“Гулгаа массаж, “Массаж” гэсэн заруудыг хуулж эхэлжээ


Нийслэлийн гудамжаар “Гулгаа массаж”, “Массаж” гэх заруудыг энд тэндгүй наачихсан харагддаг. Өчигдөр “Лантуун дохио” ТББ-аас 70 хүний бүрэлдэхүүнтэй Долоон буудлаас-Зайсан-Шархаднаас -Орбит хүртэлх замд нийслэлийн гудамжинд байгаа “Гулгаа массаж” гэсэн заруудыг хуулж хаяжээ.

14518826_10155205107529045_564542178_n

Уг зарын цаана 15-аас дээш насны охидыг бэлгийн мөлжлөгт автуулж, гэмт хэрэг, хүний наймааны хохирогч болгож байна хэмээн тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан дурджээ. Хуулсан зарууд нийт 11 шуудайг дүүргэсэн байна. Тиймээс уг хууль бус заруудаа цагдаагийн байгууллагад өгч шалгуулах хүсэлт гаргах аж.

Түүнчлэн иргэдийг гадуур тааралдсан “Гулгаа массаж” гэсэн хаяг, хуудсуудыг хуулан авч уг аянд нэгдэхийг уриалж байгаа юм байна.

О.Сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.