Жирэмсний үеийн бэлгийн харьцаа

Олон эхчүүдийн ярианаас энэ үеийн бэлгийн харьцаа бусад үеийхээс илүүтэй сайхан байсан гэж сонссон. Энэ нь үнэхээр тийм л байх ёстой юм.

Учир нь жирэмсний бэлгийн даавруудын нөлөөгөөр хүлээн авах мэдрэмж сайжирч, бэлгийн хүсэл амархан төрдөг. Биеийн зарим хэсгээр хөх, бэлэг эрхтэн зэрэг нь их эмзэг мэдрэмтгий болно.

Харин сүүлийн саруудад бага зэргийн ядрал, огиулж бөөлжүүлэх, хэвлийн томролтоос болж таны бэлгийн сонирхол буурах тал ажиглагдана. Бэлгийн харьцаа хийснээр үтрээнд халдвар орж, хүүхдэд муугаар нөлөөлдөг гэсэн ойлголт хүмүүст байдаг. Харин энэ нь бэлгийн ариун цэврийг сахиагүй, нэгээс илүү хүнтэй бэлгийн харьцаанд ордог гэр бүлд л хамаарагдах асуудал болохыг нотолсон байна.

Үнэхээр эхнэр, нөхрөөсөө өөр хүнтэй харьцдаггүй, бие биенийхээ итгэлийг алдахыг хүсдэггүй үнэнч гэр бүлүүд эмчийн зөвлөсөн болон өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгон жирэмсний ямар ч үед бэлгийн харьцаа хийж болно.

Бэлгийн харьцаа нь умайн агшилтыг сайжруулж, аарцгийн хөндийн булчингийн хөгжилд сайн нөлөөтэй юм.

Ямар нөхцөлд бэлгийн харьцаанаас зайлсхийх вэ?

-өмнө нь та зулбаж байсан бол

-доошоо усархаг ялгадас гарч байгаа үед

-сав үе үе чангараад байгаа үед зайлсхийгээрэй

2 Comments

  1. zochin says:

    jiremsen ehnii 3 sar nuhurteigee 7 honogt 5 udaa hiideg bsan hvvhded ymar nuluu bdaggvi ym bn lee uchir ni exod haruulahad hvvhed ervvl saruul bsan hvn hvneesee shaltgaalah bh

  2. Dalai says:

    Unen bh shuu, ehneriigee jiremsen bh hugatsaanuudad harin oor huuhentei yavj bsngui. Heruul uruul bagatai ayataihan bsn uyeuud geed bodohoor jiremsen uyeuud l bgaad bgaan. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.