Жессика Нотаро гэгч энэхүү итали бүсгүй 2009 онд Италийн миссийн тэмцээнд финалд шалгарч байсан гоо бүсгүй. Харамсалтай нь найз залуу нь аймшигтай хартай, атаархуу этгээд байсан тул тэмцээний дараа элдэв шоу, нэвтрүүлэгт оролцон од болж олны анхаарлын төвд орсон бүсгүйгээ учир зүггүй хардсаар сүүлдээ нүүр рүү нь хүчил цацаж эрэмдэглэжээ.
Түүнээс хойш олны өмнө гаралгүй явсаар Италийн нэгэн ток шоунд оролцохдоо эрэмдэглэгдсэн царайгаа анх удаа ил гаргаж харуулжээ. Хартай бол хайртай гэж яриад байдаг хүмүүс үүний хариуд юу хэлэх бол…