Зарим тохиолдолд нууцлаг бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийг дотуур хувцас чөлөөтэй илэрхийлдэг. Өнгө чимэглэл, үнэ загвараасаа эхлээд дотуур хувцасны сонголт эзнээ тодорхойлох нь бий. Тэгвэл бүсгүй таны дотуур хувцасны өнгө юуг өгүүлдэг юм бол? Та үүнийг мэдэхийг хүсэж байна уу?
Тэгвэл эхлээд өөрийгөө ямар өнгийн дотуур хувцсанд илүү дуртайгаа бодож үэээрэй. Үүний дараа доорх зөдлөгөө танд тус болох болно.
- Ягаан: Энэ нь гэнэн хонгор энхрий бүсгүйчүүдийн өнгө юм. Зүгээр ч нэг ягаан бус цэцэг хээ хуар, гоёл чимэглэл болсон дотуур хувцас тэдний хобби. Дотуур хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнд гар татахыг мэддэггүй ялдамхан бүсгүйчүүд маань их дасамхай, бас дурламтгай, сониучхан зантай. Зарим үед тэд гомдомтгой юм шиг санагдана.
- Цагаан: Уран сэтгэмжтэй бүсгүйчүүд ихэвчлэн өмсөнө. Цэнхэр ягаан чимэглэлтэй торон эмжээртэй байх нь элбэг. Солонгосын сэтгэлзүйчдийн судалгаагаар цагаан өнгийн дотуур хувцас хамгийн элбэг зарагддаг. Эрэлт ихтэй бараа болох нь нотлогджээ. Сонирхолтой нь ийм өнгийн дотуур хувцастай бүсгүйчүүд голдуу олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүд байдаг гэнэ. Илэн далангүй юм шиг боловч гунигаа бусадтай хуваалцахаас цааргалдаг бүсгүйчүүд энэ өнгийг сонгодог.
- Хүрэн: Дотуур хувцасны хувьд тун ховор өнгө. Хачирхалтай нь найз нөхөд олонтой, юунд аз сорихоос буцдаггүй, ичиж эмээхийг мэдэхгүй боловч үнэн чанартаа тэд айхтар төлөвшсөн цайз хэрэм мэт хувь хүмүүс. Бизнесийн сэтгэлгээ сайтай, шартай юм юманд өөрийгөө сорьж явдаг хүрэн дотуур хувцастангууд хувиа хичээгчид байхыг үгүйсгэхгүй. Олуулаа бужигнахын цагт гол дүрд чадмаг тоглох боловч заримдаа ганцаардах нь бий.
- Бор: Даруухан бүрэг бүсгүйчүүдээс гадна болохгүй юм гэж үгүй гэсэн уриатай дэгжин бүсгүйчүүд энэ өнгийг сонирхдог. Олзуурхууштай нь тэдний үнэнч байдал, хүн чанарт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ итгэлийг нь алдсан хүнд эрс дайсагнал зарладаг, бусдыг нүүрэн дээр нь этгээд улс тэд. Дутагдал гэвэл бусдад хэт өгөөмөр хандах нь бий. Гэвч үүнийг гайхах хэрэггүй. Учир нь бор өнгөнд дуртай бүсгүйчүүд бүгдэд сэтгэлээсээ ханддаг хүмүүс.
- Хөх: Тэр санхүүгийн тооцоонд чамбай нэгэн. Нууцлаг амьдралтай, найз нараа хооронд нь танилцуулах дургүй. Хар хөх өнгийн дотуур хувцас сонгогчид ялимгүй зөрүүд бас дайчин зан төрхтэй. Тйимээс ч болзошгүй тохиолдож болох бүхэнд бэлтгэлтэй ханддаг. Зөөлөн тоглоом цуглуулах хоббитой, бүрэг зантай халдаж танилцахад хэцүү энэ бүсгүйчүүд ягштал цаг баримталдаг улс.
- Цэнхэр: Гэрт нь очвол тэд басл цэнхэр өнгийн хөшиг , ханын цаас гэрлийн бүрхүүл сонгосон байх вий. Эмзэг турьхан хүүхнүүдийн өнгө цэнхэр. Заримдаа зожиг, их зантай байдаг. Үүнийг нь ихэмсэгийнх бус сэтгэлийн хөдөлгөөн багатайнх гэж ойлгож болно.Удтал уулзаагүй найзтайгаа тааралдаад ердөө л мушийгаад өнгөрвөл бүү гайх. Гэхдээ энэ хүйтэн гэмээр, Бүсгүйчүүд зорилго зарчимдаа гайхалтай үнэнч. өөрийн гэсэн бүхэндээ харам. Тэдний энэхүү хэт өндөр цэнхэр өнгийн ханыг нэвтлэн нөхөрлөж чадвал хамгийн итгэлтэй найз чинь болно.
Эх сурвалж: http://www.info.mn
1 Comment
Sain baina uu bi neg xvvxedtei noxor bid 2 ix taaramjgvi bdag uchir ni noxor nadaas xoldox bvrtee oor xvvxentei xolbogdoj ywna teriig ni medeed bi sexseer xangaj chadaxgvi bn gd xvssen ved ni sex xiine. Gewch ene baidal zasraxgvi bvr ter ywalddag xvvxenvvdee omoorch xervvl zodoondoo tulxiin. bi odoo bvr tsug bxaas durgvi xvrdeg bolson. bas neg shaltgaan ni uusan vedee aash ni arslan bar shig bolchixdog bi ene bvxniig tewchixgvi salsan bolowch xvvxed maani aaw geed neg gazar bgaa boloxoor neg l bolj ogoxgvi 4 sar tusdaa bj bgad tsug bxaar bolsn bi odo surch bga xotod ireed 2sar bolox gj bn ene xoorond noxor yaj ywaa ni oilgomjtoi nadtai 3xonogt neg xereg garwal yrina. Tegeed yrix bvrtee xervvl guij, xardaj eldew muuxaigaar doromjlox gj yrina.bi odoo zvgeer l xvvxdee awaad ywsan deer yum bnu negent nadad xairgvi nadtai amidrii gsn setgelgvi xvntei bxaas ch durgvi xvreed bn. Xvnii xairiig tatsan shigee setgeliig mine urmiig mine. Itgeliig mine sewteej xugalsan er xvn chamd enw bvxnii xariu ni tsag bx bailgvidee