ. Гэтэл нэг жаахан хүү “Би ийм жаахан юм чинь тэр дэлхий дээр чинь очоод яаж амьдрах юм бэ? Би юу ч хийж чадахгүй, яаж ч өөрийгөө хамгаалж чадахгүй шүү дээ” гэнэ. Гэтэл Бурхан: “-Чи санаа зоволтгүй ээ. Тэнд чамайг нэг хүн хүлээж байгаа. Тэр хүн чамайг бүхнээс хамгаалж, бүхнийг зааж өгнө” гэжээ. Тэгтэл ч хонх дуугаран хүү явах болоход: Хүү- Би тэр хүнийг чинь хэн гэж дуудах юм бэ? Нэрийг нь мэдэхгүй шүү дээ гэхэд Бурхан: Чи зүгээр л ээж гэж дуудахад болно гэжээ»
    17nastaidaa baytshan vree olchhood yu ch bolson hairlaj hamgaalna gj shiideed nuutsaar hyanaltand orj nuuj ywj bgd barigdaad awhuulah gher ni gereesee zugtaj bgd l gargaj bsndaa. hoolgv honoh vy ch blaa. Turtluu gaigv bsn ch turuud vneheer ih ydarch zutarsan. Ghdee 6han sariin zowlongiin daraa neg nasnii jargal engert min erhelj bgaag yu yunaas ilvv oilgosondoo. Chinii dotor bgaa byatshan zvrh gantshan chamaas hair enereliig mederch hewliid chn dulaatsan jargaj tewrvvleh udruu hvleej bgaadaa

  5. ice says:

    heden jiliin umnu oyutan angiin nz maan gutartsan unjgar ywj bharn asutal nz ohinn anh jiremsen bolod 2ula nas zaluu bsn bolhoor awhuultsan gsn ternees hoish 4~5 udaa jiremsen bolsonch togtohgv bna odo bas jiremsen aigad bna gej bsn holbogv bolod udaj bna odo ysniign medqu bna vr hundune gej tiim amarhan ym bishhvv. dahiad hvvhedtei bolquch baij medne hvnee zuw olj engeree neeldee odoogiin hvnvvs er em geltgv bvgd bi ch gsn  sex l bodoj bna hvnee sain tanij medeh heregtei hvmvvsd itgehiin argagv shvvde

  6. Zoriod irsen amiig buu aluurchin setgehuigeer handaldaa. Ene yertuncud hunii durs olj irne gedeg ih tom shalguuraa davcan bhd murun deerh burhdiig n gomdoogood amidral beleglehees tatgalzana gj yugsen ug ve. Ireedui erdenet biye huvi zaya bugd ersdeld orno shde yadgiin ganc huuhdee gaviyatai hun bolgoh ch baisiim bilu ireeduin ur huuhded chini ami belegleh emch ch yumu neelt hiih erdemten ch boloo bilu azaa uzeh l heregtei shudee. Horvood turuh yosgui bsn hun gj bdgui bh gej boddog. Hobor muu sedeltei iimerhuu alhmuud l hojmoo dairlaga dairna gegcheer uuruur ilreh bha.

    Ene hun ireeduigee mgld tusuulj bga uyed bodoh yu bn uyeiinhen n aldart ehiin odon avlaa shde.gargadag l gazarshd. Gaigui zaluu oldono gsn batalgaa n haa bgn. Mgliin aldartai huuhnuud yer n single mom esvel bur gadaadtai n suugaad ch yalgaagui Erliiz huuhduudee avaal turhumduu bucsan bhyn bj dag. Neg hesegtee ene zavsriin uyeiin zoliosnuud uurehee uurch yadaj l garaasaa hutluud yavah gangar gungar hiih urtei bolsondoo gemgui. Tetgevriinhen evgui bga shw halamjiin dans hoosolson gadaadad garsan hedeer niigmiin daatgal nuhun toluulj urd hormoigooroo hoid hormoigoo nuhuj bn odoogiin zaluus ireeduin hugshid bol yostoil hog deer usrehguin tuld hoolond n hurgej amjsan ur huuhdee l baraadaj taarah geed bn

  7. Single.man says:

    Hulan-d negent xuuxed oldson bn shu dee. Hulan chi emegtei xun chi uuruu belgebch ee xeregleed bwl bolloo. Belgebch hedii xamgaaldagch 100% naidwartai bas bish shu. Bi ger bul tuluwlultiin talaar chamaar zaalgah xun bish. Xuuxed alna gedeg aimshigtai nugel shu. Nasan turshid chini chinii setgeld sharh bno uldeh bhdaa. Ger buliin huulindaa nemelt uurchlult ntr ee hurdan hiimeer yum. Ger bultei xun busdiig xuuran mehleh zamaar setgel, bolon bie phiziologiin hohirio uchruulsan iimerhuu tohioldold hatuu shiitgej baimaar yum.

  8. H says:

    Ээээ бурхааан… Өчнөөн олон хамгаалах хэрэгсэл байхад чинь одооо нээрээ …

  9. aimsjigtai yum says:

    amidralaaraa togolhoo boliochee humuusee. helhed hetsuu aimar sanagdaj bgaa ch uuriiguu l bodson deer. dahij buu uuriiguu ch ter uussen byatshan amiig ch buu tamlaarai

  10. Hulan says:

    Single.man-d belgevch olon ersdelees hamgaalna belgiin zamiin uvchnuud, huseegui jiremslelt ntr geed chiniiheer bol yah yostoi yum hojim ur huuhed oldohgui geed zambaraagui belgiin haritsaand orj end tendgui baahan etseggui huuhduud gargaj, eldev turliin medeh medehgui uvchin biedee naaj yavhu ger bul gej tuluvlult baidgiin mangaraa za 

  11. er xun says:

    Ex nyalkhas deer baix shuu

  12. Yadiin says:

    Awhuul awhuul. Ene humuus bitgii gj helhel bh. Gehdee huuhdee gargawal shuud orh tolgoilooolood mongoliin gants bie eejuudiin amidrald orno. Awhuulaad spiral tawiulaad sain huntei uchirtlaaa bitgii jiremsel. Bas emchilgee sain hiilge. Uiliin ur ntrees bitgii ai. Hojim chi sain uil hiihed l bolno. Gargaad chi l zowno.

  13. зочин says:

    авхуулж болноо.3 сар дотор нь болдог юм.Эх нялхасд үр хөндүүлвэл зүгээр бх.Арын хаалгаар нь ороод бүртгүүлээрэй.өдөрт 12 хүн ордог юм.эцэггүй хүүхэд төрүүлж зовлон болоод яахав.нас чинь залуу бн, өөр сайхан хайр таарнаа.

  14. Single.man says:

    Сайн уу, Одоо чамд мэдээж хэцүү байгаа байх. Гэхдээ хүүхэд гэдэг ирэхдээ хүнстэйгээ ирдэг гэж ярьдаг шүү дээ. Нас чинь бас боломжийн юм байна. Тэгэхээр хүүхдээ гаргавал яасан юм бэ? Найз гэх залуутайгаа ахиж харьцах хэрэггүй хүн байна. Чамайг зөвхөн сексийн зорилгоор ашиглаж байсан байна. Энэ бэлгэвч ээ хэрэглэхгүй яасан гээд байгаа хүмүүс өөрсдийгөө хичээсэн дээр шүү. Хожим хүүхэд олохгүй байх эрсдэлтэй шүү. Аз жаргал хүсье.

  15. wasd says:

    Ямар лаларууд нь эхнэр хүүхэдтэй байж өөр хүхэнтэй банзалдаад яваад байдаг юм бэ. Тэр хүнээ сайн судалж байж өвөрт нь орооч юу ч болоогүй ямар хүнийг нь ч таниагүй байж.

  16. Haluyn says:

    Haraal idsen belgevchee uglaachee chi ene saitiig unshdag bololtoi enuugeer duuren iimerhuu sedveer surgamjtai zuvulguunuud zunduu baisaar baital bi jirmee bolchlo geed gonshignoh yumaa er ni ihenh ni tsarai muutai doojoogui uurtuu itgelgui  huuhnuud bdag baihaa neg er haraadl yamarhuu hun be gedgiig ni sudalj tanihgchgui daraa garah ersdelee tootsohguigeer shuudl bi ene huntei suuna uter turgen huuhedtei bolii gej boddog bhaa manai nuhur namaig 4 jiliin daraa 2ula huuhedtei bolii ene hugatsaand chamaig hichneen sain hun bolohiig chamguigeer tsaashdaa amidarch chadahguin bn gedgee oilgoloo gej heleh ued ni bi huuhedtei bolj gerleltee batluulj blaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.