•Атм д араас шахаж зогсох.
•Хогоо орцондоо хаях.
•Ах дүү хамаатан садан, үр хүүхэд, найз нөхдийнхөө амьдралд оролцож үзэл бодлоо тулгах, хор хутгах.
•Айлд урьдчилан хэлэлгүй ирэх, ирсэн хойноо замбараагүй заваан гэж шүүмжилж муулах.
•Ах зах хүнийг хүндлэх сайхан ёсоор түрий барьж хүргэн бэрээ элдвээр гоочилж бусдын амьдралд оролцох. Ахмад хүн зөвлөдөг, үлгэрлэдэг. Харин хараадаггүй.
•АВТОБУСАНД ЖИРЭМСЭН ХҮНД СУУДАЛ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ ГҮРИЙХ
•Хашаандаа хогоо шатаах
•Хогоо хашаа давуулж шидэх
•Орцонд, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татах
•БУСДАД ЗААЖ СУРГАХ ДОН
•Дугаарлаж байхад олон хүний урдуур дайрах. Ялангуяа эмнэлэг дээр. Эмч нар нь танидаг хүнээ түрүүлээд оруулдаг. Бөөн жирэмсэн эх суух суудалгүй зогсоод хүлээж байхад эмч нь танидаг хүнээ оруулчихаад буу халаад суучихдаг.
•БУСДЫГ ГАДНА ТӨРХ, ӨНГӨ МӨНГӨӨР ЯЛГАЖ ХАРЬЦАХ, БЯЛДУУЧЛАХ, ХУДЛАА МАГТАХ
•Бусдыг доромжилсоноо шүүмж гэж эндүүрэх
•Хэт ухаантай дүр эсгэх…ЯЛАНГУЯА ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД
•БЭЛЭНЧЛЭХ!!! Яаж хийдэг юм, яадаг эд юм, хаана байдаг юм, юу юм, надад хэлээд өг, тэрийг заагаад өг, чи заваараа гялс хийгээд өгөөч please, надад хийгээд өг, би чадахгүй учраас надад хийгээд өг, залхуу хүрээд байна блах блах блах…
•Бусдад тусалсанаа гайхуулж олон нийтийн сүлжээнд хүнийг хүсээгүй байхад зургийг нь авч тавих. Би энэ хүнд хоол авч өглөө энээ тэрээ… үнэхээр туслахыг хүсвэл сайн дурын байгууллага хувь хүнтэй холбоо барьж өгч тусал.
•Өлөнтөх, шуналтах.
•ӨӨРИЙГӨӨ ТОДРУУЛЖ ДӨВИЙЛГӨХ ОД БАЙХ ДОН
•Мэдэхгүй зүйлээ муулах
•Е-Баримт өгөхгүй гүрийх
Он цаг шинэчлэгдээд шинэ үе гарч ирээд байхад энэ муухай араншингаа засахгүй бол хэцүү л байх даа.
2 Comments
• Хүнд юмаа гайхуулж өлөнтөх
• Олон нийтийн газар чанга ярьж бүдүүлэгдэх
• Хөгшин настай гэж залуучуудаас хүндэл хүсэх хоцрогдсон хүмүүс Ухаантай байх хэрэгтэй
• Яаж доктор професор болсон нь мэдэгдэхгүй компютер мэдэхгүй гарууд хуурамч дипломонд дулдуйтахгүй байх
• Ээж нар хүүхдээсээ тээж төрүүлсэний ачийг хэхэгүйгээр хайрлаж өсгөх
• Аавууд эхнэрээрээ тэжээлгэхгүй байх
• Аав ээжүүд том болсон хойноо хүүхэд гаргах
• Найз гэж заавал хүний хамаг юмыг мэдэж байх естой юм шиг хэрэгт дурлаж аашлахгүй байх
• Гэр бүлийн асуудалтай эмэгтэйчүүд нөхрөө муулах зовлонгоо тоочихоо хянаж байх.
• Шал дэмий элииртлээ караоке орж худлаа дуулахаа багасгах
• Тэгээд Монголчууд бөөнөөрөө худлаа ярихаа л больчих.
* Нэгнээсээ илүү гарах гэсэн юм үзээгүй Мал зан
* Солонгосыг дуурайсан ямаан омог
* Үргэлж уралдаж тэмцэлдэж шахцалдаж байж аливаад хүрэх гэсэн хогийн арчаагүй зан. / гэрлэн дохио унтарсан үед болоод аливаа тоглолт, бүртгэл, дараалалд оролцох үед бөөнөөрөө уухайлж дайрна, дэс дараа мэдэхгүй тэрнийгээ Сэргэлэн зан гэж тодотгоно/
* 100 ний 90% нь Тамхичин, архичин. / Архи тамхи цуг хэрэглэж байж заавал найз болно/
* Ажил чин сэтгэлээсээ хийдэггүй, хүсдэггүй
* Бүгд найзан дундаа орох гэж хичээнэ. Тэгсэн атал чин сэтгэлийн найз болж чаддаггүй.
* Намчирхах, нам улс төр
* Хэт орчин үе бусад өндөр хөгжилтэй орны иргэдийг дуурайх үзэл
* Том том бүлтрэх