Хувь тавилангийн 25 дүрмийг хэн зохиосныг мэдэхгүй. Дүрэм гэхээсээ сэтгэлзүйн дасгал гэвэл зохих үүнийг уншсан хүн ихэнхдээ хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохыг хичээдэг. Эдгээр зарчим нь нэг уншаад хаях эд биш, байнга идавман уншиж итгэл үнэмшлээ болговол үр дүнгээ өгдөг. Түүнийг хэрэгжүүлээд эхлэхээр амьдрал хавьгүй амар хялбар, өөдрөг сайхан болдог нь харин нотлогдсон үнэн юм.
Бүх зүйл заавал дүүргэх ёстой оргүй хоосноос эхэлдэг.
Хүсээд суух нь хангалтгүй. Хүслээ би?лүүлэхийн тулд шийдвэр гаргаснаар л сая боломж бий болж эхэлдэг.
Чиг замаа өөрчлөхийн тулд эхлээд зогсоц хийсний дараа л шинэ зүгрүүгээ хөдөлж эхэл.
Амьдралын бүх зүйл үнэтэй. Гэхдээ хамгийн өндөр төлбөртэй нь алхайж суух. Үүнийг зарим нь амьдралынхаа сүүлчийн мөчид л ойлгодог.
Алдахаасаа болгоомжлоод ямар нэг зүйл хийхээсээ үргэлж айдаг хүн өөрөө ч анзааралгүй амьдралынхаа хамгийн том алдааг хийж байдаг.
Бид хүссэн хүнээ биш, харин өөртэйгээ адил төстэй хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлэхийг боддог.
Тавьсан зорилгодоо хүрэмгүй бол орхиод өөр зорилго өмнөө тавь. Түүнийгээ биелүүлснийхээ дараа эхний зорилгоо биелүүлэхээр эргээд хичээ.
Амьдралаас юуг ч хүсэхгүй бол амьдрал юу ч өгөхгүй. Тодорхой бус зүйл хүсвэл хариу өглөг нь бас л тийм байна. Тийм учраас хүслээ ямагт тодорхой томъёол.
Амьдралд бүрэн сэтгэл ханамж гэж хэзээ ч байдаггүй. Бид хорвоог хэрхэн хүлээж авч байгаагаар л тэр бүхэн хязгаарлагддаг.
Өөрчлөгдөхийг хүсч байна уу? Тэгвэл идэвхгүй байдлыг март. Түүнээс болоод хувь тавилангаар олдсон боломж алдагдаж байдаг. Очих цэгээ тодорхойлчихоод түүндээ хүрэхийн тулд зүтгээд бай.
Хүний шийдэхээс зайлсхийж байгаа асуудлыг заавал шийдүүлэхийг амьдрал шаарддаг. Түүниээс зугатах боломжгүй. Энэ удаад бултлаа ч амьдралын аль нэгэн мөчлөгт түүнийг заавал шийдэх л болно. Гэхдээ илүү өндөр өртгөөр шийдэж мэднэ.
Амьдралд сонголт үргэлж байдаг. Энэ нь заримдаа сонголтгүй байдлаар ч илэрч болно. Хорвоогийн боломж хязгааргүй. Нэгийг олохдоо нөгөөг нь алдаж л байдаг. Тийм болохоор алдах нь зайлшгүй зүйл. Түүнийг харин шинийг оллоо гэж хүлээж ав.
Шинэ юм гэдэг хуучныгаа нураана гэсэн үг. Хураагаад зогсохгүй буурийг нь цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд мэдлэг, хүч, цаг хугацаа шаардлагатай. Юуг хэрхэн босгох ёстойгоо мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол аймшигтай зүйл босгочихвол яана.
Хүн амьдралаа өөрчлөхийг хүснэ. Гэтэл хуучин дадал зуршил, бодол төсөөлөл нь түүнд саад болно. Цагийг өмнөх шигээ өнгөрөөхийг хүснэ. Тийм болохооор л өөрчлөлт маш удаан явагдаж, сэтгэлийн хүч ихээр шаарддаг.
Хүн хамгийн ихээр хайрладаг, хүсэн хүлээдэг, айдаг зүйлдээ татагддаг. Бүх ухамсарт бодол нь эдгээрт л төвлөрдөг. Гэвч хувь тавилан илүү юм бэлэглэдэггүй. Тэр өгөөмөр боловч зөвхөн хүссэнийг л өгдөг. Тийм болохоор хүслийн хүрээгээ тэлж бай.
Амьдрал бүхэлдээ эсрэг тэсрэгийн цуглуулга. Хэн нэгнийг хайрлана, хэн нэгнийг үзэн ядна. Хэн нэгэнтэй нөхөрлөж, хэн нэгэнтэй өрсөлдөнө. Олно гээнэ, уулзана сална. Эсрэг талыг нь ойлгохгүйгээр аливаа зүйлийг ойлгох боломжгүй.
Хүмүүс зохирол руу тэмүүлэмтгий. Гэхдээ зохиролд хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө дотоод сэтгэлд зохирлыг бий болгох хэрэгтэй. Энэ нь өөрийнхөө сайн муу талыг хүлээн зөвшөөрч, өөрийн дутууг ухаарч, дотоод сэтгэлээ түвшитгэ гэсэн үг. Саруул ухаан, үйлдэл, мэдрэмж гурав харилцан зохиролтой байх нь чухал.
Хорвоо ертөнц дан ганц сэтгэл ханамж авахад зориулагдан бүтээгдсэн эд биш. Бидний хүлээлт, түүний тухай төсөөлөлтэй нийцэхгүй байх нь олонтаа. Дандаа сайн үйл хийх гэж битгий тэмүүл. Сайн үйл хийдэггүй хүн бусдаас хүртсэн сайн сайхныг үнэлэх чадваргүй байдаг.
Хүн өөрийнхөө дотоод чанарт үргэлж дургүйлхэж явдаг. Бусад хүмүүс ийм тохиолдолд толь болж чадна. Тэднийг анхааралтай ажиглавал өөрийгөө илүү ихээр таньж чадна.
Ямар нэгэн зүйлийг эзэмдэхээр хэтэрхий ихээр хүсч байвал Та өөрийнхөө авьяас, давуу талыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Өөрийгөө анхарагтун, Та хүссэнээсээ илүү нэгэн байж ч мэднэ шүү.
Сөрөг бодлыг сөрөх маш хэцүү. Муу бодол зовох шаналах, сэтгэл тогтворгүйтэхэд хүргэдэг. Тэдгээр бодлоосоо өчүүхэн хэсгийг нь л дарчих. Ингэснээр та сөр муу бодлын хэлхээг таслаж, өөрийгөө зовоохоо багасгаж чадна.
Өөрийгөө байгаагаараа л хүлээн ав. Тэгэх юм бол түгшүүр, догдлол, асуудлууд арилж, та бүрэн сайхан үнэ цэнэтэй амьдралыг шинээр эхлэж чадна.
Биднийг хүрээлэн буй ертөнц хамгийн төвийг сахисан орчин. Бид л өөрсдөө түүнийг сайн, эсвэл муу болгодог. Бодит байдлыг эерэгээр хүлээн авахыг хичээвэл амар амгалан болно.
Ойр тойрныхны саналыг үнэний дээд шат гэж бүү хүлээж ав. Бүх хүнд сайн хандах боломжгүй. Саар санаатан заавал байдаг. Тэднийг толгой дээрээ бүү гарга.
Энэ ертөнцөд бид хоосноос ирээд хоосон руу буцдаг. Тэгэхээр амьдралын энэхүү олон араншин чинь бидний оршин буйн утга учир байж болох биш үү?